Wednesday, May 30, 2012

www.shargaljuut.mn


Эцэг эхчүүдээ, энэ жил эртхэн дор хаяж 1-2 сарын өмнө Шаргалжуутын эрхийн бичгээ хөөцөлдөж авахыг зөвлөж байна. Жил ирэх тусам олон хүн очиж ачаалал нэмэгдэж байгаа. Тиймээс эртхэн хүүхдийнхээ эмчилгээний бичгийг аваарай.
4 сарын 1 ээс бүртгэл эхэлж 5 сарын 1 ээс амралт ажиллаж эхэлнэ гэж байна. Утас: 70153032
Баянхонгор аймгаас Шаргалжуут хүртэл 60 км сайжруулсан замтай. Улаанбаатар хотоос Өвөрхангай аймгийн НарийнТээл сумыг өнгөртөл 600 км засмал замтай. / 2012 онд ашиглалтанд орно/  Нарийн тээлээс Шаргалжуут хүртэл 50 км сайжруулсан замаар явж очно. Улаанбаатараас Баянхонгор аймгийн төврүү Изинисийн онгоц 7 хоногт 3 удаа ирж очдог.
Тус рашаан сувилал нь Эрүүл мэндийн яамаар батлагдсан 400 ортой, МАГАДЛАН ИТГЭМЖЛЭГДСЭН  улсын үйлчилгээтэй сувиллын нэг юм.
Манай сувилал нэг ээлжиндээ 400 хүн хүлээн авах хүчин чадалтай. Зуны улиралд 4000 хүнд 36000 ор хоногийн сувилалын үйлчилгээ үзүүлдэг, өвөл, хавар намрын улиралд 1 ээлжиндээ 220 ороор 50000 ор хоногийн үйлчилгээ үзүүлэх хүчин чадалтай. Эмчилгээ сувилгаа, байр буудал, хоол, үзвэр үйлчилгээ гээд цогц үйлчилгээ үзүүлдэг. Үнэ төлбөрт бүх үйлчилгээ ордог учир багцын үнэ тарифаар үйлчилдэг.

Тархины саажилттай хүүхдүүдэд байнгын дасгал хийх нь хамгийн үр дүнтэй

Эрүүл, саруул байна гэдэг энэ хорвоогийн хамгийн том аз жаргал. Гэтэл үр хүүхдийнхээ өвчин, зовлонд шаналж байгааг харж сууна гэдэг хэцүү. Манай улсад хөгжлийн бэрхшээлтэй, тархины саажилттай хүүхдүүд цөөнгүй. Харамсалтай нь  Монгол Улсын хэмжээнд хүүхдийн мэдрэлийн эмгэг судлалын тасаг ганцхан байдаг. Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвд байдаг энэ тасаг нь хүүхдийн мэдрэл, сэтгэцийн хөгжлийг хянах, мэдрэлийн эмгэгтэй хүүхдүүдийг эрт илрүүлж эмчлэх, энэ төрлийн өвчнөөс урьдчилан сэргийлэх үйлчилгээг үзүүлдэг байна.  Энэ тасгаар жилдээ 1400 орчим хүүхэд үйлчлүүлдэг аж. Харин эдгээр хүүхдүүдэд туслахаар Японы сайн санаат эмч нар тус тасгийг зорьж ирээд байгаатай нь таарч, тэдэнтэй уулзсан юм. Японы “Нинжин” хэмээх төрийн бус байгууллага зохион байгуулан эдгээр эмч нарыг урьж ирүүлээд байгаа аж.
 
Хамгийн түрүүнд бид тус тасгийн эрхлэгч О.Энхчимэгтэй уулзсан юм.
  
-Юуны түрүүнд тасгийнхаа талаар товч танилцуулахгүй юу?
 
-Манай хүүхдийн мэдрэлийн эмгэг судлалын тасаг Монголын Улсын хэмжээнд үйл ажиллагаа үзүүлдэг цорын ганц тасаг. Хот хөдөөгийн мэдрэлийн эмгэгтэй бүх хүүхдүүд манай тасгаар үйлчлүүлдэг. Мэдрэлийн эмгэг гэхээр маш олон төрлийн өвчин байдаг. Тархины саатжилттай, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдээс гадна унаж татдаг, тархинд нь цус харвасан, менингеттэй, гар хөл нь саажсан, захын мэдрэлийн үрэвсэлт өвчтэй гээд 20 гаруй төрлийн өвчин хамаардаг.
  
-Танай тасагт Японоос эмч нар ирээд ажиллаж, үзлэг оношилгоо хийж байгаа юм байна. Хэдэн хүний бүрэлдэхүүнтэй баг ирэв?
 
-Япон улсаас согог заслын  мэс засалч, тулгуур эрхтний гажиг заслын болон хөдөлгөөн заслын эмч нар гээд  долоон хүний бүрэлдэхүүнтэй баг гурван хоногийн турш ажиллаж байна. Япон эмч нар маань үдээс өмнө хүүхдүүдийг үзээд, үдээс хойш манай эмч нарт сургалт явууж туршлага солилцож байгаа юм. Эмч нар маань хүүхдээ үзэж, оношлоод, зөвөлгөө өгөөд,  энэ хүүхдэд ийм эмчилгээ хийгээд үзвэл ямар вэ гээд саналаа бидэнд хэлэх зэргээр ажиллаж байна.
 
Японы “Нинжин”ТББ -ын тэргүүн Маки Сан
 
-Төрийн бус байгууллагынхаа талаар танилцуулахгүй юу?
 
- Манай “Нинжин” ТББ нь монголын хөгжлийн бэрхшээлтэй иргэнд тусалж, тэдэнтэй хамтын ажиллагаатай  байж ирсэн. Зөвхөн монголчуудад зориулан үйл ажиллагаа явуулж байгаа. Анх удаагаа энэ эмнэлэг дээр ирж энэ төрлийн үйлчилгээ үзүүлж байна.  Танай улсын хэмжээнд мэдрэлийн согогтой хүүхдүүдэд үйлчилгээ үзүүлдэг ганцхан л тасаг байна. Энэ тасагт тун цөөхөн эмч ажиллаж байгаа ч эмч нар маань үнэхээр хичээж, чин сэтгэлээсээ ажиллаж байгааг бид мэдэрлээ, аль ч улсын эмч нараас дутахгүй юм байна лээ.
 
Гэтэл монголчууд,  монгол эмч нарынхаа гаргасан онош, хариунд итгэдэггүй тал байна. Гадаадаас ирсэн эмч нарын хариу, онош л 100 хувь зөв байдаг гэж бодоод байдаг. Энэ бол өрөөсгөл ойлголт. Тиймээс эмч нарынхаа зааж өгсөн дасгалыг сайн хийж байх хэрэгтэй.
 
Харин хүүхдүүдийн энэ байдал, эмчилж байгаа арга барил японы 40 жилийн өмнөх шиг байна гэж эмч наар маань нь хэлж байсан. Гэхдээ энэ нь 1998 онд ирэхэд ийм байсан. Тэрнээс хойш мэдээж өөрчлөлт гарсан байх. Мэдээж сайн тал руугаа.
  
-Тархины саажилт, мэдрэлийн согогийг 100 хувь эмчилж эдгээхэд хэцүү гэдэг. Японд энэ төрлийн өвчтэй хүүхдүүдийг хэрхэн эмчилдэг вэ?
 
Японд ч мөн адил тархины согогтой хүн 100 хувь эдгэрнэ гэж найдахад хэцүү байдаг. Тиймээс хүлээн зөвшөөрөөд,  уг өвчнийг улам сэдрээхгүй байхын тулд ажилладаг. Өөрөөр хэлбэл тухайн өвчнийг хүндрэхээс нь өмнө зогсоох арга хэмжээ авдаг. Хамгийн гол нь хүүхдүүдээр байнгын дасгал хийлгэдэг. Гэтэл монголд тийм боломж бололцоо муу, улсын хэмжээнд л гэхэд хоёрхон цэцэрлэгтэй л байна.Тиймээс тусгайлан сэргээн засах эмнэлэг, цэцэрлэг байгуулах хэрэгтэй. Бид ч гэсэн Сэргээн засах төвийг бий болгох талаараа ЭХЭМҮТ-ийн  удирдлагуудтай ярилцсан байгаа.
  
Энэ үеэр Япон улсаас ирсэн эмч нар монгол хүүхдүүдийн тархины саажилт, өвчлөлийн шалтгаан, онош тогтоох арга, эмчилгээний арга барилын талаар асууж тодрууллаа.
  
-Та өөрийнхөө талаар танилцуулахгүй юу?
 
-Намайг Накашима Масаносүке гэдэг. Мэдрэлийн мэс заслын согог зүйч эмч. 40 жил энэ салбарт ажиллаж байна. Энэ удаад монголын хүүхдүүдэд эрт оношилгоо хэрэгтэй юм болов уу гэж бодсоны үндсэн  дээр хөгжлийн бэрхшээлтэй болон бусад бүлгийн тархины хүнд гэмтэлтэй хүүхдүүдэд эмчилгээ оношилгооны зөвлөгөө өгөхөөр ирсэн.
  
-Мэдрэлийн өвчнөөр өвчиллөж байгаа хүүхдүүдийг цөөрүүлэхийн тулд ямар арга хэмжээ авбал дээр вэ, таны бодлоор?
 
-Монголын эмчилгээний арга барил өөрчлөгдөх юм бол энэ төрлийн өвчнөөр өвчилөх хүүхдүүдийн тоо цөөрнө. Тархины саажилттай хүүхдийг Улсын  хэмжээнд нийгмийн, боловсролын, эмчилгээний төвшинд анхаарч өгөх юм бол нийгэмд эзлэх байр суурь нь нэмэгдэнэ. Танай улс хувь хүн бүрийг хүндэлсэн нийгэм болж хөгжөөсэй гэж бодож байна. Хувь хүн,  эцэг эх, эмч нар хичээж байна. Зөвхөн эмч нарын дан ганц зүтгэлээр энэ салбар хөгжихгүй. Тийм учраас тогтолцоогоогоо сайжруулах хэрэгтэй. Бүх үйлчилгээг үзүүлдэг, тусгай төвтэй болох нь чухал. Нийт 20 гаруй хүүхдийг үзлээ. Дахин ирж хүүхдүүдэд туслахад бэлэн байгаа.
  
-Тархины саажилт бүрэн эдгэрдэггүй гэх юм?
 
- Хүүхэд нэг бүрийг хараад энэ хүүхэд хөл дээрээ босох уу, босохгүй юу гэдгийг мэднэ. Алхаж чадах хүүхдүүд нь цэвэр дасгал хөдөлгөөн, сунгалтын дасгал, гэхдээ насан туршид босохгүй хэвтэрийн байдалд байх хүүхдүүд бас олон байна.
  
-Сүүлийн үед тархины саажилттай хүүхэд ихээр төрж байгаагийн  шалтгаан нь юу вэ?
 
-Маш олон шалтгаантай. Тухайлбал, хүүхэд  бага жинтэй төрөх. Төрөх үеийн хүчилтөрөгчийн дутмагшил, дээр үед шарлалтаас үүдсэн тархины саажилт их байна. Мэдээж эхийн эрүүл мэндийн байдал нөлөөлж байна. 40 жилийн өмнө Японд эмч нарт итгэхгүй хандлага их байсан. Тархины саажилттай хүүхэд төрөхад эмч нар руу буруугаа чихдэг байсан. Эмч нарт ч ажиллахад хүнд байсан үе бий. Гэхдээ бид давж гарсан. Удахгүй танай улсын иргэд ч эмч нартаа бүрэн итгэдэг болох цаг ирнэ.


Дашрамд дурдахад энэхүү хүмүүнлэгийн ажилд УИХ-ын гишүүн С.Оюун ихээхэн тус дэмжлэг үзүүлсэн ажээ.
 
Д.Цэцэг
Н.Ариунаа


Жич : Уг мэдээллийг Тархины саажилттай хүүхдүүдэд зориулсан мэдээлэл хуудаснаас оруулсан болно. Дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл http://saajilt.blog.com руу орж сонирхоно уу. 

Саажилттай гэдгийг хэрхэн мэдэх вэ? Цуврал-2


1. Гараа хазах
Гараа амандаа хийх нь энгийн хүүхдүүдийн хувьд нийтлэг үзэгдэл мэт боловч саажилттай хүүхдүүд гараа амандаа хийн улмаар болиулахыг оролдох тусам улам ам руугаа гараа хийдэг байна. Хэрвээ таны хүүхэд 5 сар хүртэл хуруугаа тасралтгүй амандаа хийгээд зогсохгүй байвал түүнээс хойш эмчилгээ хийлгэх шаардлагатай гэсэн үг. Саажилттай биш байсан ч 1 нас хүрээгүй байхдаа байнга гараа идвэл яваандаа гараараа юм барих хөгжилд нөлөөлж болзошгүй хэмээн үздэг байна.
2. Хүүхэд тань нэг хөлөө тэнийлгээд нөгөө хөлөө нугалж байвал тархины саажилтын шинж тэмдэг байж болзошгүй хэмээн шижиглэх хэрэгтэй. Ялангуяа дөнгөж сэрээд суниахдаа нэг хөлөө тэнийлгээд нөгөө хөлөө тэнийлгэхгүй юмуу эсвэл 2 хөлөө 2ууланг нь тэнийлгэхгүй үед саажилт хэмээн оношилж болно. Ихэнх тохиолдолд хөлтэй адил гараа бас дээшээ тэнийлгэж суниахгүй байх нь мөн л сэжигтэй тохиолдолд тооцогдоно.

3. Хөлийн эрхий хурууг нугалах. 2 хөлийн эрхий хурууг л ганцхан нугалах зарим тохиолдолд бүх хуруугаа байнгын хүчтэй хумих тохиолдол нь саажилттай хүүхдүүдэд элбэг тохиолддог. Ийм хөлийн хурууны гажгийг 2 янзаар хэлж болох бөгөөд Interphalangeal joint буюу хөлийн хурууг дотогшоо мурийлгах, Metatasophalangeal joint буюу хурууг хажуу тал руу хүч өгөн мурийлгах гэсэн 2 янз байдаг,
Доорх зурагт уг төрлүүдийн зургаас харуулав. www.cordconnect.com сайтнаас зургийг оруулаâ


Хүүхдээ саажилттай гэдгийг хэрхэн мэдэх вэ?


Саажилттай гэдгийг хэрхэн мэдэх вэ?

 
Хүүхэд анх хүндрэлтэй төрсөн тохиолдолд эмч нар хараад шууд тархины саажилт гэж оношлон эмчилгээ хийдэг билээ. Гэвч зарим тохиолдолд саажилт өвчин мэдэгдэхгүй хэлбэрт байсаны улмаас эсвэл эцэг эхчүүд эрүүл хүүхдийн хөгжлийн үе шатын талаар сайн мэдэхгүй бөгөөд эргэн тойронд нь харьцуулахаар эрүүл хүүхэд байгаагүй зэрэг олон шалтгааны улмаас эцэг эхчүүд оройтож энэ талаар мэддэг.
Ингээд таны хүүхэд ямар тохиолдолд саажилттай хэмээн оношлох вэ? Энэ талаар цуврал болгон оруулахаар шийдлээ. 

1. Ээж тэвэрхэд хүндрэлтэй байх.
Ээж хүүхдээ тэвэрхэд хүүхэд хүч өгөн хойшоо гэдийх, ээжийгээ барихгүй гараа унжуулна. 

Эрүүл хүүхдүүд ээжийнхээ энгэрт аль болох наалдан ээжийнхээ энгэрт гараа наадаг байхад саажилттай хүүхдүүд ихэнх нь эсэргээрээ байдаг байна.
2. Хөлөө байнга "Х" болгох. Памперс өмсгөхөд хөлөө "Х" болгоно. Заримдаа хөлөө чангална
3. Юм гараараа барьж чадахгүй. Ихэнх тохиолдолд барихыг ч оролдохгүй идэвхигүй байна.Эсвэл барихаараа буцаагаад алдана. Зарим үед барьхын тулд биеэ хэт чангална.
4. Зүгээр үед хэвтэж байхдаа байнга хойшоогоо гэдийнэ.

5. Толгойгоо даахгүй байх. Эсвэл нилээн хожуу толгойгоо даадаг болно

6. Өвдгөө тэнийлгэхгүйгээр байнгын нугалаатай байна. Нугалаатай чигээр нь 2 тийш хөлөө хөдөлгөнө.


7. Алхуулахыг оролдох үед ихэвчлэн өлмийдөө хамаг хүчээ өгч өсгийгөө газар тавихгүй.

гэсэн үндсэн шинж тэмдэгүүд байдаг байна. 
 Энэхүү мэдээллийг http://eruulenh.blogspot.com хуудаснаас оруулсан болно. Хэрэв саажилттай хүүхдийн талаар илүү их дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл дээрх хаягаар орж үзнэ үү. Мэдээлэл өгсөн Ундраадаа баярлалаа. 

Tuesday, May 8, 2012

ХБХЭЭХ –ний зохицуулагч нарын сургалт боллоо


2012 оны 2 сарын 6-12 ны хооронд Европын холбооны төсөл, Нээлттэй нийгэм  хүрээлэн, Боловсролын  хамтын  ажиллагааны нийгэмлэгийн  санхүүжилтээр ХБХЭЭХ-ний зохицуулагч нарт сургалт   явуулсан.Сургалтанд   ХБХЭЭХ-ны салбаруудын  үйл ажиллагааны    тайланг тавих, ХБХЭЭХ -ны Салбаруудын  туршлага судлах, Холбооний Зохицуулагч  нарыг чадавхжуулах, ХБХЭЭХ-ний стратеги  төлөвлөгөөг боловсруулах, Боловсролын  хамтын ажиллагааны  нийгэмлэгийн   мэргэжилтэн  Кейттэй  уулзалт хийх, цаашид хамтран ажиллах талаар харилцан санал солилцох зэрэг үйл ажиллагаа явагдлаа.  Мөн  ХХҮХ-ийн  хэлэлцүүлэгт  их хурлийн гишүүн  Оюунтай   хамт оролцож хуулийн   нэмэлт өөрчлөлтөнд  санал   хүргүүлэхээр боллоо.
 Сургалтын ач холбогдол нь : 
  • Салбарууд бие биенээсээ их зүйлийг сурлаа 
  • Бүтэн жил хийсэн ажилаа дүгнүүллээ 
  • Манай аймаг холбооны тайлангийн графикаас харахад эрүүл мэндийн чиглэлээрээ хийсэн ажил нь бусад аймгуудаас давуу байлаа 
  • Хүүхэд хамгаалалын чиглэлээр аймгууд их зүйлийг хийсэн байна 
  • Тэмдэглэлт баяр ёслол сургалтууд эцэг эхэд дэмжлэг үзүүлсэн байдал нэг түвшинд байсан
  • Судалгааны ажил бүх салбарууд хийхээр төлөвлөсөн байна 
  • Давуу талууд нь үйл ажиллагаагаа тогтвортой явуулж ажлын байртай , сэргээн засалаа / эмнэлэг боловсролоо / хамтад нь өдөр өнжүүлэх чиглэлээр хийгээд явуулж байгаа газрууд ч байна ХБХЭЭХ –нь бүх үйл ажиллагаагаа цогцоор нь явуулж байртай болсон 3 аймаг байна. Эцэг эхийн оролцоо их өндөр байдаг юм байна














 

Дэлхийн Зөн ОУБ-ийн санхүүжилтээр ХБХЭЭХ-оос хамтарч “Гэрэл өөд төвийн “ сэргээн засалч эмч нарыг урьж ирүүллээ


Хүүхдийн нөхөн сэргээх төвийн эмч, ажилтан ажиллагсад нарт Хүүхдийн тархины саажилт , Хөдөлгөөн засал эмчилгээ сэдвээр Хүүхдийн эмч Г.Дүүрэнбаяр Хөдөлгөөн засалч Б.Долгормаа нар нийт 15 хүнд сургалт хийсэн. Дадлага ажлын хүрээнд Хүүхдийн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа саажилттай арван хүүхдийг үзэж, хөдөлгөөн дасгал эмчилгээг заасан. Саажилттай хүүхдийг хэрхэн зөв байрлуулах талаар дадлага хийлээ. Тархины саажилттай хүүхдүүдийн эцэг эх асран хамгаалагч нарт” сэргээн засалын чиглэлээр нийт 25 хүнд сургалт хийсэн. Бусад өдрүүдэд нь хүүхдүүдээ үзэж эмчилгээ дасгалуудыг зааж өгөх, гардан хийлгэх зэрэг ажилууд хийгдлээ. Хүүхдийн эмнэлэгт хэвтэж буй 26 саажилттай хүүхдүүдэд эмчийн үзлэг, оношилгоо хийлээ.









 
 

Monday, May 7, 2012

Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй эцэг эхийн холбоо Завхан аймаг дахь салбар 2011-2012 он


Ýíý  îíû   ¿íäñýí çîðèëòóóä:
       ХБХЭЭХ-ны  удирдах зөвлөлийн  үйл ажиллагааг  сайжруулах  
        Хүүхдийн нөхөн сэргээх төвөөр   ХБ-тэй хүүхдүүдийг  өргөнөөр   үйлчлүүлэх  боломжоор хангаж өгөх  ба хамт олны дунд сэргээн засах , хөдөлгөөн  засалыг   чухалчлах .
       ХБ-ын талаарх олон нийтийн ойлголтыг сайжруулах хандлагыг өөрчлөх. ХБХ-тэй эцэг эхчүүд болон холбогдох мэргэжлийн хүмүүсийн  хамтын ажиллагаа хоорондын итгэлцлийг бэхжүүлэх, төрийн болон ТББ-тай хамтран ажиллах.
       Эцэг эхчүүдийг  ЧАДАВХЖУУЛАХ, холбогдох мэдээллээр хангах  сургалтанд   шинэ хүмүүсийг  өргөнөөр  хамруулах
       ХБХ-тэй эцэг эхчүүдийн хамтын үйл ажиллагааг бэхжүүлэх, бүлгээр ажиллах ур чадварыг сайжруулах.
       Хандивлагч о.у-н байгууллагуудын  дэмжлэгт түшиглэн  үйл ажиллагаагаа  хүртээмжтэй хүргэх
Õ¿¿õäýä   ¿ç¿¿ëñýí   äýìæëýã:
  • ХБ-тэй байнгын  асаргаа шаарлагатай 20 хүүхдэд    асран хамгаалагчын  тэтгэмжийг  халамжаас авахад нь тусалсан
  • Албан  бус сургалтанд   5 хүүхэд   хамруулсан
  •  Шаргалжуутад  энэ жил 15 хбх-г эцэг эхийн хамт  ДЗОУБ .ОУБ-н  дэмжлэгээр  явуулж сувилуулсан
  • АДРА  оу-н байгууллагатай  хамтарч Германы  ахмад мэргэжилтний холбооноос    нөхөн сэргээх  физик эмчилгээний мэргэжилийн 2 эмч урьж нөхөн сэргээх төвдөө  сарын   хугацаатай  ажиллуулсан
  • Албан   бус сургалтанд     òалх нарийн боов  ,  àнхан  шатны бичиг  үсгийн  чадварт  сургах 21 х-н   дамжаанд 5 хүүхэд   сургаõàä   äýìæëýã  ¿ç¿¿ëñýí
  • ДЗОУБ-тай хамтарч   багуудын ХБХ- тэй  хүүхдүүдийн судалгаан   дээр  ээжүүд дахин  ажиллаж   хаяг   тодруулж   хүнд бэрхшээлтэй   хэцүү амьдралтай хүүхдүүдийг   тусламж үйлчилгээнд хамрууллаа 










Ýöýã  ýõýä   ¿ç¿¿ëñýí äýìæëýã:
  • Эцэг  эхчүүдийн  3 бүлэг  шинээр байгуулагдсан /
  • Сайн санаа –Хүнсчин , Оёдолчин ,   Ногоочин/  бүлгийн  ээжүүд Мерсикор  оуб-с  төсөл авч  хэрэгжүүлээд  Завхандаа  үйл ажиллагаагаараа 1-р байранд орж шагнуулсан
  • Аймгийн  ХХҮХ-с  зохион байгуулсан   өдөрлөгт бүтээлийн үзэсгэлэнгээр   ээжүүдийн бүлэг 1-р байранд шалгарсан
  • Аймгийн  ХХҮХ-д  ээжүүдийн  бүлэг  “Бидний оролцоотой  бидний асуудал   шийдэгдэнэ “   төсөл бичиж   үйл ажиллагаагаа  амжилттай явуулж байгаа  ба  төслийн үр шимээр хүнд саажилттай хүүхдүүдийн  эцэг   эх асран хамгаалагчдын   гэрийн   асаргааны   зардалыг  олж  өгч  чадсан








  •  
Гол ололт амжилт, бүтээлч ажлууд:
}  АДРА  ОУ-н байгууллагын Оюуны хб-тэй  хөдөө орон нутгийн  хүүхдүүдийн боловсрол эрүүл мэндийн үйлчилгээ  хүртэх боломжийг нэмэгдүүлэх төсөлийн хүрээн дор  явуулж буй ажилтай  хамтарч олон төрлийн  үйл ажиллагааг явуулсан
}  Үүнд:Эрүүл мýíä, Áîëîâñðîë , Õаламж үйлчилгээний чиглэлээр  3 удаа форум  нэвтрүүлэг хийсэнОролцсон хүмүүсийн тоо  60 хүí
}  Хүнд гэрээрээ байдаг  хб-тэй   хүүхдүүдээ эргэж  эмнэлэгийн үзлэгт хамруулж зөвлөх эмчээс зөвөлгөө авч хүүхдүүдийг нөхөн сэргээх төвдөө хэвтүүлж байна /нийт  ХБ-тэй 65 хүүхэд сэргээн засалын эмчилгээ хийлгэсэн  /ýýæ¿¿äèéí 3 бүлэг  шинээр байгуулагдсан
}  ” Нөлөөлөл ба хөрөнгө босголт”  сургалтанд   20 хүн  хамрагдсан
}    Àéìãèéí ÕХҮÕ-ýýñ   зарласан   төсөлийн уралдаанд 2 бүлгийн төсөлийг  явуулæ    òºñºëºº àâñàí
}  Ээжүүдийн   нийт сургалт  14 удаа    óóëçàëò   10 óäàà áîëñîí
}  ХБХЭЭХ-оос   ГАМА –гийн  мэргэжилтнүүд  эмч   нарыг нөхөн сэргээх    төвд  байрлуулж  байр ,  хоол ,  унд  бусад хэрэгслүүдээр хангаж  ажиллалаа
}   ХБХЭЭХ-оос 2  мэргэжилтэн  ирж  манай салбар зөвлөлийн үйл ажиллагаатай   танилцаж    цаашдын   стратеги   төлөвлөгөөгөөнд тусгах      санал   асуулга    авч   ярилцлага   õèéñýí












Сайн санаа бүлгийн   үйл ажиллагаанаас
2011 ондоо:
}  Анх  бүлгийн үйл ажиллагааг  эхлүүлхэд 6 ээж байсан  одоо бүгд ажиллаж байгаа
}   Нэмж 14 ээж бүлэгтээ элсүүлж   ажиллаж байна
}   Бүлгийн гишүүд   бүгд тэгш оролцдог
}   Бүлгийн ээжүүд уулзалтаа тогтмол хийж сургалтуудыг ХБХЭЭХ-ны шугамаар   олон удаа явуулсан
}  Бүлгийн гишүүд идэвхтэй ажиллаж байна
}  Мерси кор  оуб-н төсөлийн бүлэгийн үйл ажиллагааг   үнэлэх шалгуур үзүүлэлтэнд  ороход нь ХБХЭЭХ-ноос үйл ажиллагааны тайланг нь гаргаж өгч   амжилттай оролцсон . áà 1-ð áàéðàíä øàëãàðñàí
}  Манай холбооноос бүлэг гишүүдээ идэвхижүүлэх   тогтсон үйл ажиллагааг     явуулахад   хувь нэмэрээ  оруулахад  АДРА  оуб-н   дэмжлэг  маш их хэрэг  болж байна
}  Бүлэг дотороо   дахин  жижиг  3 бүлэг   байгуулагдаж   мөнгөө  авч үйл ажиллагаагаа  явууллаа .
}   Ногоочин ,Хүнсчин ,Оёдолчин  бүлгүүдийн ээжүүд   хийсэн   зүйлсээрээ  үзэсгэлэнд   àìæèëòòàé  оролцож  борлуултàà   хийсэн байна 
}  Дээрхи   нэр бүхий  хб-тэй гишүүдийн хүрээнд үйл ажиллагаагаа явуулж ирлээ
}   ХБХЭЭХ-ны  хөрөнгөөр  санхүүжүүлсэн  жижиг төсөлийн уралдаан зарлаж  3 төсөл хэрэгжиж үйл ажиллагаагаа явуулж  бага ч гэсэн өрхийн орлогоо нэмэгдүүлж байна
}     ХБХ-н Эрүүл мэндийн чиглэлээр ба Халамж үйлчилгээний  чиглэлээр    хийсэн  Форум нэвтрүүлэгийг зохион байгуулж  хийхэд оролцсон  ба   Нэвтрүүлэгт  20 ээж  чиглэл бүрээс 4 бодлого боловсруулагч   7 эмч  халамжийн  4 мэргэжилтэн ороцож   одоо  юу хийж байгаа цаашид ямар ажилууд зохион хийхээ ярилцаж   ээжүүд   олон төрөлийн асуултын  хариугаа сонсож  мэдсэн үр дүнтэй ярилцлага боллоо
}  “ Нэг хүүхэд нэг байгууллага “  аяны хүрээнд АНБХ-н мэргэжилтэн Батзаяад  Тархины саажилттай 10 хүүхдий нэрийг нь өгч  урамшуулалд хамруулахаар  нэрс гаргаж өгөв  
}  Сургалтуудыг  өөрсдийн ба АДРА о/у-н байгууллагын дэмжлэгтэй гээр  удаа дараа зохион явуулсан
}  Германы  ахмад эмч нарын  холбооноос  2 сэргээн засалын  эмч ирж ажилласантай холбоотой  тархины саажилттай  хүүхдүүдийг 3 ээлжээр нөхөн сэргээх төвдөө   хэвтүүлж   оношлогоо  сэргээн  засалын эмчилгээг  хийлгэсэн байна  .
}  Одоогоор 60 гаруй  хүүхэд сэргээн засалыг эмчилгээгээ эхлүүлж хийлгэсэн  байна
}    Хүүхдийн баяраар   нийт 20–иод  хүүхдийг  баярын  урамшуулалд  АДРА оуб ба  ХБХЭЭХ-ны санхүүжилтээр   хамруулсан .
}  ХБХЭЭХ  мөн хүүхдийн тасаг мэдрэлийн  тасгийн эмч нарт  ГАМА-ны эмч нар өдрийн  4 цагийн  нийт  12 өдрийн сургалт зохион  явуулсан
}  Хүүхдийн эрт үеийн оношлогоо, сэргээн засалын чиглэлээр мэдээлэлийг авч дагалдан ажилласан
Хийгдсэн сургалтууд:
\
  
Хугацаа
Сургалтын нэр
Х/хүний тоо
Сургагч  багшийн нэр
1.
 2011/01/12
“ Тархины саатай хүүхдийн  сэргээн засал гэрээр хийх дасгалууд “
15
  НСТ-н  эмч  Өлзийбаяр
2.
2011/01/25
  Оюуны х/бэрхшээлтэй
хүүхдийн эцэг эх асран хамгаалагч нарт үзүүлэх  сэтгэл зүйн  зөвлөмж
10
“Оргилох амь”т/б/б
СНямсүрэн
3.
2011/02/25
ХБХ-н  Эрүүл мэндийн чиглэлээр  эцэг эхчүүдэд  мэдээлэл олгох “ ярилцлаганд бэлтгэх
14
Б. Ганчимэг
Салбарын зохицуулагч
4.
2011/03/02
ХБХЭЭХ-ны зөвлөлийн гишүүд
Эцэг эхчүүд ажилтан  нарыг чадавхжуулах сургалт
20
  Сэлэнгэ
ХБХЭЭХ-ны захирал

\
 Хугацаа
Сургалтын нэр
Хамрагдсан хүний тоо
Сургагч  багшийн нэр
5.
2011/03/19
 Саажилттай хүүхдийн  нөхөн сэргээлт / дадлага /
10
 НСТ-н бага эмч
С Отгонцэцэг
6
2011/04/12
Бага насны хүүхдийн хоол тэжээлийн  илчлэг чанар бичил тэжээлийн хэрэглээ
10
Хүүхдийн  ахлах  сувилагч Ш,Рэгзэд
7
2011/07/26
Оюун ухааны бэрхшээлтэй хүүхдийн онцлог эцэг эхчүүд хүүхэдтэйгээ хэрхэн харьцах
10
ЭМГ-н мэргэжилтэн
Дуламжав
8
2011/05/12
Хөгжлийн бэрхшээлтэй иргэний  нийгмийн  хамгааллын тухай
15
Хүүхдийн ахлах сувилагч Ш,Рэгзэд
/Форумын бэлтгэл/
\
 Хугацаа
Сургалтын нэр
Хамрагдсан хүний тоо
С ургагч  багшийн нэр
9




10
2011/09/10-09/11
ХБХ-н эрт үеийн оношлогоо  хүүхдийн  өсөлт хөгжил
  20 ээж
НЭ-н  сэтгэц мэдрэлийн эмч
М.Үржинханд
11
2011/09/20-09/21
Нийгмийн хамгааллын чиглэлээр  
   20 ээж
НХХЯамны мэргэжилтэн
Отгонбилэг
13
2011/10/28
 Оюуны ХБХ-д  нийгмийн  хамгааллын   үйлчилгээ үзүүлэх
   40 ээж
 ХБХЭЭХ   нарийн бичиг ШРэгзэд

Цаашид   хийх ажлын санал:
Олон нийтийн харилцаанд түшиглэсэн  халамжийн үйлчилгээг   төрийн бус байгууллагаар гүйцэлдүүлэх    төсөлийн   тендерт  багаараа    оролцох
}   ХБХЭЭХ-ны зөвлөлийн гишүүд    үйл ажиллагаандаа жигд    идэвхитэй   оролцох
}  ХБХЭЭХ-ны  гишүүдийн хөдөлмөр  эрхлэх   ажлын байртай болох
}   Гишүүдийн  тоог   нэмэгдүүлэх    татвараа   тогтмол  өгөх
}   2012 оны  үйл ажиллагааны   төлөвлөгөөг   хэлэлцэх
}  Аймгийн   хөгжлийн   бэрхшээлтэй   иргэдийн   чуулганд   оролцож   үйл ажиллагааныхаа  тайланг   тавих
}   Тайланд   эрүүлмэнд, боловсрол , нийгмийн бодлого,бусад чиглэлээр хийж буй үйл ажиллагааг сайн тусгах
}  Бусад  цаг  үеийн  ажилуудыг   хөтөлбөрийн дагуу  гүйцэтгэнэ