2012 оны 2 сарын 6-12 ны хооронд Европын холбооны төсөл, Нээлттэй нийгэм хүрээлэн, Боловсролын хамтын ажиллагааны нийгэмлэгийн санхүүжилтээр ХБХЭЭХ-ний зохицуулагч нарт сургалт явуулсан.Сургалтанд ХБХЭЭХ-ны салбаруудын үйл ажиллагааны тайланг тавих, ХБХЭЭХ -ны Салбаруудын туршлага судлах, Холбооний Зохицуулагч нарыг чадавхжуулах, ХБХЭЭХ-ний стратеги төлөвлөгөөг боловсруулах, Боловсролын хамтын ажиллагааны нийгэмлэгийн мэргэжилтэн Кейттэй уулзалт хийх, цаашид хамтран ажиллах талаар харилцан санал солилцох зэрэг үйл ажиллагаа явагдлаа. Мөн ХХҮХ-ийн хэлэлцүүлэгт их хурлийн гишүүн Оюунтай хамт оролцож хуулийн нэмэлт өөрчлөлтөнд санал хүргүүлэхээр боллоо.
- Салбарууд бие биенээсээ их зүйлийг сурлаа
- Бүтэн жил хийсэн ажилаа дүгнүүллээ
- Манай аймаг холбооны тайлангийн графикаас харахад эрүүл мэндийн чиглэлээрээ хийсэн ажил нь бусад аймгуудаас давуу байлаа
- Хүүхэд хамгаалалын чиглэлээр аймгууд их зүйлийг хийсэн байна
- Тэмдэглэлт баяр ёслол сургалтууд эцэг эхэд дэмжлэг үзүүлсэн байдал нэг түвшинд байсан
- Судалгааны ажил бүх салбарууд хийхээр төлөвлөсөн байна
- Давуу талууд нь үйл ажиллагаагаа тогтвортой явуулж ажлын байртай , сэргээн засалаа / эмнэлэг боловсролоо / хамтад нь өдөр өнжүүлэх чиглэлээр хийгээд явуулж байгаа газрууд ч байна ХБХЭЭХ –нь бүх үйл ажиллагаагаа цогцоор нь явуулж байртай болсон 3 аймаг байна. Эцэг эхийн оролцоо их өндөр байдаг юм байна
No comments:
Post a Comment