Tuesday, May 8, 2012

Дэлхийн Зөн ОУБ-ийн санхүүжилтээр ХБХЭЭХ-оос хамтарч “Гэрэл өөд төвийн “ сэргээн засалч эмч нарыг урьж ирүүллээ


Хүүхдийн нөхөн сэргээх төвийн эмч, ажилтан ажиллагсад нарт Хүүхдийн тархины саажилт , Хөдөлгөөн засал эмчилгээ сэдвээр Хүүхдийн эмч Г.Дүүрэнбаяр Хөдөлгөөн засалч Б.Долгормаа нар нийт 15 хүнд сургалт хийсэн. Дадлага ажлын хүрээнд Хүүхдийн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа саажилттай арван хүүхдийг үзэж, хөдөлгөөн дасгал эмчилгээг заасан. Саажилттай хүүхдийг хэрхэн зөв байрлуулах талаар дадлага хийлээ. Тархины саажилттай хүүхдүүдийн эцэг эх асран хамгаалагч нарт” сэргээн засалын чиглэлээр нийт 25 хүнд сургалт хийсэн. Бусад өдрүүдэд нь хүүхдүүдээ үзэж эмчилгээ дасгалуудыг зааж өгөх, гардан хийлгэх зэрэг ажилууд хийгдлээ. Хүүхдийн эмнэлэгт хэвтэж буй 26 саажилттай хүүхдүүдэд эмчийн үзлэг, оношилгоо хийлээ.









 
 

No comments:

Post a Comment