Хүүхдийг хамгаалах, оролцоог дэмжих, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн оролцоог нэмэгдүүлэх чиглэлээр төрөөс авч хэрэгжүүлж буй бодлого хөтөлбөрүүдийн хэрэгжилт, үр дүн дээшилж төлөвлөгөөт ажлуудыг хэрэгжүүлэхэд хүүхэд бүрийн санал, үзэл бодлыг аймгийн 28-р чуулга уулзалтын шийдвэрийн төсөлд тусгасан байна. Ингээд чуулга уулзалтын шийдвэрийн төслийг та бүхэндээ танилцуульяа.
ХҮҮХДИЙН ОРОЛЦОО САЛБАР ХЭЛЭЛЦҮҮЛЭГ
Тулгамдаж буй асуудал:
1. Гэр бүлийн орчинд
- Амьдралын бололцоо муу тул оролцох эрх нь хангагдаж чадахгүй байна.
- Эцэг эхийн дэмжлэг дутмаг байна
2. Найз нөхдийн хүрээнд
- Ялгаварлан гадуурхал их байдаг нь оролцох боломжийг хязгаарлаж байна
Үүнд: Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг
Бүрэг ичимхий хүүхдийг
Сурлагаар хоцрогдсон хүүхдийг
-
3. Сургуулийн орчинд
- Багшийн хариуцлага, дэмжлэг сул
- Хүүхдийг сурлага болон бусад зүйлээр ялгаварладаг
- Өөрийгөө хөгжүүлэх байр, орчин дутмаг
- Бага ангийн хүүхдийн оролцоо бага байдаг. Тэднийг хамарсан арга хэмжээ бага зохиогддог. Мөн бага ангид зөвхөн математик, монгол хэлийг үзэж байна.
4. Нийгэмд
- Оролцооны байгууллагыг дэмжих дэмжлэг нийгмийн зүгээс дутмаг байдаг. /хүүхдийн оролцооны байгууллагын талаарх хүмүүсийн ойлголт, мэдлэг дутмаг./
- Хүүхдүүд өөрсдөө хэнэггүй байдлаас болж оролцдоггүй, зөвхөн оролцооны байгууллагын хүүхдүүд хамрагддаг гэсэн ойлголттой байдаг
- Оролцооны байгууллагын хоорондын харилцаа холбоо сул байдаг хамтран ажиллах байдал дутмаг, мөн алслагдсан сумын хүүхдүүд хамтын ажиллагаа, мэдээлэл авах нь сул байна.
- Хүүхдийн оролцооны байгууллагын хэрхэн чадавхжуулах, тогтвортой үйл ажиллагааг хэрхэн бэхжүүлэх талаар санал санаачлага дутмаг байна
- Хүүхдийн оролцооны байгууллагат хамрагдах байдал, хүүхдүүдийн нийтлэг оролцоо хангагдах нөхцөл ямар түвшинд байгаа тухай санал дээрээ тусгах нь чухал байна
- Хүүхдийн оролцоонд ХБХ-ийг оролцооны байгууллагын гишүүн болгох боломж, тэр хүүхдүүдийн оролцоог хангах байдал ямар байгаа вэ?
- Хүүхдийн зөвлөлийнхөн ХБХ-тэй хамтран ажиллах чадвар тудмаг, тэдэнд энэ чиглэлээр бэлтгэх нөөц боломж бага байна.
Шийдвэрлэх арга зам:
1. Гэр бүлд
- Хүүхдүүд нэгдэж “туслах” аян зарлах жишээ нь найздаа туслая сэдвийн хүрээнд явагдсан ажил дээр санаа аван хэрэгжүүлж болох юм.
- Сургуулийн авъяаслаг хүүхдүүдийн хандивын тоглолт хийж туслах
- Эцэг эх хүүхдүүдийн хамтарсан өдөрлөг зохион байгуулах, энэхүү үйл ажиллагаагаар хүүхэд эцэг эхчүүдийн хоорондын харилцааг эерэгшүүлэх тал дээр илүү анхааран ажиллах
- Эцэг эхдээ захиа бичих аян зарлах
2. Найз нөхөд
- Найз нөхөдийн хоорондох чин сэтгэлийн ярилцлага зохион байгуулах, найзынхаа нууцыг сонсож түүнд зөвлөгөө өгч хүүхэд хүүхэддээ гэсэн чиглэлээр ажиллах
- Бүрэг ичимхий, оролцоо муутай хүүүхдүүдийн дунд тэмцээн уралдаан гм олон арга хэмжээг зохион байгуулах
3. Сургууль
- Багшийн сурагчдаасаа хүсэх хүсэлт гэсэн
- Багшаасаа хүсэх хүсэлт гэсэн захидал илгээх үйл ажиллагааг зохион байгуулах/
- Багшдаа бичих захидал
- Хүүхдийн оролцооны байгууллага нь бага ангийн хүүхдүүдэд багштай нь хамтарч хөгжлийн хичээлийг орох
4. Нийгэм
- “Хүүхдийн сан” бий болгох /сангийн үйл ажиллагаа нь хүүхдийн хөгжлийн, оролцоог дэмжих чиглэлээр ажилдаг байх/
- Мини парламентын үйл ажиллагааг идэвжхүүлэх
- Хүүхдийн оролцооны байгууллагын үйл ажиллагаанд байр танхимыг нээлттэй байлгах /орон нутгийн захиргаа сургуульд хүсэлт гаргах/
- Хүүхдийн эрх үүрэг талаар мэдлэг олгох нөлөөллийн ажлыг хийх /жнь: дэвтэрийн хавтсанд хүүхдийн эрхийн талаар мэдээлэл зурагт хуудас гаргах/
ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛТЭЙ ХҮҮХДИЙН ОРОЛЦОО САЛБАР ХЭЛЭЛЦҮҮЛЭГ
Тулгамдаж буй асуудал:
Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн орчин
- Хүүхдүүд ялгаварлах асуудал байдаг
- Тэдэнд зориулагдсан сурах бичиг, зориулалтын танхим дутмаг
- Бэлтгэгдсэн сургагч багш байдаггүй
- Зориулалтын бие засах газар байдаггүй
- Тэргэнцэртэй хүүхдүүдэд зориулагдсан шат, анги давхарууд дутмаг
- Тэдэнд зориулсан тоглоомын талбай байдаггүй
- Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн талаар ойлголт дутмаг
- Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд чигэлсэн үйл ажиллагааны чиглэл хүүхдийн оролцооны байгууллагуудад байдаггүй
- ХБХ-д нь сургууль завсардах явдал их байдаг
- Мэргэжлийн эмч байдаггүй
Шийдвэрлэх арга зам:
- Найз нөхөд эцэг эхийн дэмжлэгийг нэмэгдүүлэх арга хэмжээ зохион байгуулах.
- ХБХ-ийг халамжлах талаар сургалт явуулах /сургалтыг мэргэжлийн байгууллагаас авах: ДЗМОУБ, АDRA, Хүүхдийн төлөө хэлтэс, нийгмийн ажилтан болон энэ чиглэлээр ажиллаж байгаа мэргэжлийн хүмүүсээс зөвлөгөө авах/
- Эрүүл мэндийн тогтмол үзлэгт хамрагдуулах
- Тусгай дасгалын өрөөтэй болгох
- 5 өдрийн нэг өдрийг ХБХ-үүдэд зориулах, /хүүхдүүдийн хандлагыг өөрчлөх, тэднийг чадваржуулж ХБХ-тэй харилцах тал дээр ажиллах/
- Сургууль дээр ХБХ-ийн элч багштай болох
- ХБХ-үүдийн чуулганыг эцэг эхчүүдийн хамт явуулдаг байх /ХБХ-ийн бэрхшээлийнх нь онцлогоос хамааран чуулганы цар хүрээг тодорхойлох/
- Спорт тэмцээн уралдааныг онцлог шинжид нь тохирсон байдлаар явуулах\
- ХОУЗ-ийн үйл ажиллагааны нэг чиглэл нь ХБХ-дэд зориулагдсан байх
- Нийгэмд хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийг эерэгээр таниулах ажил зохион байгуулах /тэдэнд зориулсан дугуйлан хичээллүүлэх гэх мэт.
- ОУБ болон бусад нийгмийн үйлчилгээ үзүүлдэг байгууллагатай холбож өгөх