Monday, April 30, 2012

Тархины саажилттай хүүхдүүд (ТС)


Тархины саажилт гэж юу вэ?
“Cerebral" гэдэг нь тархитай “Palsy" гэдэг нь хөдөлгөөн болон биеийн байрлалтай холбоотой юм.Тархины саажилт (ТС) гэдэг нь тархины гэмтэл ба тархины бүтэц дэх гажигаас шалтгаалдаг булчин болон хөдөлгөөний хүндрэлүүдийг ерөнхийд нь хэлэх нэр томъёо юм.ТС-с шалтгаалж үүсдэг бэрхшээлүүд нь анзаарагдахгүй байх хөнгөн хэлбэрээс гүнзгий хэлбэр хүртэл олон янз байдаг.ТС нь халдварладаггүй, даамжирдаггүй (энэ нь тухайн тархины гэмтэл эдгэрэх ч үгүй, хүндрэх ч үгүй гэсэн үг), боловч хам шинжүүд нь нь хүүхэд өсөх явцад өөрчлөгдөж болно.ТС нь эмчлэгдэх боломжгүй, бүхий л амьдралын туршид үргэлжилдэг эмгэг юм.Тохирсон боловсрол,(физик) эмчилгээ ба туслах арга хэрэгслүүд ТС-тай  хүнийг үр бүтээлтэй амьдрахад нь тус дэм болдог. Энэ эмгэг нь хүний наслалтыг богиносгохгүй.
Гэмтэл тархины аль хэсэгт байгааг харгалзан ТС –ыг дотор нь хэд хэд ангилдаг. Хэлбэр бүрийг тодорхойлох хөдөлгөөн болон биеийн байрлалын хүндрэлүүд нь харилцан адилгүй байдаг.
Спастик тархины саажилт: ТС –ийн хамгийн түгээмэл хэлбэр юм.Спастик саажилттай хүмүүсийн булчин нь зангирсан байдаг бөгөөд хөдөлгөөн хийж эхлэх нь хүндрэлтэй байдаг. Булчин нь хатууран чангарч хөдөлгөөн хийх ямар ч боломжгүй мэт болгодог. Суух, зогсоход шаардагдах булчинг хөгжүүлэх нь тэдэнд их хүндрэлтэй байдаг.Хөдөлгөөн хийхэд  маш их чармайлт шаардагдана.Спастик тархины саажилтыг биеийн аль хэсэг гэмтсэнээс хамаарч дотор нь ангилна:
Тал спастик саажилт: Биеийн нэг талын гар, хөл нь саажилттай.
Бүтэн(дээд доод мөчний) спастик саажилт: Хөл нь гарнаасаа илүү саажилттай
Дөрвөн мөчний спастик саажилт: 4 мөч болон их бие саажилттай
Атетоз тархины саажилт (мөн дискинетик тархины саажилт гэдэг) нь булчингийн тэнцвэрт байдал хэт чангаас хэт сул, хэт сулаас хэт чангын хооронд өөрчлөгдөх юм. АТС нь ихэнхдээ биеийн нэг хэсгээс илүүтэйгээр бүх биеийг хамардаг.Хамгийн нийтлэг шинж тэмдэг нь өөрийн хяналтгүй хөдөлгөөн хийх(хөдөлгөөнөө хянаж, удирдаж чадахгүй байх ) юм. Эдгээр хэвийн бус хөдөлгөөнүүд нь хөдөлгөөний эвсэл шаардсан олон төрлийн үйл ажиллагаанд саад учруулдаг. Зарим үед нүүр, хэл болон хоолойны булчингуудад нөлөөлж мушилзах, таталдах, ярианы бэрхшээлүүд,шүлс гоожих зэрэг асуудлууд үүсдэг. Өөрийн хяналтгүй хөдөлгөөнүүд нь ихэвчлэн  стресстэй байх эсвэл  сэтгэлийн хөөрөлтэй байх үед ихэсдэг боловч унтаж байх үед зүгээр байдаг. Хамгийн сонирхолтой нь атетоз тархины саажилттай хүмүүсийн ихэнх хувь нь оюуны дундаас дээш чадамжтай байдаг.
Атакси: тархины суурь хэсэгт орших бага тархины гэмтлээс болж үүсдэг. Бага тархи нь тэнцвэр болон хөдөлгөөний эвслийг зохицуулагч хэсэг юм.Тийм ч учраас атакси ТС нь хөдөлгөөний эвсэлд нөлөөлж; ихэнхдээ 4 мөч, их биеийг бүгдийг хамардаг. Атаксигийн шинэ тэмдэгүүд нь булчингийн тэнцвэрт байдал нь сул байх, тогтвортой биш байх,чичрэх, хол хол,том том алхах мөн гуйвагнах, салганах ( нааш цааш болох өөрийн мэдэлгүй хийдэг биеийн зарим нэг хэсэг, ихэнхдээ гарын хөдөлгөөн).
Хипотониа: булчин дэндүү сулбагар байхаас шалтгаалдаг эмгэг юм. Хипотониа гэдэг нь булчингийн тэнцвэрт байдал нь сул гэсэн үг юм. Хипотони ТС –тай хүүхдүүд толгойгоо удирдаж чаддаггүй ба гар, хөл нь доош унждаг, үе мөчнүүд нь зөөлөн байх магадлалтай, рефлекс муутай мөн  алхах нь хүндрэлтэй. Хипотоми нь биеийн байрлалд муугаар нөлөөлж, амьсгалах, залгихад хүндрэл учруулдаг.Оюуны түвшинд бараг нөлөөлдөггүй.
Холимог төрөл: энэ нь хүүхдүүдийн тархины нэгээс илүү хэсэг нь гэмтсэнээс болж хөдөлгөөн, биеийн байрлалийн олон өөр хүндрэлтэй тулгардаг хэлбэр  юм. Жишээлбэл спастик саажилтаас болоод чангарсан булчинтай байж болох ба атетозоос шалтгаалж өөрийн хяналтгүй хөдөлгөөн хийх мөн ба хөдөлгөөний эвслийн хүндрэлүүдтэй байж болох юм.

Шалтгаан нь юу вэ?
ТС нь тархины гэмтэл юм уу, тархины хэвийн бус хөгжлөөс үүсдэг. Энэ нь төрөхөөс өмнө,төрөх үед эсвэл нярай байхад үүсч болно .Доорх хэсэгт тархины гэмтлийн зарим нэгэн шалтгаан бий.
Төрөхөөс өмнө:
-          Хорт бодис, цацраг идэвхит бодис, халдварт өвчинд өртөх (Эхийн хэвлий дэх ургийн тархи үүсч хөгжих эхний 5 сардаа их эмзэг байдаг)
-          Эх нь жирэмсэн үедээ халдвар авах  (Жишээлбэл улаан бурхан)
-          Жирэмсэн үедээ эхийн цусны даралт хэт их эсвэл хэт бага байх.
-          Хүчилтөрөгчийн дутагдал (Ураг эхийн хэвлийд байх үед ба төрөх үед эрсдэл ихтэй байдаг.)
-          Тархины гэмтэл үүсгэхүйц цус харвалт
Төрөх үед
-          Төрөх үеийн хүчилтөрөгчийн дутагдал
-          Төрөх үеийн тархины гэмтэл
Нярай байх үед
-          Толгой нь гэмтэх
-          Тархиндаа халдвар авах (Жишээлбэл менингит)
-          Шар өвчнөөр хүндээр өвдөх
-          Тугалганд хордох
Гадны эд зүйлсэд хахах,живэх гэх зэрэг тархины хипоксиатай(хангалттай хүчилтөрөгч авч чадахгүй байх) холбоотой тохиолдлууд 
-          Хүүхдийн чичрэх эмгэг (Жаахан хүүхэд огцом ширүүн чичрэхийг хэлнэ)
Бага жинтэй төрөх нь ТС-тай  болох бас нэгэн эрсдэлтэй хам шинж ба ихэр хүүхдүүд төрүүлэхэд мөн ТС-тай болох нь бий. Энэ эмгэг нь ген, удамшлаас шалтгаалдаггүй. Зарим тохиолдолд ТС-ын шалтгаан нь тодорхойгүй байдаг.. 

Хэр их тохиолддог вэ?
ТС  нь 300 хүүхэд тутмын нэгд тохиолддог.ТС-тай хүүхдүүдийн 40% - 50% нь дутуу төрсөн байдаг. Уг эмгэгийн шинж тэмдэгүүд нь хүүхдэд 2 нас хүрэхээс өмнө илэрдэг бөгөөд зарим үед 3 сартайд нь ч илрэх үе бий. ТС нь инэнхдээ 3 наснаас өмнө оношлогддог. ТС-тай гэсэн оноштой хүүхдүүдийн 75% нь Спастик төрлийн ТС-тай байдаг. 10 -20% нь Атетоз ТС-тай байдаг.


Ямар шинж тэмдэгтэй вэ?
ТС-тай хүүхдүүдийн хам шинжүүд нь эмгэгийн төрлөөсөө хамааран ихээхэн өөр өөр байдаг.Хам шинжүүд нэг бол их хөнгөн, эсвэл их хүнд байх, зарим үед биеийн зөвхөн нэг тал, заримдаа 2 талыг хамарсан,эсвэл гар , хөлийн аль нэгийг илүү хамарсан мөн заримдаа  гар хөл хоёуланг нь хамарсан байх жишээтэй. Булчингийн тэнцэрт байдал хэт их, хэт сул байх эсвэл  хоёулаа нэг зэрэг байх нь гол хам шинж бөгөөд эдгээр өөр өөр бэрхшээлтэй тулгарахад нөлөөлдөг:
Биеийн хөгжлийн бэрхшээл
-          Хэвийн бус алхаа,гараа 2 хажуудаа хавчсан, өвдөг нь солбисон эсвэл нэг нэгнээ хавирсан, хөлнүүд нь “Хайч шиг” хөдөлгөөн хийдэг, хөлийн өлмий дээрээ явах, алхалт нь тогтвортой биш
-          Хатуурч, чангарсан, сайн тэнийдэггүй үе мөч (үе мөч агших)
-          Дэндүү чанга, сунадаггүй булчинтай
-          Булчингийн сулрал эсвэл хэсэг бүлэг булчин хөдөлгөөний чадваргүй болох (хөшиж, татсан)
-          Булчин сулбагар байх ялангуяа амарч байх үед,мөн хэт удирдлагагүй үе мөч
-          Хэвийн бус хөдөлгөөн (Нугларах,чичрэх, сэрүүн үед гар, хөл нь татганах,энэ нь стресстэй үед улам хүндэрнэ
-          Салганах ( нааш цааш болох өөрийн мэдэлгүй хийдэг биеийн зарим нэг хэсэг,ихэнхдээ гарын хөдөлгөөн,).
-          (Хөдөлгөөний )Эвслээ алдах
-          Хөдлөх, байрлалаа хадгалахдаа бэрхшээлтэй болох
-          Өсөлт нь хэвийн бус удаашралтай байх
Тархи болон мэдрэлийн систем
-          Оюуны түвшин багасах эсвэл сурах эмгэгтэй болох (Зарим үед оюуны түвшин нь дунджаас дээгүүр байдаг)
-          Хэлний бэрхшээлүүд (дисартриа)
-          Сонсголын болон харааны бэрхшээлүүд
-          Татах (ТС-тай хүмүүсийн бараг тэн хагас нь)
Хооллох, хоол боловсруулах эмгэг
-          Нярай хүүхдүүд хөхөх, хооллохдоо бэрхшээлтэй, арай том хүүхдүүд, насанд хүрэгчид зажлах, залгихдаа бэрхшээлтэй
-          Бөөлжих, гэдэсний түгжрээ (тогтмол биш хүндрэх)
Бусал хам шинж
-          Шүлс гоожих нь  ихсэх
-          Жигд бус амьсгалах
-          Давсаг султай байх

Хүүхэддээ яаж туслах вэ?
ТС нь эдгэрэх боломжгүй учир эммчилгээний гол зорилго нь тухайн хүнийг аль болох биеэ даахад нь туслах юм. Маш олон ТС-тай  насанд хүрэгчид биеэ даан эсвэл янз бүрийн тусламжтайгаар нийгэмдээ оролцоотой амьдардаг. Хүнд хэлбэрийн үед тухайн хүнийг эмнэлэгт хэвтүүлэх шаардлага гарч магадгүй.
ТС-тай хүүхдүүдэд эрт оролцоо маш чухал байдаг. Эмчилгээ нь хүүхдийн хам шинжид тулгуурлан хийгдэх ба тохиолдож болох хүндрэлүүдээс сэргийлэх хэрэгтэй. Биеийн бэрхшээлүүд болон оюуны түвшин нь саад болоогүй тохиолдолд хүүхдийг жирийн сургуульд сургах  нь тустай. Эдгээр хүүхдүүдэд зориулсан олон төрлийн эмчилгээ бий:
Физик эмчилгээ (physiotherapy)à булчинг бэхжүүлэх, биеийн байрлалыг засах, ирээдүйд тулгарч болзошгүй асуудлуудаас урьдчилан сэргийлэх. Булчинг идэвхитэй байлгахын тулд сунгалтын дасгал, хөдөлгөөний дасгалуудыг багтаасан хөтөлбөртэй байх нь чухал.  Хэрэв хүмүүс хөдлөхгүй, байрлалаа солихгүй бол бие нь хөшүүн болчихдог. Мэргэжилтнүүд физик эмчилгээг насан туршдаа хийх нь булчингийн тэнцвэрт байдал, ясны бүтцээ хадгалж үлдэх, үе мөч нь өөрчлөгдөхөөс сэргийлэхэд чухал үүрэг гүйцэтгэдэг гэж үздэг.
Ажлаар эмчлэх  àЭнэ нь насанд хүрэгчид, хүүхдүүдэд өөрсдийн чадамжаа дээшлүүлэх, өөрсдийн хязгаардлагдмал байдалдаа дасан зохицох мөн аль болох бие даан амьдрахад нь тустай байдаг.
Хэл засал à Ам болон эрүүний булчингуудаа удирдахад тустай. Чөлөөтэй амьсгалах, ойлгомжтой ярих, хоолыг хазах, зажлах, залгихад тусладаг.
Массаж эмчилгээ à Чангарсан булчингуудыг суллах, булчинг хөгжүүлэх, үе мөчийг уян хатан байлгахад тустай. Энэ эмчилгээ нь эрүүл мэндэд хэр үр ашигтай болохыг харуулсан судалгаа хийгдээгүй байгаа.
Эмнэлгийн эмчилгээ à ТС-тай зэрэгцэн гарч ирдэг хүндрэлүүдийг эмчлэхэд эм хэрэглэж болно. Үе мөчний өвчнийг анагаах, чангарсан булчинг суллах, ясны гажигийг засах зэргийг мэс заслаар эмчилж болно.
Туслах хэрэгсэл à Нүдний шил, сонсголын багаж хэрэгсэл, булчин, ясны бэхэлгээ, явахад туслах хэрэгслүүд, тэргэнцэр гэх зэрэг нь ТС-тай хүүхдүүдийн амьдралыг хялбарчлахад тустай. ТС-тай хүүхэдтэй байх нь үнэхээр  хүч чармайлт шаарддаг, стресстэй байх, бухимдах үе ч гардаг тийм болохоор нийгмийн ажилтан эсвэл адил нөхцөлд байгаа эцэг эхчүүдтэй өөрт тулгарч байгаа бэрхшээл хүндрэлүүдээ хуваалцаж, туслалцаа авах нь чухал юм.
Гэрийн асаргаа à Хоол тэжээлээр бүрэн хангах, гэрийн орчны аюулгүй байдлыг хангах, эрүүл мэндийн ажилтнуудын зөвлөсөн дасгалыг хийх, үе мөчөө гэмтээхээс сэргийлэх.
Эцэг эхийн халамж à Хүүхдийнхээ чадварт нь итгэ, дэмж, эерэг өөдрөгөөр ханд, тайван, хүлээцтэй байх.Хүүхдээ байгаагаар нь хайрла, хийж чадахгүй зүйлийнх нь оронд ур чадварт нь анхаарч, хүүхэддээ  хамгийн тохиромжтой аргыг олохыг хичээ.

No comments:

Post a Comment