Сурах
эмгэг гэж юу вэ?
Сурах эмгэгтэй (эсвэл бэрхшээлтэй) хүүхдүүд нь унших, бичих, сонсох,
ярих, учир шалтгааныг нь олох, тоо бодох гэх мэт тодорхой ур чадварыг сурахдаа хүндрэлтэй тулгардаг. Эдгээр эмгэг нь тэдний
оюун ухааны төвшин эсвэл хараа болон сонсголын бэрхшээлээс шалтгаалдаггүй.
Сурах эмгэгтэй хүүхдүүдийн
тархи нь бусдаас өөр байдлаар ажилладаг. Тэд мэдээллийг өөрөөр боловсруулдаг,
учир нь юмыг өөрөөр харж, сонсож, ойлгодог юм.
Сурах эмгэгийг
эмчлэх “эмчилгээ” гэж байдаггүй. Энэ
нь насан туршид үргэлжилдэг. Гэвч тохирсон дэмжлэгтэйгээр тэд сайн сурч, илүү
сайхан амьдрах боломжтой.
Сурах
эмгэгийн үндсэн 3 төрөл бий:
o
Унших
бэрхшээл (дислексиа)
o
Тоо
бодох бэрхшээл (дискалкулиа)
o
Бичгийн
бэрхшээл (дисграфиа)
Гол
шалтгаан нь юу вэ?
Сурах эмгэгтэй болоход
нөлөөлдөг тодорхой шалтгаан олдоогүй боловч
түүнтэй холбоотой 3н хүчин зүйл байдаг. Үүнд:
§
Генийн нөлөө
Сурах
эмгэг нь эцэг эхээс үр хүүхдэд удамших нь их
байдаг
§
Тархины хөгжил
Төрөхийн
өмнө болон төрсний дараа хүүхдийн тархины хөгжилд зарим нэг хүчин зүйлс /бага
жинтэй төрөх, дутуу төрөлт, хүчилтөрөгчийн дутагдал болон толгойн гэмтэл/
нөлөөлснөөр сурах эмгэгтэй болоход хүргэдэг.
§
Орчны нөлөө
Эрүүл бус агаар, устай орчин, хоол тэжээлийн дутагдал нь хүүхдийг сурах эмгэгтэй болоход нөлөөлдөг.
Хэр
их тохиолддог вэ?
Нийт хүмүүсийн 2 - 10% нь сурах
эмгэгтэй байдаг. Тэр дундаа унших бэрхшээл нь (дислексиа) хамгийн түгээмэл тохиолддог нь юм. Сурах эмгэг нь
охидоос илүү хөвгүүдэд тохиолддог.
Ямар шинж тэмдэгтэй вэ?
Унших, тоо бодох, бичихдээ нас, сургууль,
оюуны ерөнхий төвшнөөс нилээдгүй доогуур байх тохиолдолд сурах эмгэгтэй эсэхийг
шалгуулах хэрэгтэй.
o
Унших
бэрхшээлтэй хүүхэд нь:
-
Тухайн
үсэг ямар дуу авиа гаргадаг эсэхийг санахгүй байх эсвэл үгийг арай өөрөөр сонсох.
-
Цагаан
толгой сурах, хоршоо үгсийг хооронд нь, үсгүүдийг дуу авиагаар холбохдоо
бэрхшээлтэй байх
-
Чангаар
уншихдаа их алдаа хийх, дахин давтан унших, дунд олон саатах
-
Өөрийн
уншиж байгаа зүйлээ ойлгохгүй байх
-
Оройтож
хэлд орох, хязгаарлагдмал үгийн сантай байх
o
Тоо
бодох бэрхшээлтэй хүүхэд нь:
-
Математикийн тэмдгийг хольж солих, тоонуудыг буруу харах
Тооны
ойлголт ухагдахуунуудыг (тоо хэмжээ, байрлал, үнэ цэнэ, цаг хугацаа) цээжлэхдээ хүндрэлтэй
байх
-
Математикийн томъёог
цээжлэхэд төвөгтэй байх
-
Тоотой холбоотой зүйлд болон тоог ангилахдаа сайн биш
o
Бичгийн
бэрхшээлтэй хүүхэд нь:
-
Бичгээр
хийх зүйлсээс зайлсхийх
-
Зөв
үсэглэх чадвар нь муу
-
Дүрэм болон цэг таслалын алдаа их хийх
-
Муухай
бичих эсвэл харандаагаа эвгүй барих
-
Бодол
санаагаа бичгээр илэрхийлэхдээ бэрхшээлтэй байх.
Би
хүүхэддээ яаж туслах вэ?
Сурах эмгэгийг “эмчлэх”
боломжгүй боловч тухайн хүүхдэд тохирсон тусламжийг үзүүлбэл сурах эмгэгтэй
хүүхдүүд амжилттай суралцаж чаддаг.
Сурах эмгэгтэй
хүүхдүүд шаардлагатай тусламжаа авч чадахгүй бол уурлаж бухимдан, зан үйлийн болон сэтгэл хөдлөлийн олон асуудлуудтай
болдог. Сурах эмгэгтэй хүүхдүүд өөртөө итгэх итгэл муу, сэтгэл санааны тавгүй
байдалтай байх нь элбэг байдаг бөгөөд багш, эцэг эхчүүд хүүхдүүдийг өөрсдийгөө
сайнаар бодох, сэтгэл хангалуун байлгах талаар анхаарч, туслах хэрэгтэй.
ü
Хүүхдийнхээ
сул тал бус харин сайн тал дээр төвлөрч ажилла
ü
Хүүхдээ
аливаа зүйлсийг сайн хийсэн үед нь магтаж урамшуулан ,өөрийнхөө авъяасыг хөгжүүлэх
боломж олго (Жишээлбэл: Бүжиглэх, дуулах, хөл бөмбөг тоглох).
ü
Хүүхэд чинь ямар аргаар юмыг хамгийн сайнаар сурдагыг
хайж ол.(Жишээлбэл: харж,сонсож,
хийж үзэж );таван мэдрэхүйг ашигла.
ü
Гэрийн
даалгаврыг гол зүйл болго;хүүхэддээ туслаж, аль болох хүүхдэд сонирхолтой байлга. Та өөрөө тэвчээртэй
байгаарай.
Хүүхдээ магтах хэрэгтэй
ü
(Ижил) Өгүүллэг, үлгэр уншиж, ярьж өгөх.
ü
Номон
доторх зүйлс, зураг, болж буй үйл явдал зэргийг нэрлэх
ü Тоо,
хэл яриа оролцуулсан тоглоом тогло.
ü Алв
болох энгийн, хялбар зааварчилгаа өгч, даалгаврыг жижиг үе шатуудад хуваа.
ü Хүүхдийн
гэр болон сургууль дээрх ахицийн талаар сургуулийн хамт олон, хүүхдийн багштай ярилцаж
бай. Хүүхэддээ сурахад нь туслахын тулд хамтран Ганцаарчилсан сургалтын
Төлөвлөгөө хий.
ü Гэр
бүл болон хүүхдийнхээ төлөө бусдаас дэмжлэг, тусламж гуйхаас бүү эмээ
Хэрэв
та хүүхэдтэйгээ хамт давтдаг бол, хүүхэд чинь үүнд дуртай байх
хэрэгтэй.Хүүхэддээ тэвчээртэй, эерэг хандаарай.
No comments:
Post a Comment