Ургийн архины хордлогын синдромтой
хүүхдүүд?
Ургийн
архины хордлогын синдром нь мэдрэлтэй холбоотой эмгэг юм.Ийм эмгэгтэй хүмүүсийн мэдрэлийн систем нь зүй зохистой ажилладаггүй; тархи болон нугасны хоорондын холбоо нь гэмтсэн байдаг. УАХС-ний
хамгийн түгээмэл мөн үргэлжлэх шинж тэмдэг нь хүүхдийн өсөлт, гүйцэтгэл, оюун ухаан, толгой
болон нүүр царай, араг яс, зүрх зэрэгт илэрдэг. Өсөж томрох тусам УАХС-тай хүүхдүүд
нүд, чих, шүдний өвчнөөр өвчлөх нь их бий. УАХС нь эмчлэгдэх боломжгүй боловч зарим хам
шинжүүдийг эмчилж болно.
Юунаас
шалтгаалдаг вэ?
УАХС нь жирэмсэн эх архи ба
согтууруулах ундаа хэрэглэснээс үүдэн бий болдог. Архи
болон согтууруулах
ундаа өөрөө УАХС хам шинжүүдийн шалтгаанд шууд утгаараа тооцогдохгүй байх
нь бий.Яагаад гэвэл архи
бодисийн солилцоонд ороход
(шатахад ) үүсэх тэр бодисууд нь энэ
эмгэг үүсэх шалтгаан болдог. Үр дүн нь тархины эсүүдийн (мэдрэлийн
эс) тоо цөөрөх, мэдрэлийн эсүүд ердийнхөөс гаж байрлалд байх (энэ нь ураг хөгжих явц дахь эсүүдийн ердийн шилжилт хөдөлгөөн саатуулагдсанаас болно) ба тархины
ерөнхий бүтцийн гажиг зэрэг болно.
Архи болон согтууруулах ундаа нь нэг
дусал байсан ч жирэмсэний
үед хэрэглэхэд найдвартай биш гэдэг
нь тогтоогдсон.
Хэр
их тохиолддог вэ?
УАХС тархалтын талаар нарийн тоо баримт
нь тэмдэглэгдээгүй. Энэ нь 1000 хүүхэд тутамд 0.2
-10 хүүхдийн хооронд
хэлбэлздэг. УАХС
нь 100% урьдчилан сэргийлж болох өвчин юм.
Ямар шинж тэмдэгтэй вэ?
Дутуу өсөлт, бойжилт. Төрөх
үеийн жин ердийнхөөс бага байдаг. Хүүхэд байх үед
өндрийг хэмжихэд өндрийн хувьд өсөлт нь хоцрогдолтой байгаа нь тодорхой
харагддаг. Өсөлтийн
хоцрогдол нь байнга үргэлжилнэ.
Зүрх шуугих. Зүрх шуугих нь ихэнхдээ сонсогддог
ч зарим үед анзаарагдахгүй. Үүсч буй
шалтгаан нь ховдлуудын(доод хэсэг) дунд зүрхний баруун ба зүүн хэсэгт байрладаг нүх юм.
Нүүрний онцлог байдал. Нүдний урт нь ердийн
хүнийнхээс богино (palpebral fissures), хамрын өндөрлөг нь доош шигдсэн, богино
хамартай, хацрын яс, нүүрний дунд хэсэг нь хавтгай, хамар амын хоорондох хэсэг (хүн
хонхорхой) уртассан, хотгор биш мөн дээд уруул нь нимгэхэн,хавтгай байдаг
Оюуны үйл ажиллагаа нь бусдаас доогуур : IQ-гийн
дундаж төвшин нь 60-70 хооронд байдаг бөгөөд энэ нь оюуны хөнгөн хэлбэрийн
бэрхшээлд тооцогддог. Энэхүү байдал нь сурах үйл, зан үйлийн бэрхшээлүүд ба
нийгэм- сэтгэл зүйн асуудлуудыг үүсгэж болдог.
Юм хийж,гүйцэтгэхдээ бэрхшээлтэй. УАХС хүүхдүүд
нь хэт хөдөлгөөнтэй байх тохиолдол бий. Нарийн хөдөлгөөний чадвар болох сайн
атгах , гар- нүдний уялдааны чадвар муу, салгалдаг байж болзошгүй. Салгалах
гэдэг биеийн нэг болон түүнээс олон хэсэг дэх булчингийн хүсээгүй байхад нааш
цааш хөдлөх(чичрэх) хөдөлгөөн юм.
Би хүүхэддээ яаж туслах вэ?
ü УАХС –ийн
тухай мөн түүний шинж тэмдгүүдийн талаар ойлголттой болох
ü Нүд, чих,
шүдний өвчин байгаа эсэхийг шалгуулахын тулд эмчийн үзлэгт хамрагдах
ü Урьдаас
тааж мэдэх боломжтой, сайн бүтэцтэй, тогтсон дэгтэй орчноор хангах
ü
Тайван, эерэг хандах
ü
Хүүхдийнхээ чадварт нь итгэх
ü
Нийгмийн харилцаа болон нийгэмшихүй - сэтгэл зүйн
чадварын талаар хүүхдэд тайлбарлах
ü
Аль болох энгийн, хялбар зааварчилгаа өгч, даалгаврыг
жижиг үе шатуудад хуваах.
ü
Хүүхдийнхээ
сул талын оронд сайн тал дээр төвлөрч ажиллах
ü
Хүүхэд чинь ямар аргаар юмыг хамгийн сайнаар сурдгийг
хайж олох.(Жишээлбэл:
харж ,сонсож, хийж үзэж ); таван мэдрэхүйг ашиглах.
ü Хүүхдийн
гэрт болон сургууль дээр гаргаж буй ахицийн талаар сургуулийн хамт олон, хүүхдийн
багштай ярилцах. Хүүхэддээ сурахад нь туслахын тулд хамтран Ганцаарчилсан Сургалтын
Төлөвлөгөө хийх.
ü Гэр бүл
болон хүүхдийнхээ төлөө бусдаас дэмжлэг, тусламж гуйхаас бүү эмээ
ü Эмэгтэйчүүдэд
жирэмсэн үедээ архи, согтууруулах ундаа хэрэглэхийн хор уршигийг талаар
тайлбарлаж, эрсдэлээс сэргийлэхэд нь туслах.
No comments:
Post a Comment