АХХХЭ ба АХЭ гэж юу вэ?
Анхаарал Хомсдолын (Хэт хөдөлгөөн)эмгэг (АХХХЭ ба АХЭ) нь мэдрэл, зан үйл, өсөлт
хөгжилтэй холбоотой эмгэг юм.Мэдрэл, зан үйлийн
гэдэг нь мэдрэлийн систем ба зан үйл
хоорондын холбоотой хамааралтай бөгөөд өсөлт хөгжлийн эмгэг гэдэг нь тухайн
эмгэг нь ердийн хөгжилд саад учруулж, хөгжлийн чиглэлүүдэд сөргөөр нөлөөлдөг
гэсэн үг юм.
АХ(ХХ)Э нь анхаарал султай,
хэт хөдөлгөөнтэй, түргэн зантай байх зэргээр тодорхойлогддог.
Үүнийг дотор нь анхаарал сул байдал нь давамгайлсан хэлбэр, хэт
хөдөлгөөнтэй- түргэн авиртай байх хэлбэр, холимог хэлбэр гэж хуввадаг. АХ(ХХ)Э-ийг оношлоход доорх зүйлүүд байх ёстой:
·
Шинж тэмдэгүүд нь 7
наснаас өмнө илэрч эхлэх ёстой
·
Нас чацуу
хүүхдүүдтэй харьцуулахад зан үйл нь илүү хурц байдаг.
·
Эмгэгтэй холбоотой
зан үйл 6 сараас доошгүй хугацаанд үргэлжлэх ёстой
·
Тухайн зан үйлүүд
нь хүүхдийн амьдралын хэв маягт ихээр нөлөөлөх(Жишээлбэл: бусадтай харилцаа, хичээл сургууль)
·
Үүнийг стресстэй
андуурч болохгүй (Жишээлбэл:Гэр бүл салалт,өөр газар руу нүүх, өвчин эсвэл амьдралд тохиолдох бусад онцгой үйл явдлууд)
Шалтгаан нь юу вэ?
АХ(ХХ)Э-ийн шалтгаан нь тодорхойгүй боловч үүнд нөлөөлж болох хэд хэдэн хүчин зүйлс бий. Эдгээр нь ген, төрөлтийн хүндрэлүүд, хоолны дэглэм, нийгмийн болон бодит орчны нөлөө юм.
Ген. Судалгаагаар энэ
эмгэг удамших магадлал маш өндөр байдаг нь тогтоогдсон бөгөөд нийт
тохиолдлуудын 75 % хувь нь генеес шалтгаалсан байдаг юм.
Төрөлтийн хүндрэл. Дутуу төрөх, төрөх үедээ бага жинтэй байх, тархиндаа
гэмтэл авах нь бүгд АХ(ХХ)Э-д нөлөөлдөг. Мөн эх нь
жирэмсэн үедээ, төрөх үед, хүүхэд бага насандаа халдвар авах нь АХ(ХХ)Э –тэй болох эрсдэлийг нэмэгдүүлдэг байна. Эдгээр халдваруудын дотор олон төрлийн вирус (Жишээлбэл: улаан бурхан, тууралт) ба стрептококкийн бактерийн халдвар багтана.
Хоолны дэглэм. 2007 онд хийгдсэн судалгаагаар орлуулагч будагч бодистой
хүнсний бүтээгдэхүүн (Жишээлбэл: Чихрэнд байдаг) хэрэглэх ба хэт хөдөлгөөн хоёрын
хооронд холбоо байгааг илрүүлсэн байна.
Нийгмийн орчин. Зарим судалгаа бага насандаа зурагт хэт их үзэх
нь ирээдүйд анхааралтай холбоотой бэрхшээлтэй болдогыг илрүүлжээ.
Бодит орчин. Эх нь
жирэмсэн үедээ архитай ба тамхины утаатай
орчинд байх, хүүхэд бага насандаа хар тугалгатай орчинд байх зэрэг нь АХ(ХХ)Э –тэй болох эрсдэлийг нэмэгдүүлдэг байна
Хэр их тохиолддог вэ?
АХХХЭ нь дэлхийн дээрх бүх хүүхдийн 3 -
5% хамардаг байна. Хавсарсан
төрлийнх нь хамгийн түгээмэл байдаг. Сургуулийн насны хүүхдүүдийн 2 to 16% нь АХ(ХХ)Э -тэй гэж оношлогддог бөгөөд хөвгүүдэд охидуудаас 2-4
дахин их тохиолддог. Энэ нь хүүхдийн сэтгэл мэдрэлийн эмгэгүүдийн хамгийн их судлагдаж,
оношдогддог нь юм. АХ(ХХ)Э –тэй хүүхдүүдийн 3-ны 2 нь өөр бусад эмгэгтэй байдаг. (АХ(ХХ)Э –тэй холбоотой эмгэгүүд ).
АХХХЭ –тэй хүүхдүүдийн бараг тэн хагас нь насанд хүрсэн
үедээ ч гэсэн анхаарал ба түргэн зантай холбоотой ярвигтай шинж тэмдгүүдийг
хадгалсан хэвээр байдаг. Гэвч насанд хүрэгчид хүүхдүүдийг бодвол өөрийн зан
үйлээ хянаж, бэрхшээлүүдээ нуух чадвартай байдаг.
Ямар шинж тэмдэгтэй вэ?
Анхаарал сул байдал нь давамгайлсан
хэлбэр (АХЭ):
·
Анхаарал нь маш амархан сарнидаг; тодорхой нэг даалгавар дээр төвлөрөхдөө бэрхшээлтэй
·
Заавар,
зааварчилгаа дагахдаа муу
·
Өдөр тутмын үйл их мартамхай байх; эд зүйлээ их хаяж, гээдэг (Жишээлбэл:
тоглоом, харандаа, гэрийн даалгавар)
·
Зохион байгуулалт
сайн биш
·
Ярилцаж байхад
чагнахгүй байгаа юм шиг харагдах
·
Нэг хийх зүйлээс нөгөө рүү шилжиж, солих нь их
·
Жижиг зүйлд анхаарлаа хандуулж чаддаггүй
·
Хичээл болон бусад зүйлд хэнэггүй алдаа хийх нь бий
·
Бусадтай
харьцуулахад мэдээллийг хурдан, зөв хүлээж авч чаддаггүй
·
Таалагдсан зүйлээ
хийгээгүй л бол хэдхэн минутын дотор залхдаг
Хэт
хөдөлгөөнтэй- түргэн авиртай байх хэлбэр (АХХХЭ):
·
Хоол идэж байхдаа,
ангидаа, ном зохиол яриулж байх үедээ томоотой сууж чаддаггүй.
·
Байнга хөдөлж; юм хийж харагддаг
·
Их гүйж, харайж, юманд авирдаг
·
Суудал дээрээ хөдлөх, далбилзах
·
Дуу чимээ гаргахгүй хийдэг даалгавар, үйл ажиллагааг
хийхдээ муу
·
Их ярьдаг
·
Түргэн зантай; үр дүнг нь
тунгаахгүйгээр бодлогогүй үйлдэл хийдэг
·
Асуулт тавьж дуусаагүй байхад дэмий хариулж эхэлдэг
·
Тэвчээргүй; ээлжээ хүлээж, дараалалд
зогсож чаддаггүй
·
Хүмүүстийн яриа, хийж буй зүйлийг тасалдуулдаг, гэнэт
дундуур нь ордог
·
Өөрийнх нь замд
байгаа бүх юмыг эргэж тойрч, хүрч, тоглодог.
Хавсарсан
төрөл (АХХХЭ)
нь бусад 2
төрөл нэг дор байхыг хэлэх бөгөөд
хамгийн түгээмэл тохиолддог нь юм.
АХ(ХХ)Э –тэй хүүхдүүдийн
3-ны 2 нь зэрэгцэн орших өөр бусад эмгэгтэй байдаг.Үүнээс хамгийн нийтлэг нь
сүйтгэгч зан үйлийн эмгэг, зан аашийн эмгэг, сэтгэл
зовнилын эмгэг ба сурах үйлийн эмгэг юм.Эдгээр нь бүгд тус тусдаа оношлогдох шаардлагатай.
Би хүүхэддээ яаж туслах вэ?
АХ(ХХ)Э эмчлэгддэггүй
боловч, зөв аргаар зохицуулж, хянаж болно.Эмчилгээний
зорилго нь хүүхдэд өөрийн зан үйлийг хянаж сурахыг заах ба ар гэрийнхэн нь
хүүхдэд сурахад нь тохиромжтой нөхцөл бүрдүүлэхэд нь туслах юм. Зөв эмчлэгдээгүй тохиолдолд, АХХХЭ
нь: мансууруулах бодис ба архинд донтох, сурлага нь муудах, хууль дүрэм зорчих гэх зэрэгт хүргэж болзошгүй. Эмчилгээ
нь эм тариа мөн зан үйлийг засан сайжруулах байж болно. Эцэг эхийн хувьд та
хүүхэддээ доорх байдлаар туслаж болно:
Эцэг эхийн боловсрол. АХ(ХХ)Э ба түүнтэй холбоотой зан үйлийн талаар ойлголттой болох.
Тогтсон дэглэмтэй болох. Өглөө сэрэхээс
орой унтаж амрах хүртэл өдөр бүрийн хөтөлбөрийг адилхан байлгах. Өдрийн хөтөлбөрөө
ил газар тавих хэрэгтэй, ингэснээр хүүхэд тэр өдөр юу хийхээ мэддэг
болно.Жишээлбэл: Хэдийд гэрийн даалгавраа хийх ёстой гм.
Замбараатай байх. Хүүхдийнхээ цүнх, хувцас, тоглоом зэргийг өдөр бүр ижил газар тавибал
хүүхэд хаяж гээх нь багасна.
Садаа болох зүйлээс хол байлгах. Зурагт, радио, компьютерийг унтраах ялангуяа хүүхэд хичээл хийж байх үед.
Цөөхөн сонголт өгөх . Хүүхэд хэтэрхий гайхшрах, хэт автуулахгүйн
тулд зөвхөн 2 сонголт л өгөх хэрэгтэй. (энэ хувцас,хоол,тоглоом эсвэл тэр зүйл гм)
Ойлмжтой харилцаа. Урт өгүүлбэр, тайлбарын оронд товчхон, ойлгомжтой заавар, зааварчилгаа
ашиглаарай.
Зорилго, шагнал урамшуулал ашиглах. Зорилгыг нь жагсаан бичих, эерэг зан үйл хийсэн тохиолдолд тэмдэглэж
хүүхдийн хүчин чармайлтыг шагнаж, урамшуулах. Зорилго нь
бодит, хүрч болохуйц байх ёстойг анхаараарай; мөн олон жижиг
үе шатуудад хуваах хэрэгтэй. Сайн зан үйлийг нь магтаж, урамшуулаарай
Үр дүнтэй сахилга бат. Хүүхэд ойлгомжтой, тууштай дүрэм журамтай байх ёстой. Хүүхдийг загнах,
алгадахынхаа оронд зохисгүй зан үйлийн шийтгэл болгож түр завсарлах эсвэл
дуртай зүйлийг нь хурааж авах зэрэг аргыг хэрэглэх хэрэгтэй. Бага насны
хүүхдүүд зан үйлээ застал нь тэдний анхаарлыг өөр зүйлд хандуулах эсвэл тоохгүй
байх нь үр дүнтэй байдаг.
Хүүхэддээ авъасаа нээхэд нь туслах. Хүүхэд бүр өөрийн тухай сайн дүрслэлтэй болохын тулд амжилтыг мэдрэх
хэрэгтэй байдаг. Хүүхдийнхээ сайн хийж чаддаг зүйлийг олох нь (Энэ нь спорт, урлаг, дуу хөгжим ч байж болно) өөртөө итгэх итгэл ба нийгэмшихүйн ур чадварыг маш их нэмэгдүүлдэг.
Багштай нь холбоо, харилцаатай байх. Хүүхдийн гэр болон сургууль дээрх зан үйлийн талаар мэдээлэл солилцох,
нэгдмэл зорилгод хүрэхийн төлөө ажиллах мөн хүүхдэд ямар арга хамгийн их үр
дүнтэй байдаг талаар санаа бодлоо хуваалцахын тулд багш, сургуультай нь байнгын
харилцаатай байх.
Эрүүл амьдралын хэв маяг. Хүүхэд сайн унтаж амарч байх хэрэгтэй. Эслэг ихтэй, үндсэн шим тэжээлээс
бүрдсэн олон төрлийн, эрүүл хоолны дэглэмтэй байх ёстой. Мөн хүүхэд дасгал хөдөлгөөн сайн хийх
нь зүйтэй.
Хөгжлийн Бэрхшээлтэй Хүүхдүүдтэй
Эцэг Эхчүүдийн холбоо
No comments:
Post a Comment