Tuesday, April 17, 2012

Оюуны хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн өмнө тулгардаг бэрхшээлүүд


Хүүхэд бүхэн жаргалтай байг.

ЭМ-ийн салбарт шийдвэрлэх асуудлууд:
1.    Эрт оношлогоо:
a.    Оношлогоо эрт, зөв хийгдэхгүй байна. Ялангуяа оюуны бэрхшээлтэй хүүхдүүд сургуульд орох насандаа л багшаар оношлуулах тохиолдол нийтлэг байна. Иймд Оюуны бэрхшээлтэй хүүхдүүдийг (Оюун ухааны хомсдол, аутизм, епилепси, оюун хавсарсан саажилт г.м) эрт оношлогоонд оруулан аль болох эрт хөгжүүлэх, засан сайжруулах эмчилгээнд оруулах нь нэн тэргүүнд шаардлагатай байна.
b.    Унаж татдаг хүүхдүүдийг ч ДЦП гэж оношилдог. Ийм нийтлэг онош тавихаа эмч нар болимоор байна.
2.    Эмчилгээ, сувилгаа, нөхөн сэргээлт
a.    Эмнэлэгт  хүнд хэлбэрийн бэрхшээлтэй хүүхдээ үзүүлэхэд хүндрэл их гардаг. Эрүүл мэндийн үйлчилгээ урт урт очертой байдаг.
b.    Эрүүл мэндийн үйлчилгээний хүртээмж муу байна. Ялангуяа гуравдагч шатны эмнэлгийн үйлчилгээ. ЭНЭШТ-ийн эмчилгээг нэн тэргүүнд сайжруулах хэрэгтэй. ЭНЭШТ хүүхэд бүрт үйлчлэх хүртээмж муу тул хувийн эмнэлэгт өндөр үнээр хүүхдээ оношлуулах шаардлага гардаг. Хүнд хэлбэрийн бэрхшээлтэй  хүүхдүүдийн эцэг эхэд нөхөн төлбөр хийгддэггүй.
c.    Саажилттай хүүхдүүдийн сэргээн засах эмчилгээний тулгамдсан асуудал:   Саажилттай хүүхдүүдэд хөдөлгөөн засал нь хамгийн чухал нөхөн сэргээх эмчилгээ билээ. Гэтэл тэдний нөхөн сэргээлт маш хангалтгүй явж байна.  Хөдөлгөөн заслыг Монголд зөвхөн массаж төдийхнөөр хязгаарлаж байгаа нь бидний хүүхдүүд эрт засрал авах боломжийг боогдуулж байна. Хүүхдийн эсэн мэнд бойжих, эмчилгээ сувилгаа авах эрхийг хүндэтгэн үзэж Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд бүр Хөдөлгөөн засал эмчилгээг хүртэх боломжоор хангаж өгнө үү. ЭНЭШТ, саажилттай хүүхдийн 10-р цогцолбор нь саажилттай хүүхэд бүрт яав ч хүрэлцэхгүй.
                                          i.    Хоёр дахь шатны эмнэлэг бүрт орон тооны хөдөлгөөн засалчтай болох санал оруулж байна.
                                         ii.    Саажилттай хүүхдүүдэд зайлшгүй шаардлагатай туслах хэрэгслүүдээр хоёр дахь шатны эмнэлгүүдийг бүрэн хангах хэрэгтэй.
                                        iii.    Өрхийн эмч нарын нөхөн сэргээх эмчилгээний мэдлэг, чадварыг нэмэгдүүлэх шаардлагатай.
d.    Уналт, таталт өвчний үед хүүхэд зөв эмчилгээ авах боломж бүрдээгүй байна. Епилепси оноштой хүүхэд бүрт л эмч нар зөвхөн Карбамазепин л бичиж өгдөг. Уналттай хүн бүрт энэ эмийг бичиж өгдгийг таслан зогсоох болжээ. Энэ эм нь епилепситэй хүн бүрт эмчилгээ болж чаддаггүй. Хүүхдүүд маань уналт, таталтын эсрэг тохирсон эмчилгээг хийлгээгүйн улмаас хавсарсан давхар бэрхшээлтэй болох тохиолдол элбэг байна. Жишээ нь оюуны хомсдолтой болж байна. Иймд доорх саналыг дэвшүүлж байна.
                                          i.    Сэтгэцийн эмч бус мэдрэлийн эмчээр Епилепсийг оношлуулах, эмчлүүлэха.
                                         ii.    Эмч нарын эпилепси өвчнийг оношлох, эмчлэх мэдлэг, чадварыг давтан сургалтаар дээшлүүлэх.
                                        iii.    Епилепси өвчний үед уудаг эмнүүдийг үнэгүй олгодог эмийн жагсаалтад оруулан, олгодог болгох.
e.    Анхан шатны эмнэлгийн үйлчилгээг чанартай болгох. Хүнд хэлбэрийн хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй бидний ГАНЦ АВРАЛ нь эмч нар байдаг. Гэтэл тэд нар нь хүнд сурталтай, чадвар муутай байх нь бидний хүүхдийн оношлогоо, эмчилгээг оройтуулж, бэрхшээл нь хүндрэх шалтгаан болдог. Жишээ нь хүүхэд татаад байхад өрхийн эмч эцэг эхтэй нь нийлээд яахаа мэдэхгүй сандраад байдаг. Эцэг эхчүүд хаашаа хандахаа мэдэхгүй мухардаж байна.
                                          i.    Өрхийн эмч нарыг тодорхой үзүүлэлт, стандартын дагуу шалгаруулан ажилд авч ажиллуулж байх нь зүйтэй.
3.    Эмчийн ёсзүй 
a.    Эмч нарын харьцаа, ёс зүй нь маш тулгамдсан асуудал болжээ.
                                          i.    Эмч нарт харилцааны сургалт хэрэгтэй байна.
                                         ii.    Ёс зүйгээ алдсан эмчид хатуу хариуцлага тооцож байх хэрэгтэй байна.
4.    Эмийн хангалт, үнэ
a.    Епилепсид хэрэглэдэг карабамазепинаас өөр эмийг (Дипакин, Мамитол г.м) үнэгүй хэрэглэдэг, эс бөгөөс хямдруулан олгодог эмийн жагсаалтад оруулж өгнө үү. Жишээ: Епилепситэй хүүхэд маань өдөрт зөвхөн уналтын эсрэг 7500₮-ийн эм байнга уудаг. Карбамазепин байнга уухаар эмийн сөрөг нөлөө гарч байна, ам мөөгөнцөртөж бусад хүндрэлүүд гарч байна.
b.    Үнэгүй олгодог эмийн чанарт өндөр хяналт шаардлагатай байна. Хятадаас импортлон оруулж ирсэн эмнүүд шаардлага хангахгүй, өвчнийг эмчлэхгүй байна. ТББ-аас ч мониторинг хийх бүрэн бололцоотой.
5.    Түргэн тусламжийн үйлчилгээ хүнд сурталтай байна.
a.    Хүүхдийн түргэн маш удаж ирдэг. Сандарсан үед түргэний эмч нарт их гомддог гэж эцэг эхчүүд хэлж байна. Жишээ нь: Яргайтын 4-т би 3 удаа ирж байсан. Одоо гэрт чинь ороод яах билээ гээд эпилепситэй хүүхдэд үйлчилж өгдөггүй, эмч гэрт оролгүй буцдаг. Хүүхэд маань 50 кг гарсан том жинтэй, бид өөрсдөө өргөөд гадагшаа явж чаддаггүй. Ядаж гэрийн гадаа ирсэн эмч чинь зүрхийг нь чагнаад буцаж болноо доо. Түргэний үйлчилгээг маш хурдан шуурхай болгомоор байна.
b.    Сэтгэцийн эмчийг 103-ийн Яаралтай түргэн тусламжийн үйлчилгээнд 24 цагаар ажиллуулж өгнө үү. Шөнийн цагт яаралтай туслалцаа авах шаардлага гарахад ийм эмч шөнийн цагаар ажилладаггүй.
6.    Эрүүл мэндийн боловсрол:
a.    ХБХ-ийн бэлгийн боловсрол нь эцэг эхчүүдийн тулгамдсан бэрхшээл болдог. Ялангуяа оюуны бэрхшээлтэй хүүхдүүдийн дунд. Жишээ нь биологийн нас 10 гарсан байхад, оюуны нас нь 2-3 настай хүүхдийнх шиг байдаг. Эмч нар хүүхдийн маань бэлгийн бойжилт, хөгжлийн талаар тусгайлан зөвөлгөөг ер өгдөггүй. Эцэг эх бидэнд ХБХ-ийн бэлгийн бойжилтын үед тусгайлсан зөвөлгөө их шаардлагатай байна.
b.    Эцэг эхийн сэтгэлийг дэмжих үйлчилгээ шаардлагатай байна.
                                          i.    Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн эцэг эх байнгын сэтгэлийн дарамт, гутрал, стресстэй байдаг тул тэдэнд сэтгэл санааг дэмжих үйлчилгээ үгүйлэгдэж байна. Ялангуяа хүнд бэрхшээлтэй хүүхдүүдийн эцэг эхийг нийгмийн хамгаалалд авах нь зүйтэй.

Нийгмийн хамгааллын чиглэлээр шийдвэрлэх асуудлууд:
1.    Эцэг эхийн сэтгэлийг дэмжих үйлчилгээ шаардлагатай байна.
a.    Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн эцэг эх байнгын сэтгэлийн дарамт, гутрал, стресстэй байдаг тул тэдэнд сэтгэл санааг дэмжих үйлчилгээ үгүйлэгдэж байна. Ялангуяа хүнд бэрхшээлтэй хүүхдүүдийн эцэг эхийг нийгмийн хамгаалалд авах нь зүйтэй.
2.    Байнга хүүхдээ харан гэртээ байгаа эцэг эхэд өгдөг Нөхцөлт мөнгөн тэтгэлэг гэх  32100₮ нь эм тариандаа ч хүрдэггүй, маш бага байдаг. Ийм хэмжээний мөнгөөр эх, хүү хоёр сар амьдрах боломжгүй тул нийгмийн хамгаалалдаа төр аван үнэхээр хүнд хүүхэдтэй эцэг эхэд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр бодож нөхцөлт мөнгөн тэтгэлгийг олгоно уу.
3.    Хүнд хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй ээж төрөн дахин хүүхэд гаргахад улсаас 2 төрлийн тэтгэлгийг нэг хүнд олгохгүй гэдэг тайлбарыг тавин нөхцөлт мөнгөн тэтгэлгийг шууд хасдаг. Тэтгэлэг авах нь тогтоогдсон байхад ингэж хасмааргүй байна.
4.    Хүнд бэрхшээлтэй хүүхдийн өрх гэрт түлээ, нүүрс олгодоггүй.
5.    Тэтгэлэгт хамрагдах гэхээр хүүхдийнхээ хувьд авах эрх үүссэн ч, танайх гэртээ ТВ, хөргөгчтэй юм байна. Танайд тэтгэмж өгөх боломжгүй гэдэг.
6.    Хүнд хэлбэрийн ХБХ-тэй эцэг эхийн аль нэгийг нийтийн тээврийн хэрэгслээр үнэ төлбөргүй зорчих боломжоор хангаж өгмөөр байна.
7.    Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй гэр бүлүүд ядууралд их өртөж байна.
Бусад:
1.    Тусгай сургууль бүрт нарийн мэргэжлийн эмчтэй болох шаардлагатай.
2.    Усан эмчилгээг нэвтрүүлэх
3.    Эцэг эхчүүд нийлээд Гадаадын турлагыг монголд нэвтрүүлэн нийлээд хүүхдэдээ зориулан төв байгуулах
4.    ХБХ-ийг сурган хүмүүжүүлэхдээ жирийн орчинд, ЕБС-т хүлээн авах боломжоор хангах хэрэгтэй байна.

No comments:

Post a Comment