Monday, July 9, 2012

“Хүүхэд бүрт тэгш амьдрал” Завхан аймгийн хүүхдийн 28-р чуулга уулзалтын шийдвэрийн төсөл

Уг чуулга уулзалтын гол зорилго бол хүүхдийг хамгаалах, авъяас чадварыг нээн хөгжүүлэх, сурч боловсрох, оролцох боломж нөхцөлийг нэмэгдүүлэхэд  шийдвэр гаргах түвшнийхэн болон хэрэгжүүлэгч нарт хүүхдүүд  санал, үзэл бодлоо хүргэж тэдэнтэй  хамтарч ажиллахад оршино.

Хүүхдийг хамгаалах, оролцоог дэмжих, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн оролцоог нэмэгдүүлэх чиглэлээр төрөөс авч хэрэгжүүлж буй бодлого хөтөлбөрүүдийн хэрэгжилт, үр дүн дээшилж төлөвлөгөөт ажлуудыг хэрэгжүүлэхэд хүүхэд бүрийн санал, үзэл бодлыг аймгийн 28-р чуулга уулзалтын шийдвэрийн төсөлд тусгасан байна. Ингээд чуулга уулзалтын шийдвэрийн төслийг та бүхэндээ танилцуульяа.

 

ХҮҮХДИЙН ОРОЛЦОО САЛБАР ХЭЛЭЛЦҮҮЛЭГ

 

Тулгамдаж буй асуудал:

1.    Гэр бүлийн орчинд

-          Амьдралын бололцоо муу тул оролцох эрх нь хангагдаж чадахгүй байна.

-          Эцэг эхийн дэмжлэг дутмаг байна

 

2.    Найз нөхдийн хүрээнд

-          Ялгаварлан гадуурхал их байдаг нь оролцох боломжийг хязгаарлаж байна

Үүнд:  Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг

Бүрэг ичимхий хүүхдийг

Сурлагаар хоцрогдсон хүүхдийг

-           

3.    Сургуулийн орчинд

-          Багшийн хариуцлага, дэмжлэг сул

-          Хүүхдийг сурлага болон бусад зүйлээр ялгаварладаг

-          Өөрийгөө хөгжүүлэх байр, орчин дутмаг

-          Бага ангийн  хүүхдийн оролцоо бага байдаг. Тэднийг хамарсан арга хэмжээ бага зохиогддог. Мөн бага ангид зөвхөн математик, монгол хэлийг үзэж байна.

 

4.    Нийгэмд

-          Оролцооны байгууллагыг дэмжих дэмжлэг нийгмийн зүгээс дутмаг байдаг. /хүүхдийн оролцооны байгууллагын талаарх хүмүүсийн ойлголт, мэдлэг дутмаг./

-          Хүүхдүүд өөрсдөө хэнэггүй байдлаас болж оролцдоггүй, зөвхөн оролцооны байгууллагын хүүхдүүд хамрагддаг гэсэн ойлголттой байдаг

-          Оролцооны байгууллагын хоорондын харилцаа холбоо сул байдаг хамтран ажиллах байдал дутмаг, мөн алслагдсан сумын хүүхдүүд хамтын ажиллагаа, мэдээлэл авах нь сул байна.

 

-          Хүүхдийн оролцооны байгууллагын хэрхэн чадавхжуулах, тогтвортой үйл ажиллагааг хэрхэн бэхжүүлэх талаар санал санаачлага дутмаг байна

-          Хүүхдийн оролцооны байгууллагат хамрагдах байдал, хүүхдүүдийн нийтлэг оролцоо хангагдах нөхцөл ямар түвшинд байгаа тухай санал дээрээ тусгах нь чухал байна

-          Хүүхдийн оролцоонд ХБХ-ийг оролцооны байгууллагын гишүүн болгох боломж, тэр хүүхдүүдийн оролцоог хангах байдал ямар байгаа вэ?

-          Хүүхдийн зөвлөлийнхөн ХБХ-тэй хамтран ажиллах чадвар тудмаг, тэдэнд энэ чиглэлээр бэлтгэх нөөц боломж бага байна.

 

Шийдвэрлэх арга зам:

1.    Гэр бүлд

-          Хүүхдүүд нэгдэж “туслах” аян зарлах жишээ нь найздаа туслая сэдвийн хүрээнд явагдсан ажил дээр санаа аван хэрэгжүүлж болох юм.

-          Сургуулийн авъяаслаг хүүхдүүдийн хандивын тоглолт хийж туслах

-          Эцэг эх хүүхдүүдийн хамтарсан өдөрлөг зохион байгуулах, энэхүү үйл ажиллагаагаар хүүхэд эцэг эхчүүдийн хоорондын харилцааг эерэгшүүлэх тал дээр илүү анхааран ажиллах

-          Эцэг эхдээ захиа бичих аян зарлах

 

2.    Найз нөхөд

-          Найз нөхөдийн хоорондох чин сэтгэлийн ярилцлага зохион байгуулах, найзынхаа нууцыг сонсож түүнд зөвлөгөө өгч хүүхэд хүүхэддээ гэсэн чиглэлээр ажиллах

-          Бүрэг ичимхий, оролцоо муутай хүүүхдүүдийн дунд тэмцээн уралдаан гм олон арга хэмжээг зохион байгуулах

 

3.    Сургууль

-          Багшийн сурагчдаасаа хүсэх хүсэлт гэсэн

-          Багшаасаа хүсэх хүсэлт гэсэн захидал илгээх үйл ажиллагааг зохион байгуулах/

-          Багшдаа бичих захидал

-          Хүүхдийн оролцооны байгууллага нь бага ангийн хүүхдүүдэд багштай нь хамтарч хөгжлийн хичээлийг орох

 

4.    Нийгэм

-          “Хүүхдийн сан” бий болгох /сангийн үйл ажиллагаа нь хүүхдийн хөгжлийн, оролцоог дэмжих чиглэлээр ажилдаг байх/

-          Мини парламентын үйл ажиллагааг идэвжхүүлэх

-          Хүүхдийн оролцооны байгууллагын үйл ажиллагаанд байр танхимыг нээлттэй байлгах /орон нутгийн захиргаа сургуульд хүсэлт гаргах/

-          Хүүхдийн эрх үүрэг талаар мэдлэг олгох нөлөөллийн ажлыг хийх /жнь: дэвтэрийн хавтсанд хүүхдийн эрхийн талаар мэдээлэл зурагт хуудас гаргах/

 

ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛТЭЙ ХҮҮХДИЙН ОРОЛЦОО САЛБАР ХЭЛЭЛЦҮҮЛЭГ

Тулгамдаж буй асуудал:

Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн  орчин

-          Хүүхдүүд ялгаварлах асуудал байдаг

-          Тэдэнд зориулагдсан сурах бичиг, зориулалтын танхим дутмаг

-          Бэлтгэгдсэн сургагч багш байдаггүй

-          Зориулалтын бие засах газар байдаггүй

-          Тэргэнцэртэй хүүхдүүдэд зориулагдсан шат, анги давхарууд дутмаг

-          Тэдэнд зориулсан тоглоомын талбай байдаггүй

-          Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн талаар ойлголт дутмаг

-          Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд чигэлсэн үйл ажиллагааны чиглэл хүүхдийн оролцооны байгууллагуудад байдаггүй

-          ХБХ-д нь сургууль завсардах явдал их байдаг

-          Мэргэжлийн эмч байдаггүй

Шийдвэрлэх арга зам:

-          Найз нөхөд эцэг эхийн дэмжлэгийг нэмэгдүүлэх арга хэмжээ зохион байгуулах.

-          ХБХ-ийг халамжлах талаар сургалт явуулах /сургалтыг мэргэжлийн байгууллагаас авах: ДЗМОУБ, АDRA, Хүүхдийн төлөө хэлтэс, нийгмийн ажилтан болон энэ чиглэлээр ажиллаж байгаа мэргэжлийн хүмүүсээс зөвлөгөө авах/

-          Эрүүл мэндийн тогтмол үзлэгт хамрагдуулах

-          Тусгай дасгалын өрөөтэй болгох

-          5 өдрийн нэг өдрийг ХБХ-үүдэд зориулах, /хүүхдүүдийн хандлагыг өөрчлөх, тэднийг чадваржуулж ХБХ-тэй харилцах тал дээр ажиллах/

-          Сургууль дээр ХБХ-ийн элч багштай болох

-          ХБХ-үүдийн чуулганыг эцэг эхчүүдийн хамт явуулдаг байх /ХБХ-ийн бэрхшээлийнх нь онцлогоос хамааран чуулганы цар хүрээг тодорхойлох/

-          Спорт тэмцээн уралдааныг онцлог шинжид нь тохирсон байдлаар явуулах\

-          ХОУЗ-ийн үйл ажиллагааны нэг чиглэл нь ХБХ-дэд зориулагдсан байх

-          Нийгэмд хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийг эерэгээр таниулах ажил зохион байгуулах /тэдэнд зориулсан дугуйлан хичээллүүлэх гэх мэт.

-          ОУБ болон бусад нийгмийн үйлчилгээ үзүүлдэг байгууллагатай холбож өгөх

 

No comments:

Post a Comment