Орчин үед татаж унах өвчин нь нэлээд түгээмэл тархсан өвчин бөгөөд 40 сая гаруй өвдсөн байдаг.
Шалтгаан
Техник технологи өндөр хөгжсөний хүчинд тархины зарим хэсгийн цахилгаан идэвхижил ихэссэний үр дүнд татаж унадаг болохыг тогтоожээ. Ингэж цахилгаан идэвх нь ихэхсдэг хэсгийг уналтын голомт гэнэ.
Ийм хэсэг үүсэх шалтгаан нь толгойн гэмтэл, тархины цус харвах, менингит, тархины судасны хатуурал, архидах дон (10 архичин тутмын нэг нь татаж унах өвчтэй байдаг), мансуурах дон зэрэг бусад олон шалтгаанууд байна. Татаж унах өвчин үүсэхэд нөлөөлдөг бас нэг хүчин зүйл нь удамшил байдаг.
Татаж унах өвчтэй хүмүүсийн 2/3 -т нь 18 хүртэлх насанд нь эхний хөдлөл нь тохиолдчихсон байдаг. Татаж унах буюу эпилепси өвчнийг хий уналттай адилтгаж болохгүй. Хий таталт нь хүчтэй гомдол, гутрал, айдас зэрэг сэтгэл хөдлөлийн дараа үүсч, хүн ухаан алдана. Хий уналтын үргэлжлэх хугацаа 15-20 минут, ховор тохиолдолд хэдэн цаг хүртэл байна. Эпилепси өвчний үед таталтын дараа сэрсэн хүний толгой манарсан, нойрмоглосон байдалтай байдаг бол хий татаж унасан хүн ийм зүйл мэдэрдэггүй, хэвийн байдаг.
<
Явц
Эпилепси өвчний хөнгөн хөдлөл нь орчин тойрноосоо огцом хэсэг зуур холбоо тасрах байдалтай байж болно. Ингэхэд зовхи, нүүрний булчин бага зэрэг чичирхийлэх /чичирхийлэн/ хөдөлдөг нь бусдын анхаарлыг тэр бүр татаад байдаггүй. Хөнгөн хөдлөл хэсэг зуур үргэлжилдэг болохоор бусад хүн анзаардаг ч үгүй. Тэгээд ч таталт өгсөн хүн өөрт нь юу тохиолдсоныг огт мэдэхгүй байх нь ч бий.
Эпилепсийн таталт эхлэхийн өмнө аура гэж нэрлэгддэг (грекээр үлээх, зөөлөн салхи) онцгой байдал үүсэх нь цөөнгүй. Татаж унах өвчний голомт тархины аль хэсэгт байрлаж байгаагаас шалтгаалаад аура нь янз бүрээр илэрдэг. Аура нь халуурах, түгшүүрт автах, толгой эргэх г.м. олон янзаар илэрнэ.
Татаж унасан хүн ямар ч өвдөлт мэдрэхгүй, юуг ч ойлгож ухаарахгүй байдаг гэдгийг ойлгох хэрэгтэй. Хөдлөл нь цөөхөн хэдэн минут үргэлжилнэ.
Уналтын vед авах арга хэмжээ
• Татаж буй хєдєлгєєнийг нь хүчээр хорихгvй байх
• Ам шvдийг нь ангайлгах гэж оролдохгvй байх
• Хиймэл амьсгаа болон зvрхний шууд бус массаж хийхгvй байх
• Татаж буй хvнийг тэгшхэн гадаргуу дээр хэвтvvлж толгой дор нь зєєлєн юм ивж єгєх
• Унасан газар нь амь насанд аюултайгаас бусад тохиолдолд зєєж шилжvvлэхгvй байх.
• Євчтєний толгойг хажуу тийш доош нь харуулна. Энэ нь хэл болон шүлс амьгалын замд орж таглахаас сэргийлж байгаа юм. Мєн бєєлжих тохиолдолд бvх биеийг нь болгоомжтойгоор эргvvлж доош нь харуулна.
Таталт зогссоны дараа өвчтөнд тайван ухаан орох, шаардлагатай бол бvрэн унтаж амрах боломж бий болгож єгнє. Таталт зогссоны дараа ухаан санаа самуурч бие сулрах байдал цєєнгvй гардаг тул хэсэг хугацаа ( 5-30мин ) єнгєрєх ёстой бєгєєд тvvний дараа л сая хvн єєрєє бие дааж босч чадна. Хэрэв таталт 5 минутаас илvv vргэлжилвэл, євчтєнд амьсгалын хvндрэл vvсвэл, эсвэл тэрээр гэмтэл авсан бол, эсвэл жирэмсэн эмэгтэй бол яаралтай эмнэлгийн тусламж дуудах шаардлагатай.
Хэдэн удаа бараг завсарлагагүйгээр дараалан үргэлжилсэн олон уналт нь хамгийн аюулутай. Ийм байдлыг эпилептик статуст гэж нэрлэдэг. Ийм таталтын үед амьсгал зогсож, бүтэж үхэх аюултай. Эпилепси өвчтэй хүмүүсийг үхэлд хүргэдэг үндсэн шалтгаан нь энэхүү эпилептик статус тул яаралтай эмнэлгийн тусламж үзүүлэх шаардлагатай юм.
Оношлогоо ба эмчилгээ
Ойр дотны тань хүмүүсийн дунд энэ өвчинтэй төстэй байдал, уналт, таталт илэрвэл цаг алдалгүй мэдрэлийн эмчид хандах хэрэгтэй. Уналт, таталтын бодит шалтгаан, шинж байдлыг гүйцэд тодорхойлохын тулд эпилепси судлалын эмч, сэтгэцийн эмчийн зөвлөгөө шаардлагатай. Тархины цахилгаан бичлэг нь өвчин байгаа эсэхийг тодорхойлох боломж олгодог. Өвчний голомтыг тодруулахын тулд соронзон цуурайт ба компьютерийн томографи хийнэ.
Гэхдээ таталт бус харин адил төстэй шинж тэмдэг бүхий өөр өвчин байх нь цөөнгүй тул оношыг тодотгохын тулд видео-ЭЭГ-мониторинг хэрэглэдэг. Орчин үеийн эмийн эмчилгээ сайн үр дүнтэй бөгөөд өвчтэй 10 хүн тутмын 7 нь бүрэн эдгэрдэг. Эмийн эмчилгээ үр дүнгүй байгаа үед мэс заслын аргаар эмчлэх шаардлага ч болох юм.
No comments:
Post a Comment