1. Гараа хазах
Гараа амандаа хийх нь энгийн хүүхдүүдийн хувьд нийтлэг үзэгдэл мэт боловч саажилттай хүүхдүүд гараа амандаа хийн улмаар болиулахыг оролдох тусам улам ам руугаа гараа хийдэг байна. Хэрвээ таны хүүхэд 5 сар хүртэл хуруугаа тасралтгүй амандаа хийгээд зогсохгүй байвал түүнээс хойш эмчилгээ хийлгэх шаардлагатай гэсэн үг. Саажилттай биш байсан ч 1 нас хүрээгүй байхдаа байнга гараа идвэл яваандаа гараараа юм барих хөгжилд нөлөөлж болзошгүй хэмээн үздэг байна.
2. Хүүхэд тань нэг хөлөө тэнийлгээд нөгөө хөлөө нугалж байвал тархины саажилтын шинж тэмдэг байж болзошгүй хэмээн шижиглэх хэрэгтэй. Ялангуяа дөнгөж сэрээд суниахдаа нэг хөлөө тэнийлгээд нөгөө хөлөө тэнийлгэхгүй юмуу эсвэл 2 хөлөө 2ууланг нь тэнийлгэхгүй үед саажилт хэмээн оношилж болно. Ихэнх тохиолдолд хөлтэй адил гараа бас дээшээ тэнийлгэж суниахгүй байх нь мөн л сэжигтэй тохиолдолд тооцогдоно.
3. Хөлийн эрхий хурууг нугалах. 2 хөлийн эрхий хурууг л ганцхан нугалах зарим тохиолдолд бүх хуруугаа байнгын хүчтэй хумих тохиолдол нь саажилттай хүүхдүүдэд элбэг тохиолддог. Ийм хөлийн хурууны гажгийг 2 янзаар хэлж болох бөгөөд Interphalangeal joint буюу хөлийн хурууг дотогшоо мурийлгах, Metatasophalangeal joint буюу хурууг хажуу тал руу хүч өгөн мурийлгах гэсэн 2 янз байдаг,
Доорх зурагт уг төрлүүдийн зургаас харуулав. www.cordconnect.com сайтнаас зургийг оруулаâ
No comments:
Post a Comment