Wednesday, May 30, 2012

www.shargaljuut.mn


Эцэг эхчүүдээ, энэ жил эртхэн дор хаяж 1-2 сарын өмнө Шаргалжуутын эрхийн бичгээ хөөцөлдөж авахыг зөвлөж байна. Жил ирэх тусам олон хүн очиж ачаалал нэмэгдэж байгаа. Тиймээс эртхэн хүүхдийнхээ эмчилгээний бичгийг аваарай.
4 сарын 1 ээс бүртгэл эхэлж 5 сарын 1 ээс амралт ажиллаж эхэлнэ гэж байна. Утас: 70153032
Баянхонгор аймгаас Шаргалжуут хүртэл 60 км сайжруулсан замтай. Улаанбаатар хотоос Өвөрхангай аймгийн НарийнТээл сумыг өнгөртөл 600 км засмал замтай. / 2012 онд ашиглалтанд орно/  Нарийн тээлээс Шаргалжуут хүртэл 50 км сайжруулсан замаар явж очно. Улаанбаатараас Баянхонгор аймгийн төврүү Изинисийн онгоц 7 хоногт 3 удаа ирж очдог.
Тус рашаан сувилал нь Эрүүл мэндийн яамаар батлагдсан 400 ортой, МАГАДЛАН ИТГЭМЖЛЭГДСЭН  улсын үйлчилгээтэй сувиллын нэг юм.
Манай сувилал нэг ээлжиндээ 400 хүн хүлээн авах хүчин чадалтай. Зуны улиралд 4000 хүнд 36000 ор хоногийн сувилалын үйлчилгээ үзүүлдэг, өвөл, хавар намрын улиралд 1 ээлжиндээ 220 ороор 50000 ор хоногийн үйлчилгээ үзүүлэх хүчин чадалтай. Эмчилгээ сувилгаа, байр буудал, хоол, үзвэр үйлчилгээ гээд цогц үйлчилгээ үзүүлдэг. Үнэ төлбөрт бүх үйлчилгээ ордог учир багцын үнэ тарифаар үйлчилдэг.

No comments:

Post a Comment