“Гранд Мед” эмнэлгийн “Нөхөн үржихүй-Эмэгтэйчүүд”- ийн кабинетаас
Пренаталь оношлогооны хүрээнд Монголд анх удаа жирэмсэний эрт хугацаанд
буюу /11,12,13 долоо хоногтойд нь / эхийн хэвлий дэхь урагт төрөлхийн
хөгжлийн гажиг болон хромосомийн эмгэгийн эрсдлийг илрүүлэх оношлогооны
өндөр ач холбогдолтой “Хам шинжилгээ” хийж эхэллээ.
Пренаталь тусламж гэдэг нь – төрөхөөс өмнөх жирэмсэний хугацаанд
ургийн төрөлхийн хөгжлийн гажиг согог, дутуу хөгжил, хромосомийн болон
генийн эмгэг, эрхтэн тогтолцооны үйл ажиллагааны хямралыг эрт илрүүлж,
оношлох эмчлэх аргуудын нэгдэл юм.
Сүүлийн үед төрөлхийн хөгжлийн гажиг болон хромосомийн эмгэгтэй
хүүхэд төрөх тохиолдол дэлхий нийтээр төдийгүй манай оронд ч нилээдгүй
ихсэж байгаа бөгөөд Монгол улсад хийгдсэн судалгаагаар
Удамшил-генетикийн зөвөлгөө авахаар хандсан 700 гаруй хүүхдийн 10%-д
хромосомийн эмгэг болох “Дауны хам шинж” оношлогдсон бөгөөд жирэмсэн
эхийн 30-40 насанд хамгийн их (46%) байжээ.
Манай орны хувьд сүүлийн үед агаарын бохирдол, генийн өөрчлөлттэй
хүнсний бүтээгдэхүүнээс шалтгаалан жирэмсэн эх, түүний урагт ноцтой
сөрөг нөлөөлж, төрөлхийн элдэв гажиг согогтой хүүхэд төрүүлэх тохиолдол
ихсэж байгааг мэргэжилтнүүд анхааруулсаар байна.
Манай эмнэлэг уг оношлогоонд /цусны шинжилгээнд/ тодорхой тооны эхчүүдийг үнэ төлбөргүй хамруулж байна.
Шижилгээний бүрдэлд:
1. Ургийн нарийвчилсан ЭХО оношлогоо
2. Хоёр төрлийн биохимийн маркер буюу /цусны шижилгээ/
Та бүхэн шинжилгээ өгөх болон зөвөлгөө авахийг хүсвэл манай эмнэлэгт хандаарай.
Хаяг: СБД 2-р хороо, Тээвэрчдийн гудамж, Улаанбаатар 14253 “Жигүүр Гранд Групп”-ийн дэргэдэх “Гранд Мед” эмнэлэг.
Утас: 50010270,335000, 91997101,99901235.
Факс: 976-11-335000
И-мэйл: marketing@grandmed.mn
Вэб сайт: www.grandmed.mn
Friday, November 9, 2012
Tuesday, October 16, 2012
Халамжийн хуулийн шинэчилсэн найруулгаас
Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд болон иргэдэд үзүүлэх нийгмийн халамжийн арга хэмжээ
Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд нийгмийн халамжийн чиглэлээр үзүүлж байгаа тэтгэмж, тусламж, хөнгөлөлтийн төрөл, хэмжээ
16 ба түүнээс дээш насны хүүхдэд сар бүр тэтгэвэр 1. 103600төг
Байнгын асаргаатай хүүхдийг асарч байгаа иргэнд сар бүр тэтгэмж 2. 48000 төг
Байнгын асаргаатай хүүхдэд сард нэг удаа мөнгөн тусламж 3. 60000 төг
Олон нийтийн оролцоонд түшиглэсэн халамжийн үйлчилгээ 4. ТББ-аар гэрээгээр гүйцэтгүүлдэг
Протез, ортопед, тэргэнцэр тусгай хэрэгслийн үнийг 2 жилд нэг удаа хөнгөлөх, 5. Жишиг үнээр
Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд болон түүний асран хамгаалагч, харгалзан дэмжигчийн тусгай сургуульд ирж, очих унааны зардлыг жилд нэг удаа хөнгөлөх, эсвэл автобусаар үйлчлэх 6. Орон нутгаас гүйцэтгэлээр, нийслэлд жилд нэг удаа 200.000 төг
Хүүхэд, эцэг эх асран хамгаалагч нэг хүн дотоодын рашаан сувилалд сувилуулбал нэг талын унааны зардал, эрхийн бичгийн үнийн 50 хувийг жилд нэг удаа нөхөн олгох
Хүүхдийн зусланд амарвал эрхийн бичгийн үнийн 50 хувийг жилд нэг удаа олгох
Нийслэлээс 1000 км алслагдсан газар байнга оршин суудаг хүүхэд оношлогоо, шинжилгээ, эмчилгээ хийлгэхээр нийслэлд ирвэл нэг талын замын зардлыг олгох 7,8,9 нь Гүйцэтгэлээр
Нийгмийн халамжийн хөгжлийн бэрхшээлтэй иргэний тэтгэвэр
Нийгмийн даатгалын сангаас тэтгэвэр авах эрх үүсээгүй дор дурдсан иргэн нийгмийн халамжийн тэтгэвэр авна:
Нийгмийн халамжийн тэтгэврийг ямар хүн авах вэ?
1. 16 насанд хүрсэн одой иргэн
2. Хөдөлмөрийн чадвараа 50 ба түүнээс дээш хувиар алдсан 16 насанд хүрсэн хөгжлийн бэрхшээлтэй иргэн
Нийгмийн халамжийн тэтгэвэр авахын тулд ямар бичиг баримт бүрдүүлэх вэ?
o Тэтгэвэр тогтоолгохыг хүссэн өргөдөл
o Сум, хорооны Засаг даргын тодорхойлолт
o Иргэний үнэмлэх, хуулбарын хамт, 2 хувь зураг
o Хөдөлмөрийн чадвараа 50 ба түүнээс дээш хувиар алдсан тухай аймаг, дүүргийн эмнэлэг, хөдөлмөрийн магадлах комиссын акт
o Нийгмийн даатгалын сангаас тэтгэвэр авах эрх үүсээгүй болохыг гэрчилсэн тухайн аймаг, дүүргийн нийгмийн даатгалын хэлтэс /сумын нийгмийн даатгалын байцаагч/-ийн тодорхойлолт.
Амьжиргаанд туслах нөхцөлт мөнгөн тусламж
Дөрөв хүртэлх насны ихэр хүүхэд тус бүрд нэг удаа 1000000 төгрөг
Байнгын асаргаа шаардлагатай иргэнд улиралд нэг удаа 60000 төгрөг
3 ба түүнээс дээш тооны бага насны /14 хүртэлх насны/ хүүхэдтэй өрх толгойлсон эх /эцэг/-эд жилд нэг удаа 120000 төгрөг
18 нас хүрээгүй байхдаа бүтэн өнчин болсон 18-24 насны иргэнд 1500000 төгрөг
Гэнэтийн аюул, ослын улмаас орон гэргүй болсон өрх 1500000 төгрөг
Сард нэг удаа олгох мөнгөн тусламжид ямар иргэн хамрагдах эрхтэй вэ?
Бусдын туслалцаагүйгээр өдөр тутмын үйлдлээ бие даан гүйцэтгэх чадваргүй, оюуны хөгжлийн бэрхшээлтэй болон сэтгэцийн хүнд хэлбэрийн өөрчлөлттэй, бусдын асрамжид байнга байгаа хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд, ахмад настан болон хөгжлийн бэрхшээлтэй насанд хүрсэн хүн.
Сард нэг удаа олгох мөнгөн тусламжид хамрагдахад ямар бичиг баримт бүрдүүлэх вэ?
· Өргөдөл, сум, хорооны Засаг даргын тодорхойлолт;
· Байнгын асаргаанд байдаг тухай өрх, багийн эмчийн тодорхойлолт;
· Байнгын асаргаа шаардлагатайг тогтоосон тухай дүүргийн нэгдсэн эмнэлгийн нарийн мэргэжлийн эмч нарын хяналтын комиссын /суманд сумын эмнэлгийн ерөнхий эмчийн/ тодорхойлолт;
· Эмнэлэг хөдөлмөр магадлах комиссын шийдвэр;
· Байнгын асаргаанд байгаа хүний иргэний үнэмлэх, хуулбарын хамт /16 насанд хүрээгүй хүүхдийн төрсний гэрчилгээ, хуулбарын хамт/;
· Аймаг, дүүргийн эрүүл мэндийн байгууллагын мэргэжлийн эмч нарын хяналтын комиссын шийдвэр /16 насанд хүрээгүй хүүхдэд/.
Нөхцөлт мөнгөн тэтгэмж авч байгаа иргэнд нэмэлт бичиг баримт шаардахгүйгээр нэг хувийн хэрэг нээж энэ тусламжид хамруулна.
Стресс тайлах хялбар дөрвөн арга
Бензин түлшний, махны үнэ нэмэгдлээ, эдийн засгийн хямрал нүүрлээд мөнгө төгрөг хомсдлоо г.м. гадаад нөхцөл байдал, өдөр тутмын нэгэн хэвийн ажил, утаа тортог, бөглөө, бухимдал гээд ойрын нөхцөл байдал зэрэг олон шалтгааны улмаас бидний орж байдаг стрессийн хүрээ, зэрэг улам бүр нэмэгдсээр.
Релаксаци буюу биеэ суллан тайвшрах дасгалууд нь тэр бүх стрессийг тайлж, амрах, хүчээ сэлгэх шалгарсан арга юм. Зүгээр ч нэг хүчээ сэлгэх биш богино хугацаанд илүү үр ашүгтай алжаалаа тайлж, өөртөө илүүтэй итгэлтэй болно.
Хүн болгонд тохирдог нэг арга, нэг супер технологи гэж байдаггүй болохоор та энд санал болгож байгаа дөрвөн аргуудыг туршин үзэж байгаад өөрт тохирох нэг аргыг, эсвэл хоёр аргыг сонгон хослуулан хэрэглээрэй.
Туршиж үзсэн даруйд шууд л дээд зэргээр бие сэтгэлийг амраадаг арга гэж байхгүй гэдгийг юуны өмнө хэлэх хэрэгтэй. ямар нэг чадварыг эзэмшихэд хугацаа шаардлагатай байдаг болохоор богино хугацаанд үр ашигтай тайвширч сурахын тулд тодорхой хугацаанд дасгал, сургуулилт хийх хэрэгтэй.
Тэгэхээр та өдөр болгон ердөө 10-15 минутыг биеэ суллах, сэтгэлээ амирлуулах дасгал хийхэд зориулаад байхад л тун богино хугацаанд биеэ суллаж, хүчээ сэлгэж сурна.
Биеэ суллах, хүчээ сэлгэх, стрессээ тайлах дөрвөн арга гэдэгт амьсгалаа ашиглах, төсөөллөө ашиглах, булчингаа чангалах, үгэн үнэмшүүлэлт ашиглах гэсэн дөрвөн арга багтдаг.Энэ дөрвөн арга өөр өөрийн гэсэн давуу татай, сул талтай. Нэгд нь тохирч байхад нөгөөд нь нэг их тохирохгүй байх жишээтэй. Тэгэхээр өөрт хамгийн сайн тохирохоо туршин байж сонгоорой.
Дасгалыг баруун гараас (солгой бол зүүн гараас) эхэлсэн нь хамгийн зохистой байдаг. Баруун гарын сарвууг бүрэн суллаж сурсны дараа аажмаар биеийн бусад хэсгийг залгуулан суллаж сурах хэрэгтэй. Төрж байгаа мэдрэмжүүдийг чагнаж ялгаж мэдэрдэг болох шаардлагатай. Биеэ бүрэн сулласан гэдэг мэдрэмжийг эхэн үедээ халуун дулааны мэдрэмж, хүнд оргиж байгаа мэдрэмж, чимчигнэх мэдрэмж гэсэн өөрт хамгийн ойр мэдрэмжээр орлуулж болно. Эдгээр мэдрэмжийг удирдан хөгжүүлснээр биеэ бүрэн бөгөөд гүн суллаж, чадна. Хүсвэл эхлээд гэрийн нөхцөлд хийсээр баттай дадалтай болсны дараагаар маш өндөр ачаалалтай ажиллаж байхдаа ажлын түр завсарлагаар, чухал уулзалтын өмнө биеэ бэлдэхэд зэргээр ажил хэргийн болон амины ямар ч хүнд хэцүү нөхцөлд ашиглах боломжтой юм.
1.Амьсгалаар дамжуулан биеэ суллах.
Амьсгал авахад булчингийн тонус нэмэгддэг, гаргахад тонус буурч булчин сулладаг гэсэн физиологийн зүй тогтол дээр энэхүү дасгал үндэслэгдсэн юм. Амьсгал ба бие суллахын хоорогнд бат бэх холбоо тогтоож өгснөөр биеэ бүрэн суллах үйл явцыг удирдах боломжтой болно.
Зөөлөн сандал, буйдан дээр аль болох тухлан сууна/хэвтэнэ.Нүдээ аниад амьсгалаа анхааран сайтар чагна. Чагнаж байхдаа амьсгалынхаа хэмнэл, гүнийг мэдэр. Ингээд баруун гэр дээрээ бүх анхаарлаа төвлөрүүл. Баруун гар чинь амьсгалын хэмнэлээр амьсгалж байгааг мэдэр. Гар дээр чинь агаар орж бас гарч байдаг
олон жижиг сүв байна гэж төсөөл. Амьсгаа гаргах болгонд тэр сүвүүдээр агаар хэрхэн гарч байгааг төсөөлөн мэдэр. Энэ үед төрж байгаа мэдрэмжүүдээ нягтлан анхаараал тогтоож ав.
Энэ дасгалд өдөрт 3-5 минут зарцуулахад л хангалттай. Хэрэв хэд хэдэн удаагийн дасгалын дараа баруун гарын сарвууг богино хугацаанд суллаж чадаж байвал баруун гарын булчинг бүхэлд, дараа нь зүүн гарын булчин, дараа нь хөлийн булчин, дараа нь нурууны булчин, дараа нь хүзүүний булчин,нүүр гэж аажмаар явсаар бүх биеэ амьсгалаараа дамжуулан суллаж сурна. Ингэхдээ амьсгалах үед агаар чөлөөтэй “орж гарахгүй” байгаа хэсгүүдэд онцгой анхаарал хандуулан биеийн бүх хэсгийн “сүвээр агаар чөлөөтэй орж гардаг” болоход илүүтэй анхаарал тавьна.
2.Төсөөллийг удирдан биеэ суллах.
Хүний төсөөлөл, дүрслэн бодох чадвар гэдэг гайхалтай хүчтэй зүйл. Хүн зөвхөн төсөөлөл, дүрслэн бодох чадвараа ашиглаад өөрийгөө нурмайсан сулбагар байдлаас эхлээд дээд зэргийн чавхайсан бэлэн байдал, бүрэн сулаас дээд үэргийн чангарсан байдал хүртэл ямар ч байдалд оруулж чадна. Хамгийн гол нь хүн болгон биеийг нь дээд зэргээр суллаж өгөх зөвхөн өөртөө тохирон төсөөллийг л олж дүрслэн харах хэрэгтэй байдаг. Жишээлэхэд,
*биеийн чинь товгор, хотгор, нугачаа бүрийг дагасан маш сайхан
зөөлөн дэрэн дээр тухлаж байна
*биеийг чинь бүхэлд нь өлгийдөн авсан хөвсгөр үүлэн дээр савлан
тухлаж байна
*бүлээн устай ваннд булхан бүх бие чинь мэнэрэн тавирч байна
г.м.
Товчхон хэлэхэд биеэ суллахын тулд өөрийн уран сэтгэмжээ дайчил. Олон дүрслэл зэрэг төрж болно. Зөвхөн нэгийг нь сонгох гэж яарах хэрэггүй. ЗҮгээр л төсөөлөл болгон биеийг чинь сулрах, тайвшрахад яаж нөлөөлж байгааг сайн эдэр. Магадгүй бүгдийг нь нийлүүлээд нэг дүр зураг болгож чадаж магадгүй. Эсвэл бүр ар араасаа залган гардаг цуврал дүрслэл болгосон ч болно. Жишээлэхэд эхлээд гулгуур дээрээс гулгасаар өдөн дэрэн дээр бууж тухлаад залгуулаад халуун бүлээн усаар үүрсэн ваннд умбаж байна г.м. Энэ мэт бэлэгдлийн шинжтэй зүйл төсөөлөөд болж өгөхгүй байгаа бол өөрийн мэдэрч байсан хамгийн тайван, амаглан мэдрэмж төрүүлж байсан бодит тохиолдлуудыг санан дүрслэхийг хичээ. Тэгээд тэр үеийн бүх нарийн зүйлсийг нэг бүрчлэн ажиглан мэдрэх хэрэгтэй. Ингээд энэ мэтээр хэд хэдэн удаа дасгал хийн дүрслэлээр дамжуулан биеэ суллад сурчихвал,тэр төсөөллөө дүрслэн харах төдийд л таны бие махбодь, булчин шөрмөс чинь өөрийн ой санамжийн хүрээнд автоматаар суларч байх болно.
3.Үгэн үнэмшүүллээр биеэ суллах.
Рационал эргэцүүлэлд илүүтэй итгэж үнэмшдэг хүмүүст энэ дасгал хамгийн тохиромжтой. Бие суларсан төлөв байдал нь халуун дулааны мэдрэмж, чимчигнэх мэдрэмж, хүнд оргих мэдрэмжтэй шууд холбоотой. Тэгэхээр үгэн ятгалга, үнэмшүүлэлүүд нь эдгээр мэдрэмжийн дүрслэлийг багтааж байдаг. Биеэ суллах өгүүлбэрүүдийг дотроо хэлэн давтаж болно. Эсвэл утас, диктофон, айпод, мп тоглуулагч дээрээ бичиж аваад биеэ суллаж байх үедээ сонсож болно. Дасгалыг баруун гарын сарвуунаас эхлэх хэрэгтэй. Хэд хэдэн удаа давтан дадалтай болж, сарвууг суллаж сурсны дараа биеийн бусад хэсгийг аажмаар хамруулна. Үгэн үнэмшүүлэл дараах байдалтай байж болно, жишээлэхэд “Миний баруун гар суларсан байна… баруун гарын сарвуу хүнд бас дулаан болжээ. Суларсан сайхан тайван мэдрэмж сарвуугаар бүхэлд нь нэвчин урсаж байгаа нь мэдрэгдэж байна…Секунд тутам гар улам хүнд, улам дулаахан болсоор… Сарвуугаар халуун бүлээн мэдрэмж таран урсаж байна…Сарвуу орчин тойрондоо дулаан цацруулж байна… миний гар бүлэн суларчээ…”
Юу юугүй олон өгүүлбэр дараалан хэлж, бодлоо дарах гэсний хэрэггүй. Хамгийн гол үгүүлбэрийг уваан, чимээгүй хэлэхтэй зэрэгцэн төрж байгаа мэдрэмжүүдээ анхаарна. Ятгалга, үнэмшүүлэл олон төрөл янз байх албагүй. Хэдхэн төрлийн тогтмол хэлц тогтмол ордог байхад хангалттай. Хэсэг хугацааны дараагаар таны холбоост ой тогтоол нь бие суларч тайвширсан байдлыг тодорхой тооны үг, хэллэгтэй баттай холбодог болно. Улмаар тодорхой хугацааны дараа дадсан хүн “Миний бие бүрэн суларсан байна” гэсэн ганцхан өгүүлбэр хэлээд биеэ бүрэн сулладаг, сэтгэлээ засдаг чадвартай болдог.
4.Булчингаа чангалахаар дамжуулан биеэ суллах.
Булчинг маш эрчимтэй чангалсны дараагаар автоматаар сулардаг гэсэн физиологийн тогтолцоон дээр энэ дасгал үндэслэгдсэн юм. Дасгалыг мөн л баруун гарын, солгой хүн бол солгой гарын сарвуунаас эхэлнэ.
Эхлээд баруун гарын нударгыг хар хүчээрээ зангидаж байгаад дараа нь тохойгоороо нугалан хоёр толгойт булчингаа байдгаар нь чангала. Үүний дараа гараа огцом суллаад мэдрэлгүй болсон мэт сул унжуулна. Энэ үед төрж байгаа мэдрэмжүүдэд анхаарлаа төвлүлрүүлэн ажиглаад хэдий хугацаанд гарч бүрэн суларч бөйгаад мэдрэмжээрээ тогтоон хэмжинэ.
Заримдаа булчинг эрчимтэй чангалах үед их эвгүй мэдрэмж төрдөг. Хэрэв тийм бол танд энэ төрлийн дасгал зохихгүй гэсэн тэмдэг байж болох талтай. Харин энэ аргаар богино хугацаанд баруун гарын сарвууг суллаж чадаж байгаа бол аажмаар биеийн бусад хэсгийг чангалан огцом суллах замаар бүх биеэ суллаж сурна. Тухайлбал, хөлийн тавхайг суллахын тулд санад дээр суугаад хөлөө бага зэрэг өргөн тавхайгаараа өөр рүүгээ хүчлэн татаж өгөхөд маш сайн сулладаг. Мөрний булчинг суллахдаа мөрөө чих рүүгээ хүчлэн татаж өргөдөг. Яг мэдэхгүй гэж мөрөө хавчиж байгаа мэт. Ялангуяа стресст их орсон, байнга ачаалалтай байдаг хүмүүсийн мөрний булчин их зангирсан байдаг болохоор энэ дасгал ихээхэн үр дүнтэй байдаг.
Ийнхүү таныг биеэ суллах замаар хүчээ сэлгэх, стрессийг тайлах дөрвөн аргатай танилцууллаа. Та энэ дөрвөн аргыг ашиглаад өөрийн гэсэн онцгой аргыг зохион бүтээж болно. Цутгачихсан бетон шиг хөшсөн ганц арга гэж байхгүй. Бүх зүйл таны хүсэлд, гарт, уран сэтгэмж, төсөөлөлд байна.
Ингэхдээ дасгалыг эхэн үедээ нэг газраа давтан хийж байвал их зүгээр байдаг. Жишээлэхэд, дуртай сандал, хайртай буйдан гээд тухлах дуртай газраа байвал бие өөрийн эрхгүй илүүтэй хурдан суларч, тайвширдаг. Ингээд 2-3 долоо хоногийн дараа дадалтай болоод ирэхээр аяндаа нөгөө сандал дээрээ сууж, эсвэл буйдан дээрээ тухламагц бие чинь автоматаар сулран сайхан амарч, тайвширдаг болж ирнэ.
Тураалын эмчилгээ
Тураалын хөнгөн зэргийг эмчийн зөвлөгөөний дагуу эцэг эх гэртээ эмчлэх учир зөвлөгөөг хир чанд биелүүлэхээс эмчилгээний үр дүн шалтгаална.
Юуны өмнө шалтгааныг олж арилгах (буруу хооллож байсан бол шимт бодис, эрдэс, амин дэмээр баялаг хоолоор зөв хооллох, тураалд оруулж буй үндсэн өвчнийг төгс эмчлэх г.м)
·
Хоол эмчилгээ
·
Зөв дэглэм, сувилгаа, иллэг гимнастик
·
Халдварын голомт (дунд чихний идээт үрэвсэл г.м)
болон рахит, цус багадалт дагалдах өвчний хүндрэлүүдийг эрт илрүүлж, эмчлэх
·
Хоолонд дур оруулах, хоолны шингэц сайжруулах
фермент, аминдэм, дархлаа сэргээх эмчилгээ зэргийг эмчийн заавраар эцэг эх
гүйцэтгэнэ.
Эндээс хамгийн чухал нь хоол эмчилгээ. Үүнийг хоолны тооцоо хийж хоолонд
дасгах, эрчимтэй хооллох гэсэн 2 шатаар хийдэг.Эмчилгээний эхэн үед:
1. амархан
шингэх (хөхний сүү, сүү, исгэлэн бүтээгдэхүүн) хоол өгөх
2. олон
удаа хооллох (тураалын I зэрэг, хөнгөн үед хоолыг бага багаар хоногт 7 удаа, II
зэрэгт 8 удаа, III зэргийн үед 10 удаа хооллоно)
3. хоолыг
өгөх бүртээ шинээр бэлтгэнэ.
4. хоолыг
тогтмол хянаж, хооллох бүрийн хэмжээ, уусан шингэн ба давсны хэмжээг тэмдэглэж,
5-7 хоног тутам тооцоолох (уураг, тослог, нүүрс-усны хэмжээг тооцоолоход эмч
танд тусална)
Шингээх чадварыг тогтоох үе нь I зэргийн тураалын үед 1-3 өдөр, II зэрэгт
3-5 хоног, III зэрэгт 7-10 өдөр байна. Хоолны хэмжээг I зэргийн үед эхлээд
хоногт 110-130 ккал/кг-аар тооцон, хоол нэмэгдүүлэх үед 140-160-180 ккал/кг-аар
боддог.Хоол эмчилгээний шалгуур нь хүүхдийн биеийн байдал сайжирч, хоолонд дур орж, арьсны өнгө, уян хатан дээрдэх ба хоног тутам 25-30 гр-аар жин нь өсдөг. Хүүхдийг дулаан байлгаж (туранхай хүүхэд амархан даардаг) 5 хэмээс илүүгүй хүйтэн үед өдөртөө хэдэн удаа агаарт гаргах, сэрүүн улиралд хөлд нь бүлээн жин тавьж гаргах, хөлийг хөдсөнд хучих, хүүхдийг аль болохоор хөдөлгөөнтэй байлгаж гимнастик хийх нэн чухал. Тураалтай хүүхдэд фермент нөхөх эмчилгээ (абомин, пепсин, фесталь, ходоодны шингэлсэн хүчил г.м) ялангуяа хоолонд дасах үед нэн чухал учраас эмчээсээ зөвлөгөө аваарай. Юуг яаж өгөхийг эмч зааж өгнө.
Тураал -ын эмчилгээний салшгүй хэсэг нь амин дэм эмчилгээ бөгөөд С, В, В (50 мг хоногт) цаашид А, РР, В, Е, фолийн хүчил ээлжилж өгнө.
Monday, July 9, 2012
Татаж унах өвчин буюу эпилепси
Орчин үед татаж унах өвчин нь нэлээд түгээмэл тархсан өвчин бөгөөд 40 сая гаруй өвдсөн байдаг.
Шалтгаан
Техник технологи өндөр хөгжсөний хүчинд тархины зарим хэсгийн цахилгаан идэвхижил ихэссэний үр дүнд татаж унадаг болохыг тогтоожээ. Ингэж цахилгаан идэвх нь ихэхсдэг хэсгийг уналтын голомт гэнэ.
Ийм хэсэг үүсэх шалтгаан нь толгойн гэмтэл, тархины цус харвах, менингит, тархины судасны хатуурал, архидах дон (10 архичин тутмын нэг нь татаж унах өвчтэй байдаг), мансуурах дон зэрэг бусад олон шалтгаанууд байна. Татаж унах өвчин үүсэхэд нөлөөлдөг бас нэг хүчин зүйл нь удамшил байдаг.
Татаж унах өвчтэй хүмүүсийн 2/3 -т нь 18 хүртэлх насанд нь эхний хөдлөл нь тохиолдчихсон байдаг. Татаж унах буюу эпилепси өвчнийг хий уналттай адилтгаж болохгүй. Хий таталт нь хүчтэй гомдол, гутрал, айдас зэрэг сэтгэл хөдлөлийн дараа үүсч, хүн ухаан алдана. Хий уналтын үргэлжлэх хугацаа 15-20 минут, ховор тохиолдолд хэдэн цаг хүртэл байна. Эпилепси өвчний үед таталтын дараа сэрсэн хүний толгой манарсан, нойрмоглосон байдалтай байдаг бол хий татаж унасан хүн ийм зүйл мэдэрдэггүй, хэвийн байдаг.
<
Явц
Эпилепси өвчний хөнгөн хөдлөл нь орчин тойрноосоо огцом хэсэг зуур холбоо тасрах байдалтай байж болно. Ингэхэд зовхи, нүүрний булчин бага зэрэг чичирхийлэх /чичирхийлэн/ хөдөлдөг нь бусдын анхаарлыг тэр бүр татаад байдаггүй. Хөнгөн хөдлөл хэсэг зуур үргэлжилдэг болохоор бусад хүн анзаардаг ч үгүй. Тэгээд ч таталт өгсөн хүн өөрт нь юу тохиолдсоныг огт мэдэхгүй байх нь ч бий.
Эпилепсийн таталт эхлэхийн өмнө аура гэж нэрлэгддэг (грекээр үлээх, зөөлөн салхи) онцгой байдал үүсэх нь цөөнгүй. Татаж унах өвчний голомт тархины аль хэсэгт байрлаж байгаагаас шалтгаалаад аура нь янз бүрээр илэрдэг. Аура нь халуурах, түгшүүрт автах, толгой эргэх г.м. олон янзаар илэрнэ.
Татаж унасан хүн ямар ч өвдөлт мэдрэхгүй, юуг ч ойлгож ухаарахгүй байдаг гэдгийг ойлгох хэрэгтэй. Хөдлөл нь цөөхөн хэдэн минут үргэлжилнэ.
Уналтын vед авах арга хэмжээ
• Татаж буй хєдєлгєєнийг нь хүчээр хорихгvй байх
• Ам шvдийг нь ангайлгах гэж оролдохгvй байх
• Хиймэл амьсгаа болон зvрхний шууд бус массаж хийхгvй байх
• Татаж буй хvнийг тэгшхэн гадаргуу дээр хэвтvvлж толгой дор нь зєєлєн юм ивж єгєх
• Унасан газар нь амь насанд аюултайгаас бусад тохиолдолд зєєж шилжvvлэхгvй байх.
• Євчтєний толгойг хажуу тийш доош нь харуулна. Энэ нь хэл болон шүлс амьгалын замд орж таглахаас сэргийлж байгаа юм. Мєн бєєлжих тохиолдолд бvх биеийг нь болгоомжтойгоор эргvvлж доош нь харуулна.
Таталт зогссоны дараа өвчтөнд тайван ухаан орох, шаардлагатай бол бvрэн унтаж амрах боломж бий болгож єгнє. Таталт зогссоны дараа ухаан санаа самуурч бие сулрах байдал цєєнгvй гардаг тул хэсэг хугацаа ( 5-30мин ) єнгєрєх ёстой бєгєєд тvvний дараа л сая хvн єєрєє бие дааж босч чадна. Хэрэв таталт 5 минутаас илvv vргэлжилвэл, євчтєнд амьсгалын хvндрэл vvсвэл, эсвэл тэрээр гэмтэл авсан бол, эсвэл жирэмсэн эмэгтэй бол яаралтай эмнэлгийн тусламж дуудах шаардлагатай.
Хэдэн удаа бараг завсарлагагүйгээр дараалан үргэлжилсэн олон уналт нь хамгийн аюулутай. Ийм байдлыг эпилептик статуст гэж нэрлэдэг. Ийм таталтын үед амьсгал зогсож, бүтэж үхэх аюултай. Эпилепси өвчтэй хүмүүсийг үхэлд хүргэдэг үндсэн шалтгаан нь энэхүү эпилептик статус тул яаралтай эмнэлгийн тусламж үзүүлэх шаардлагатай юм.
Оношлогоо ба эмчилгээ
Ойр дотны тань хүмүүсийн дунд энэ өвчинтэй төстэй байдал, уналт, таталт илэрвэл цаг алдалгүй мэдрэлийн эмчид хандах хэрэгтэй. Уналт, таталтын бодит шалтгаан, шинж байдлыг гүйцэд тодорхойлохын тулд эпилепси судлалын эмч, сэтгэцийн эмчийн зөвлөгөө шаардлагатай. Тархины цахилгаан бичлэг нь өвчин байгаа эсэхийг тодорхойлох боломж олгодог. Өвчний голомтыг тодруулахын тулд соронзон цуурайт ба компьютерийн томографи хийнэ.
Гэхдээ таталт бус харин адил төстэй шинж тэмдэг бүхий өөр өвчин байх нь цөөнгүй тул оношыг тодотгохын тулд видео-ЭЭГ-мониторинг хэрэглэдэг. Орчин үеийн эмийн эмчилгээ сайн үр дүнтэй бөгөөд өвчтэй 10 хүн тутмын 7 нь бүрэн эдгэрдэг. Эмийн эмчилгээ үр дүнгүй байгаа үед мэс заслын аргаар эмчлэх шаардлага ч болох юм.
“Хүүхэд бүрт тэгш амьдрал” Завхан аймгийн хүүхдийн 28-р чуулга уулзалтын шийдвэрийн төсөл
Хүүхдийг хамгаалах, оролцоог дэмжих, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн оролцоог нэмэгдүүлэх чиглэлээр төрөөс авч хэрэгжүүлж буй бодлого хөтөлбөрүүдийн хэрэгжилт, үр дүн дээшилж төлөвлөгөөт ажлуудыг хэрэгжүүлэхэд хүүхэд бүрийн санал, үзэл бодлыг аймгийн 28-р чуулга уулзалтын шийдвэрийн төсөлд тусгасан байна. Ингээд чуулга уулзалтын шийдвэрийн төслийг та бүхэндээ танилцуульяа.
ХҮҮХДИЙН ОРОЛЦОО САЛБАР ХЭЛЭЛЦҮҮЛЭГ
Тулгамдаж буй асуудал:
1. Гэр бүлийн орчинд
- Амьдралын бололцоо муу тул оролцох эрх нь хангагдаж чадахгүй байна.
- Эцэг эхийн дэмжлэг дутмаг байна
2. Найз нөхдийн хүрээнд
- Ялгаварлан гадуурхал их байдаг нь оролцох боломжийг хязгаарлаж байна
Үүнд: Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг
Бүрэг ичимхий хүүхдийг
Сурлагаар хоцрогдсон хүүхдийг
-
3. Сургуулийн орчинд
- Багшийн хариуцлага, дэмжлэг сул
- Хүүхдийг сурлага болон бусад зүйлээр ялгаварладаг
- Өөрийгөө хөгжүүлэх байр, орчин дутмаг
- Бага ангийн хүүхдийн оролцоо бага байдаг. Тэднийг хамарсан арга хэмжээ бага зохиогддог. Мөн бага ангид зөвхөн математик, монгол хэлийг үзэж байна.
4. Нийгэмд
- Оролцооны байгууллагыг дэмжих дэмжлэг нийгмийн зүгээс дутмаг байдаг. /хүүхдийн оролцооны байгууллагын талаарх хүмүүсийн ойлголт, мэдлэг дутмаг./
- Хүүхдүүд өөрсдөө хэнэггүй байдлаас болж оролцдоггүй, зөвхөн оролцооны байгууллагын хүүхдүүд хамрагддаг гэсэн ойлголттой байдаг
- Оролцооны байгууллагын хоорондын харилцаа холбоо сул байдаг хамтран ажиллах байдал дутмаг, мөн алслагдсан сумын хүүхдүүд хамтын ажиллагаа, мэдээлэл авах нь сул байна.
- Хүүхдийн оролцооны байгууллагын хэрхэн чадавхжуулах, тогтвортой үйл ажиллагааг хэрхэн бэхжүүлэх талаар санал санаачлага дутмаг байна
- Хүүхдийн оролцооны байгууллагат хамрагдах байдал, хүүхдүүдийн нийтлэг оролцоо хангагдах нөхцөл ямар түвшинд байгаа тухай санал дээрээ тусгах нь чухал байна
- Хүүхдийн оролцоонд ХБХ-ийг оролцооны байгууллагын гишүүн болгох боломж, тэр хүүхдүүдийн оролцоог хангах байдал ямар байгаа вэ?
- Хүүхдийн зөвлөлийнхөн ХБХ-тэй хамтран ажиллах чадвар тудмаг, тэдэнд энэ чиглэлээр бэлтгэх нөөц боломж бага байна.
Шийдвэрлэх арга зам:
1. Гэр бүлд
- Хүүхдүүд нэгдэж “туслах” аян зарлах жишээ нь найздаа туслая сэдвийн хүрээнд явагдсан ажил дээр санаа аван хэрэгжүүлж болох юм.
- Сургуулийн авъяаслаг хүүхдүүдийн хандивын тоглолт хийж туслах
- Эцэг эх хүүхдүүдийн хамтарсан өдөрлөг зохион байгуулах, энэхүү үйл ажиллагаагаар хүүхэд эцэг эхчүүдийн хоорондын харилцааг эерэгшүүлэх тал дээр илүү анхааран ажиллах
- Эцэг эхдээ захиа бичих аян зарлах
2. Найз нөхөд
- Найз нөхөдийн хоорондох чин сэтгэлийн ярилцлага зохион байгуулах, найзынхаа нууцыг сонсож түүнд зөвлөгөө өгч хүүхэд хүүхэддээ гэсэн чиглэлээр ажиллах
- Бүрэг ичимхий, оролцоо муутай хүүүхдүүдийн дунд тэмцээн уралдаан гм олон арга хэмжээг зохион байгуулах
3. Сургууль
- Багшийн сурагчдаасаа хүсэх хүсэлт гэсэн
- Багшаасаа хүсэх хүсэлт гэсэн захидал илгээх үйл ажиллагааг зохион байгуулах/
- Багшдаа бичих захидал
- Хүүхдийн оролцооны байгууллага нь бага ангийн хүүхдүүдэд багштай нь хамтарч хөгжлийн хичээлийг орох
4. Нийгэм
- “Хүүхдийн сан” бий болгох /сангийн үйл ажиллагаа нь хүүхдийн хөгжлийн, оролцоог дэмжих чиглэлээр ажилдаг байх/
- Мини парламентын үйл ажиллагааг идэвжхүүлэх
- Хүүхдийн оролцооны байгууллагын үйл ажиллагаанд байр танхимыг нээлттэй байлгах /орон нутгийн захиргаа сургуульд хүсэлт гаргах/
- Хүүхдийн эрх үүрэг талаар мэдлэг олгох нөлөөллийн ажлыг хийх /жнь: дэвтэрийн хавтсанд хүүхдийн эрхийн талаар мэдээлэл зурагт хуудас гаргах/
ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛТЭЙ ХҮҮХДИЙН ОРОЛЦОО САЛБАР ХЭЛЭЛЦҮҮЛЭГ
Тулгамдаж буй асуудал:
Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн орчин
- Хүүхдүүд ялгаварлах асуудал байдаг
- Тэдэнд зориулагдсан сурах бичиг, зориулалтын танхим дутмаг
- Бэлтгэгдсэн сургагч багш байдаггүй
- Зориулалтын бие засах газар байдаггүй
- Тэргэнцэртэй хүүхдүүдэд зориулагдсан шат, анги давхарууд дутмаг
- Тэдэнд зориулсан тоглоомын талбай байдаггүй
- Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн талаар ойлголт дутмаг
- Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд чигэлсэн үйл ажиллагааны чиглэл хүүхдийн оролцооны байгууллагуудад байдаггүй
- ХБХ-д нь сургууль завсардах явдал их байдаг
- Мэргэжлийн эмч байдаггүй
Шийдвэрлэх арга зам:
- Найз нөхөд эцэг эхийн дэмжлэгийг нэмэгдүүлэх арга хэмжээ зохион байгуулах.
- ХБХ-ийг халамжлах талаар сургалт явуулах /сургалтыг мэргэжлийн байгууллагаас авах: ДЗМОУБ, АDRA, Хүүхдийн төлөө хэлтэс, нийгмийн ажилтан болон энэ чиглэлээр ажиллаж байгаа мэргэжлийн хүмүүсээс зөвлөгөө авах/
- Эрүүл мэндийн тогтмол үзлэгт хамрагдуулах
- Тусгай дасгалын өрөөтэй болгох
- 5 өдрийн нэг өдрийг ХБХ-үүдэд зориулах, /хүүхдүүдийн хандлагыг өөрчлөх, тэднийг чадваржуулж ХБХ-тэй харилцах тал дээр ажиллах/
- Сургууль дээр ХБХ-ийн элч багштай болох
- ХБХ-үүдийн чуулганыг эцэг эхчүүдийн хамт явуулдаг байх /ХБХ-ийн бэрхшээлийнх нь онцлогоос хамааран чуулганы цар хүрээг тодорхойлох/
- Спорт тэмцээн уралдааныг онцлог шинжид нь тохирсон байдлаар явуулах\
- ХОУЗ-ийн үйл ажиллагааны нэг чиглэл нь ХБХ-дэд зориулагдсан байх
- Нийгэмд хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийг эерэгээр таниулах ажил зохион байгуулах /тэдэнд зориулсан дугуйлан хичээллүүлэх гэх мэт.
- ОУБ болон бусад нийгмийн үйлчилгээ үзүүлдэг байгууллагатай холбож өгөх
Subscribe to:
Posts (Atom)