Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд болон иргэдэд үзүүлэх нийгмийн халамжийн арга хэмжээ
Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд нийгмийн халамжийн чиглэлээр үзүүлж байгаа тэтгэмж, тусламж, хөнгөлөлтийн төрөл, хэмжээ
16 ба түүнээс дээш насны хүүхдэд сар бүр тэтгэвэр 1. 103600төг
Байнгын асаргаатай хүүхдийг асарч байгаа иргэнд сар бүр тэтгэмж 2. 48000 төг
Байнгын асаргаатай хүүхдэд сард нэг удаа мөнгөн тусламж 3. 60000 төг
Олон нийтийн оролцоонд түшиглэсэн халамжийн үйлчилгээ 4. ТББ-аар гэрээгээр гүйцэтгүүлдэг
Протез, ортопед, тэргэнцэр тусгай хэрэгслийн үнийг 2 жилд нэг удаа хөнгөлөх, 5. Жишиг үнээр
Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд болон түүний асран хамгаалагч, харгалзан дэмжигчийн тусгай сургуульд ирж, очих унааны зардлыг жилд нэг удаа хөнгөлөх, эсвэл автобусаар үйлчлэх 6. Орон нутгаас гүйцэтгэлээр, нийслэлд жилд нэг удаа 200.000 төг
Хүүхэд, эцэг эх асран хамгаалагч нэг хүн дотоодын рашаан сувилалд сувилуулбал нэг талын унааны зардал, эрхийн бичгийн үнийн 50 хувийг жилд нэг удаа нөхөн олгох
Хүүхдийн зусланд амарвал эрхийн бичгийн үнийн 50 хувийг жилд нэг удаа олгох
Нийслэлээс 1000 км алслагдсан газар байнга оршин суудаг хүүхэд оношлогоо, шинжилгээ, эмчилгээ хийлгэхээр нийслэлд ирвэл нэг талын замын зардлыг олгох 7,8,9 нь Гүйцэтгэлээр
Нийгмийн халамжийн хөгжлийн бэрхшээлтэй иргэний тэтгэвэр
Нийгмийн даатгалын сангаас тэтгэвэр авах эрх үүсээгүй дор дурдсан иргэн нийгмийн халамжийн тэтгэвэр авна:
Нийгмийн халамжийн тэтгэврийг ямар хүн авах вэ?
1. 16 насанд хүрсэн одой иргэн
2. Хөдөлмөрийн чадвараа 50 ба түүнээс дээш хувиар алдсан 16 насанд хүрсэн хөгжлийн бэрхшээлтэй иргэн
Нийгмийн халамжийн тэтгэвэр авахын тулд ямар бичиг баримт бүрдүүлэх вэ?
o Тэтгэвэр тогтоолгохыг хүссэн өргөдөл
o Сум, хорооны Засаг даргын тодорхойлолт
o Иргэний үнэмлэх, хуулбарын хамт, 2 хувь зураг
o Хөдөлмөрийн чадвараа 50 ба түүнээс дээш хувиар алдсан тухай аймаг, дүүргийн эмнэлэг, хөдөлмөрийн магадлах комиссын акт
o Нийгмийн даатгалын сангаас тэтгэвэр авах эрх үүсээгүй болохыг гэрчилсэн тухайн аймаг, дүүргийн нийгмийн даатгалын хэлтэс /сумын нийгмийн даатгалын байцаагч/-ийн тодорхойлолт.
Амьжиргаанд туслах нөхцөлт мөнгөн тусламж
Дөрөв хүртэлх насны ихэр хүүхэд тус бүрд нэг удаа 1000000 төгрөг
Байнгын асаргаа шаардлагатай иргэнд улиралд нэг удаа 60000 төгрөг
3 ба түүнээс дээш тооны бага насны /14 хүртэлх насны/ хүүхэдтэй өрх толгойлсон эх /эцэг/-эд жилд нэг удаа 120000 төгрөг
18 нас хүрээгүй байхдаа бүтэн өнчин болсон 18-24 насны иргэнд 1500000 төгрөг
Гэнэтийн аюул, ослын улмаас орон гэргүй болсон өрх 1500000 төгрөг
Сард нэг удаа олгох мөнгөн тусламжид ямар иргэн хамрагдах эрхтэй вэ?
Бусдын туслалцаагүйгээр өдөр тутмын үйлдлээ бие даан гүйцэтгэх чадваргүй, оюуны хөгжлийн бэрхшээлтэй болон сэтгэцийн хүнд хэлбэрийн өөрчлөлттэй, бусдын асрамжид байнга байгаа хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд, ахмад настан болон хөгжлийн бэрхшээлтэй насанд хүрсэн хүн.
Сард нэг удаа олгох мөнгөн тусламжид хамрагдахад ямар бичиг баримт бүрдүүлэх вэ?
· Өргөдөл, сум, хорооны Засаг даргын тодорхойлолт;
· Байнгын асаргаанд байдаг тухай өрх, багийн эмчийн тодорхойлолт;
· Байнгын асаргаа шаардлагатайг тогтоосон тухай дүүргийн нэгдсэн эмнэлгийн нарийн мэргэжлийн эмч нарын хяналтын комиссын /суманд сумын эмнэлгийн ерөнхий эмчийн/ тодорхойлолт;
· Эмнэлэг хөдөлмөр магадлах комиссын шийдвэр;
· Байнгын асаргаанд байгаа хүний иргэний үнэмлэх, хуулбарын хамт /16 насанд хүрээгүй хүүхдийн төрсний гэрчилгээ, хуулбарын хамт/;
· Аймаг, дүүргийн эрүүл мэндийн байгууллагын мэргэжлийн эмч нарын хяналтын комиссын шийдвэр /16 насанд хүрээгүй хүүхдэд/.
Нөхцөлт мөнгөн тэтгэмж авч байгаа иргэнд нэмэлт бичиг баримт шаардахгүйгээр нэг хувийн хэрэг нээж энэ тусламжид хамруулна.
No comments:
Post a Comment