Monday, June 4, 2012
“ ХҮҮХЭД БҮРТ ТЭГШ АМЬДРАЛ ” чуулга
Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг тэмдэглэн өнгөрүүллээ
ХБХЭЭХ-ноос хүүхдийн баярыг угтан хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд тэдний эцэг эхчүүдэд сэтгэлийн дэмжлэг туслалцаа үзүүлэх, урам зоригийг нэмэгдүүлэх зорилгоор Холбооны гишүүд, дэмжигчид, хүүхдүүдийн дунд хүүхдийн баярын арга хэмжээг жил бүр сайхан сэтгэлтэй хүмүүсийн дэмжлэгтэйгээр тогтмол зохион байгуулдаг билээ.
Энэ удаад дараах ажлуудыг зохион байгууллаа.
Үүнд:
1. “ Чин сэтгэлийн өглөг ” сэдэвт өдөрлөг :
Завхан аймгийнхаа холбооны гишүүн 50 эцэг эхийг хүүхдүүдийн хамт оролцуулан өдөрлөг зохион байгуулан хүүхдүүдэд үдийн зоог барьж , уралдаан тэмцээн зохион байгуулж мэндчилгээ дэвшүүлэн бэлэг гардууллаа
2. “Бид хамтдаа” гэрээр зочлох өдөр:
Улиастай сумын 5 багийн хүнд хэлбэрийн бэрхшээлтэй байнгын хэвтэрт байдаг30 хүүхдүүдэд Холбооны ажилтан болон хандивлагч байгууллагын төлөөлөгчид гэрээр очиж хүүхдийн баярын мэндчилгээ дэвшүүлэн бэлэг, памперс гардуулав
Энэхүү үйл ажиллагааг зохион байгуулснаар олон хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд, эцэг эхэд сэтгэл зүйн дэмжлэг болдог төдийгүй тэдэнд өөртөө итгэх итгэл, урам зоригийг хайрладаг бөгөөд хүүхдүүд эцэг эхчүүд хүүхдүүдийн хүсэн хүлээдэг баярын нэг болсон юм.
Хүүхэд бүхэн жаргалтай байг!
ХБХЭЭХ ны уулзалт
ХБХЭЭХ ны уулзалт
ХБХЭЭХ ны орон нутаг дахь салбар , түүний тогтвортой үйл ажиллагааг хангах, гишүүдийг чадавхжуулах, нөлөөлөх үйл ажиллагааны хүрээнд 2012 оны 2-р улирлын ээлжит уулзалтыг зохион явууллаа.
Уулзалтан дээр :
- - ХБХЭЭХолбооны 2012 оны 2-р улирлын тайлан тавигдлаа
- - 2012 оны 6 сарын 16,17,18 ны өдрүүдэд зохиогдох “ Хүүхэд бүрт тэгш амьдрал ” сэдэвт Хүүхдийн чуулга уулзалтанд холбооний эцэг эх, хүүхдүүдийн оролцоо ,бодлого боловсруулагч нарт өөрсдийн дуу хоолой болон саналаа хүргүүлэх, Холбооны үйл ажиллагааг сурталчилах үйл ажиллагааны төлөвлөгөө боловсрууллаа.
- - ОУ н хүүхдийн эрхийг хамгаалах өдөр ХБХЭЭХ болон тэргүүлэх гишүүд, ХТТөв, Аймгийн Нийгмийн хөгжлийн хэлтэстэй хамтран тэмдэглэн өнгөрүүлэх талаар үйл ажиллагааны төлөвлөгөө хэлэлцэгдлээ.
Жич: Уулзалтын протоколийг хавсаргав .
Хугацаа: 2012 оны 5 сарын 18 нд
Хаана: МАН байрны зааланд
Зохион байгуулагч : АДРА Монгол, ХБХЭЭХ
Зорилго:
· ХБХЭЭХ болон АДРА ОУБ н 2012 оны эхний улирлын тайлан тавих
· 2012 оны 6 сарын 16,17,18 ны өдрүүдэд зохиогдох “ Хүүхэд гэр бүлдээ жаргалтай” сэдэвт Хүүхдийн чуулга уулзалтанд холбооний эцэг эх, хүүхдүүд оролцон, өөрсдийн дуу хоолой болон саналаа хүргүүлэх
· ОУ н хүүхдийн эрхийг хамгаалах өдөр ХБХЭЭХ болон тэргүүлэх гишүүд хамтран хийх үйл ажиллагааны төлөвлөгөөг хэлэлцэх
Жич: Уулзалтын протоколийг хавсаргав .
Оролцогчид:
- АЗДТГ – НБХ н мэргэжилтэн Батзаяа
- ЭМГ- хүүхдийн их эмч Дуламжав
- ХТТөв - ХБХ н асуудал хариуцсан мэргэжилтэн Цэгмид
- АНЭ – Хүүхдийн зөвлөх их эмч Цэцгээ
- БСГ- ХБХ-ийн асуудал хариуцсан мэргэжилтэн Лхамрагчаа
- ХБХЭЭХ ны гишүүн Лхамсүрэн
- ХБХЭЭХ ны гишүүн Рэгзэд
- ХБХЭЭХ ны гишүүн Мягмарсүрэн
- ХБХЭЭХ ны гишүүн Цогбадрах
- ХБХЭЭХ ны гишүүн Дашсүрэн
- ХБХЭЭХ ны гишүүн Уранчимэг
- ХБХЭЭХ ны гишүүн Үгдэл
- АДРА ОУБ менежер Туяажаргал
- АДРА ОУБ ажилтан Мөнхнасан
Нийт 14 хүн уулзалтанд оролцлоо.
Уулзалт, ярилцлагыг нээж ХБХЭЭХ ны тэргүүлэх гишүүн Рэгзэд үг хэллээ:
Юуны өмнө бидний урилгыг хүлээн авч хүрэлцэн ирсэн та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргье. Бид нар өнөөдөр оны эхний улиралын ээлжит уулзалтаа хийж байна. Уулзалтан дээр
- ХБХЭЭХолбооны 2012 оны эхний улирлын тайлан тавих
- 2012 оны 6 сарын 16,17,18 ны өдрүүдэд зохиогдох “ Хүүхэд гэр бүлдээ жаргалтай” сэдэвт Хүүхдийн чуулга уулзалтанд холбооний эцэг эх, хүүхдүүдийн оролцоо , өөрсдийн дуу хоолой болон саналаа хүргүүлэх,
- ОУ н хүүхдийн эрхийг хамгаалах өдөр ХБХЭЭХ болон тэргүүлэх гишүүд хамтран тэмдэглэн өнгөрүүлэх талаар үйл ажиллагааны төлөвлөгөө зэрэг хэлэлцэгдэнэ
2012 оны эхний улирлын тайланг тэргүүлэх гишүүн Рэгзэд тавилаа:
Он гарсаар эцэг эхийн холбоо маань нэлээдгүй ажилуудыг хийж гүйцэтгэлээ. Үүнд
- АДРА ОУБ тай хамтран Улиастай сумын 2,3 – ЕБСургуулийн нийгмийн ажилтнуудад сургалт зохион явууллаа
- Дэлхийн зөн ОУБ ийн санхүүжилтээр Улаанбаатар хот “Гэгээрэл” төвийн 1 эмч, 1 сэргээн засалч урьж авчиран ажиллууллаа. Нийт 65 хүүхдэд үзлэг оношилгоо хийн, зөвөлгөө өглөө. Мөн 10 эхэд ХБХ ийн асаргаа сувилгааны талаар сургалт хийсэн
- ХХҮХ тэй хамтран Олон нийтийг түшиглэсэн халамжийн төсөлд манай “Сайн санаа” бүлгийн ээжүүд хамрагдан нийт 21 хүнд гэрийн асаргаа үйлчилгээг үзүүллээ.
- ХБХЭЭХ –ний зохицуулагч нарын сургалт боллоо. Европын холбооны төсөл,Нээлттэй нийгэм хүрээлэн, Боловсролын хамтын ажиллагааны нийгэмлэгийн санхүүжилтээр тус сургалтыг зохион явуулсан .
- Олон нийтэд онлайн хэлбэрээр мэдээлэл түгээх, нөлөөлөх зорилгоор шинээр ХБХЭЭХ ны блогтой боллоо
- ХБХЭЭХ ны 1-р улиралын “ Мэдээллийн хуудас” ийг хэвлэн эцэг эх, болон ард иргэдэд түгээлээ.
ХТТөв мэргэжилтэн Цэгмид : Та бүхэн мэдэж байгаа 3 жилд нэг удаа аймгийн хэмжээнд зохион явуулдаг Хүүхдийн чуулга уулзалтийг энэ жил бид 2012 оны 6 сарын 16, 17, 18 нд Хүүхдийн Даян зуслан дээр зохион байгуулна. Уулзалтанд нийт 24 сумаас 3 Хүүхэд, 1 Багш, 1 Нийгмийн ажилтан тус тус оролцоно. Одоогоор чуулга уулзалтын хөтөлбөр хараахан бэлэн болоогүй байна. Учир нь ХТТөв оролцооний хувьд учир дутагдалтай ажилласан, уг нь 3,4 сард сумдад албан бичиг хүргүүлэн чуулганд оролцох хүүхдийг урьдчилан сонгон шалгаруулж авах байсан боловч мэргэжилтнүүдийн алдаанаас болон энэ ажил хугацаандаа хийгдээгүй. Бэлтгэл ажил хийгдэж байгаа. Бодлого боловсруулагч нараас аймгийн Засаг дарга Санжмятав сонгуульд орох учир үүрэгт ажилаа хүлээлгэж өгсөн байна. Иймд засаг даргын орлогч Лхамсүрэн, ЗДТГ аас төлөөлж Нийгмийн хөгжлийн хэлтэсийн дарга Баянмөнх, мэргэжилтэн Батзаяа нар оролцоно. Мөн бусад хэлтэсийн дарга нар оролцоно.
Санхүүжилтийн хувьд , Дэлхийн ОУБ 4 000 000¥, АДРА ОУБ 1.000.000¥ ХТТөв 1.000.000 төгрөгийн санхүүжилт хийгдээд байгаа.
ЭМГ мэргэжилтэн Дуламжав : Хүүхэд Оролцооний тал дээр асуух зүйл байна. Сумдаас 3 хүүхэд оролцуулна гэж байна, энэ нь зөвхөн сургуульд сурдаг хөнгөн хэлбэрийн бэрхшээлтэй хүүхдүүдүү эсвэл?, мөн оролцож байгаа хүүхдүүдийн хэд нь хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд вэ?
ХТТөв мэргэжилтэн Цэгмид : Сумдаас ирж байгаа 3 хүүхдийн 1 хүүхэд нь хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд байна. Сургуулиудаас хүүхдүүдээ сонгож авч байгаа. Хөнгөн хэлбэрийн бэрхшээлтэй хүүхдүүд байгаа.
ЭМГ мэргэжилтэн Дуламжав : Тэгэхээр гол төлөв тулгуур эрхтний, харааны гэх мэт хөнгөн хэлбэрийн бэрхшээлтэй хүүхдүүд хамрагдах юм байна. Хүнд хэлбэрийн бэрхшээлтэй, оюуны бэрхшээлтэй, сургуульд явдаггүй, нийгмийн храилцаанд орж чаддаггүй хүүхдүүдийг эцэг эх асран хамгаалагчтай оролцуулан , тэдгээрийн дуу хоолойг сонсговол уг нь их хэрэг байна. Холбооны 10 хүүхдийг эцэг эхтэй нь хамруулах боломж байгаа юу?
ХТТөв мэргэжилтэн Цэгмид : Болно. Одоогоор хөтөлбөр болон оролцох хүүхдүүдийн бүртгэл бэлэн болоогүй байгаа, 2 рт Холбоо болон ивээн тэтгэгч байгууллага өөрсдийн саналаа тусгасан албан бичиг хийгээд ХТТөв д хүргүүлж болно.
ЭМГ мэргэжилтэн Дуламжав : Сургуульд огт хамрагддаггүй, гэртээ ээж аавынхаа асаргаанд байдаг эдгээр хүүхдүүдийн талаар олон нийтэд ойлголт, мэдээлэл өгөхөөс гадна, эцэг эхчүүд төлөөлөн өөрсдийн холбоо болон идэвхитэй үйл ажиллагаагаа бусдад танилцуулах аятайхан боломж гарч ирж байна. Үүнд манай эцэг эхийн холбоо идэвхитэй ородцох хэрэгтэй. ХТТ д гаргах албан бичгийг Рэгзэд бид 2 суугаад төлөвлөж өгье . Чуулганд тавигдах илтгэлийг Ганчимэг эмчийг ирэхээр холбооний гишүүд дахин цуглаж байгаад бэлэн болгоё. Илтгэлийг ХБХ н эх Лхамсүрэнгээр тавиулна. Албан бичигт дараах хүсэлтүүдийг оруулж өгье :
1. Хүүхдийн чуулганы төлөөлөгчдийн 3 хүүхэд тутмын нэг нь хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд байхаар сонгон оролцуулахдаа сургуульд сурдаггүй, хөгжлийн бэрхшээлээсээ шалтгаалан аливаа асуудалд бага оролцдог, хүндэвтэр хэлбэрийн төлөөлөлийг оролцуулах
2. Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн эцэг эхийн холбооны гишүүн хүүхдээ гэрээрээ харж асарч байгаа, ажил хөдөлмөр эрхлээгүй 10 хүртэл эцэг эхийг хүүхдийн хамт уг чуулганд оролцуулах
3. Чуулганд хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн эцэг эхийн холбооноос хийж байгаа ажлын тайланг тавиулж эцэг эх, хүүхдүүдээр хэлэлцүүлэх
4. Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн эцэг эхийн холбооны тэргүүлэгч нараас боловсрол, эрүүл мэнд, нийгмийн хамгаалал хариуцсан ажилтануудыг хүүхдийн чуулганд оролцуулж, чуулганаас гарах зөвлөмжинд тэдний санааг оруулах
5. Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн асуудлаар цаашид эцэг эхийн холбоотой хамтран ажиллах
ХБХЭЭХ ны гишүүн Рэгзэд: Одоо хүүхдийн баяраар эцэг эхийн холбоо хүүхдүүдтэйгээ хэрхэн тэмдэглэх талаар ярилцая. Та бүхэнд ямар санал байна.
НХХ мэргэжилтэн Батзаяа : Надад нэг санал байна. Аймгийн 2012 оны төсөвт тануулж байж суулгуулж чадсан 500.000¥ байгаа. Уг мөнгийг ХБХ ийн хөгжүүлэх чиглэлд хэрэглэнэ. Тэгэхээр Холбооноос Хүүхдийн баярын үйл ажиллагааны ерөнхий хөтөлбөр эсвэл удирдамж , төсөв гарган бидэнд ирүүлэн уг мөнгийг авах боломжтой.
ХБХЭЭХ ны гишүүн Рэгзэд:Жил бүр холбооноос боломжийнхоо хэрээр хүүхдийн баяраа тэмдэглэж ирсэн. Энэ нь зөвхөн холбооний 10 эх, хүүхдийн хооронд бэлэг өгөх төдийхнөөр хязгаарлагдаж байсан. Харин энэ удаад нэлээд өргөн хүрээнд буюу олон эцэг эх ,хүүхдүүдийг хамарсан үйл ажиллагаа зохион байгуулвал ямар вэ?
Хүүхдийн зөвлөх эмч Цэцгээ : Сайхан санаа байна. Зөвхөн бэлэг өгөх биш, нээлттэй өдөрлөг зохион байгуулан, эцэг эхчүүдэд эрүүл мэндийн чиглэлээр сургалт хийх нь зөв боловуу. Сургалтын дараагаар Хүүхдийн нөхөн сэргээх төв дээрээ хүлээн авч Өдөрлөгийн үйл ажиллагааны талаар ТВ н мэдээнд оруулан бусад холбооний талаар огт мэдээлэлгүй эцэг эхчүүд, ард иргэдэд мэдээлэл хүргэмээр байна.
ХБХЭЭХ ны гишүүн Лхамсүрэн: ТВ мэдээнд оруулах ажлыг бид нар дааж авьяа, учир нь Олон нийтийг түшиглэсэн үйл ажиллагаанаас манай ээжүүд бага зэрэг мөнгөтэй болсон, холбооний үйл ажиллагааг сурталчилж байгаа, нөгөөтэйгүүр бид нар зөвхөн авах биш бас хамтарч ажиллаж байгаа гэсэн утгаараа бид нар энэ ажлыг дааж авьяа.
ЭМГ мэргэжилтэн Дуламжав : Зөвхөн аймгаас биш боломжтой бол хөдөө сумдаас хүүхдүүд оролцуулвал зүгээр байна. Хамгийн хэрэгцээтэй бэлэг бол памперс л юм байна лээ. Хамгийн гайгүй амьдралтай гэдэг Нямсүрэнгийнд ороход шээс үнэртэж байсан, тэгэхээр хэвтэрт байгаа тэр саажилттай хүүхдүүдэд эн тэргүүнд памперс авч өгч явуулдаг бол бас зүгээр.
ХБХЭЭХ ны гишүүн Рэгзэд: та бүхний саналыг сонслоо, мөн эцэг эхчүүдийн санал надаа байгаа, нэгтгэж байгаад ерөнхий төлөвлөгөө гарган НХХ тээс мөнгө аван үйл ажиллагааг зохион байгуулах үүрэг авлаа. Гэхдээ ганцаараа хаанаа ч хүрэхгүй юмаа.Өөрийн ажил дээр нь Ганчимэг эмч хотод сургалтанд сууж байгаа. Энэ тал дээр та бүхнээс туслалцаа авна шүү. Мөн хийгдэх ажлыг хариуцах эздэд даалгах болно. АДРА ОУБ хийх ажилаа хийсэн болохоор бид нарын хийх ээлж болж байна. Тэгэхээр Удирдамж болон Илтгэлийг Холбооний тэргүүлэх гишүүд хамтран гаргах болж байна. Өдөрлөг хийх байрыг ХТТөвийн Цэгмид гаргахаар болж байна.
БСГ мэргэжилтэн Лхамрагчаа: БСГ аас 2 амжилттай сурч ХБХүүхдийг БСГ –ийн нэрэмжит шагнал урамшуулал өгөх боломжтой. Ер нь цаашид энэ үйл ажиллагааг уламжлал болгон зохион байгуулж болох бололцоо бас бий.
ХБХЭЭХ ны гишүүн Рэгзэд: Лхамаа эгчийн энэ санаа бас сайхан санаа байна. Гэхдээ энэ хичээлийн жилд арай амжихгүй боловуу, харин ирэх хичээлийн жилд та энэ ажилаа хэрэгжүүлээрэй. Тэгэхээр дээр ярисан НХХ т хүргүүлэх удирдамж, төсөвийг Дуламжав, Цэцэгээ эмч нар гарган хүргүүлнэ. Харин ХТТөв д хүргүүлэх албан бичиг болон илтгэлийг Ганчимэг, Дуламжав эмч болон бид нар хамтран бэлтгэж бэлэн болгоно. Өдөрлөг зохион байгуулах байрыг Цэгмид хариуцана. ТВ ийн мэдээг Лхамсүрэн ахлагчтай “Сайн санаа”бүлгийн ээжүүд хариуцана. Ингээд ерөнхий төлөвлөгөөг бэлэн болохоор та бүхэнд хүргүүлнэ.
Ирэх долоо хоногийн 2 дахь өдөр ХХҮХ ийн нээлттэй өдөрлөгт манайхийг оролцоорой гэсэн байгаа. Тарааж өгөх материал болох нугалбар, мэдээллийн хуудас зэргийг АДРА ОУБ хэвлэж өгнө. АДРА ОУБ т баярлалаа.
Өнөөдрийн уулзалт маш амжилттай сайхан болж өнгөрлөө. Уулзалтанд оролцож үнэтэй саналаа өгсөн та бүхэндээ баярлалаа. Дараагийн уулзалт 8 сард болно.
Протокол хөтөлсөн : ХБХЭЭХ ны тэргүүлэх гишүүн Лхамсүрэн
Эрүүл жирэмслэлтийн 12 алхам
Хэрэв та жирэмсэн болсон бол өөртөө сэтгэл санааны болон бие махбодийн талаас анхаарал тавих нь чухал. Та дараах хэдэн зарчмуудыг мөрдсөнөөр өөрийн жирэмсний хэвийн явц болон эрүүл хүүхэд төрүүлэх боломжийг нэмэгдүүлэх болно.
Жирэмсний хяналтанд эрт орох
Сайн жирэмсний хяналт бол танд болон таны хүүхдэд маш чухал ач холбогдолтой. Эмчтэйгээ холбоо барьж жирэмсний анхны үзлэгт хэзээ орохоо төлөвлөөрөй. Энэ үзлэгийн үед таны жирэмслэлтийн хэвийн явцыг хянаж хүндрэл үүсэхээс сэргийлэх болно. Хэрэв та хяналтанд орох эмчээ сонгоогүй байгаа бол одооноос бодож эхлэх хэрэгтэй.
Зөв хооллолт
Одоо та хоёр хүнд зориулж хооллох хэрэгтэй боллоо. Магадгүй хоногт зөвхөн 300 каллори нэмэлтээр хэрэгтэй гэдэгт та гайхаж байж болно. Уурагаар баялаг хоол хэрэглэх шаардлагатай. Хэрэв та жирэмсэн болохоосоо өмнө өдөрт 45 грам уураг хэрэглэдэг байсан бол одоо 70 грам хэрэгтэй. Мөн кальцийн хэрэгцээ бас нэмэгдэнэ. Та дутуу шарсан өндөг, шүүрхий болгосон мах, хөөрүүлээгүй сүү болон далайн гаралтай түүхий бүтээгдэхүүн болон хагас боловсоруулсан мах махан бүтээгдэхүүн хэрэглэхээс татгалзаарай. Эдгээр бүтээгдэхүүнийг хэрэглэх нь таны хүүхдэд таагүй нөлөө үүсгэж болно. Мөн загас мөнгөн ус болон бусад бохирдуулагч бодис их хэмжээгээр агуулсан байж болох тул хэрэглэхээс татгалзаарай.
Жирэмсний витамин хэрэглэх
Ихэнх жирэмсний витаминууд бусад стандарт мултивитаминуудтай харьцуулахад фолийн хүчил болон төмөрийг илүү хэмжээгээр агуулсан байдаг. Жирэмсэн болохоос өмнө болон жирэмсний эрт хугацаанд фолийн хүчил хэрэглэх нь чухал ач холбогдолтой. Фолийн хүчил хэрэглэснээр урагт мэдрэлийн гуурсны төрлөхийн гажиг үүсэх эрсдэлийг бууруулдаг. Та жирэмсэн болохын урд сараас эхлэн хоногт 400 микрограм фолийн хүчил хэрэглэж байх нь тохиромжтой. Харин жирэмсэн болсны дараагаар хоногт 600 микрограм болгон хэмжээг нь нэмэгдүүлээрэй. Та мөн төмөр хангалттай авч байна гэдэгтээ итгэлтэй байх хэрэгтэй. Таны төмрийн хэрэгцээ жирэмсний хоёр болон гурав дах гурван сарын хугацаанд илэрхий өсдөг. Харин эдгээрийг хэрэгцээнээс илүү гарган ихээр хэрэглэх нь хортой гэдэгийг сайтар ойлгоорой. Витамины их хэмжээний тун, олон нэмэлт бүтээгдэхүүн, ургамалын бэлдмэлүүдийг эмчийн зааваргүй хэрэглэхээс зайлсхийгээрэй.
Дасгал тогтмол хийх
Сайн дасгалын программ нь таныг жирэмсэн үеийн илүүдэл жингээс сэргийлэх, эрч хүчтэй байлгах, янз бүрийн таагүй мэдрэмж өвдөлтөөс сэргийлэх, хөлний цусны эргэлтийг сайжруулах ,жирэмсний үеийн стрессийг давахад туслах зэрэг олон талын чухал ач холбогдолтой. Мөн таныг хүүхдээ төрүүлсний дараагаар хэвийн байдалдаа ороход хялбар байх болно. Дасгал хөдөлгөөн нь стрессийг бууруулах чухал арга болж өгдөг. Судлаачдын тогтоосноор хөдөлгөөний идэвхтэй байх нь таны цусан дах серотиний түвшинг ихэсгэж өгдөг. Энэ нь хүний тархины идэвтэй ажиллагаанд сайнаар нөлөөлдөг гэсэн дүн гарчээ. Гэхдээ хэт ачаалал авах, хүнд юм өргөх хэт халах болон усгүйжихээс сэргийлэх хэрэгтэй гэдэгийг бүү мартаарай( жирэмсэн байхдээ саун, халуун баннд суухаас зайлсхийх хэрэгтэй).
Амралтаа тохируулах
Жирэмсний эхний болон хоёр дах гурван сард залхуу хүрэх, амархан ядрах зэрэг шинж тэмдэгүүд илэрдэг. Үүнийг зохицуулах амархан, та ихийг хийж чадна. Хэрэв та өдөр унтаж чадахгүй байвал өөрийн хийх бусад хөнгөн зүйлсээс хийж болно. Мөн хөлөө өндөр юман дээр тавиад ном унших юмуу сэтгүүл үзэж болно. Иога, сунгалтын дасгал, гүнзгий амьсгалах, массаж хийлгэх зэрэг амралтын техникүүд нь таныг стрессээс гаргах сайн арга болохоос гадна нойронд сайн болгоно.
Согтууруулах ундаа хэрэглэхгүй байх Та жирэмсэн байхдаа ямар нэгэн согтууруулах ундаа хэрэглэж болохгүй. Таны уусан согтууруулах ундаа таны цусны урсгалд орж ихсээр нэвтрэн таны хүүхдэд хурдан хүрдэг. Эцэст нь таны хүүхдийн цусанд таныхаас их хэмжээтэй алкоголийн түвшин үүсгэдэг. Өдөрт бага хэмжээний согтууруулах ундаа хэрэглэх нь таны хүүхдийг жин багатай төрөхөөс гадна хэлд удаан орох, анхаарал төвлөрөлтийн хүндрэл, сурлагын хоцрогдол, хэт цочимхой болох зэрэг эрсдэлийг нэмэгдүүлдэг. Судлаачид согтууруулах ундаа долоо хоногт нэг удаа хэрэглэдэг байсан эхээс төрсөн хүүхэд хэрэглэдэггүй байсан хүний хүүхэдтэй харьцуулахад ширүүн зан авиртай, зан байдлын гажуудалтай байсныг тогтоосон байна. Согтууруулах ундаа хэрэглэдэг эхээс ургийн согтуурлын хам шинжтэй хүүхэд төрөх эрсдэл их байдаг. Энэ хам шинжид оюун ухааны болон хөгжлийн хоцрогдол, зан төрхийн өөрчлөлт, нүүр болон зүрхний гажиг зэрэг өөрчлөлтүүд багтдаг. Мөн согтууруулах ундаа хэрэглэх нь зулбах болон ураг амьгүй төрөх эрсдэлийг нэмэгдүүлдэг. Иймд жирэмсэн болсон болон жирэмсэн болох магадлалтай эмэгтэйчүүд согтууруулах ундаа хэрэглэхгүй байх хэрэгтэй.
Шаардлагагүй эмийн хэрэглээнээс татгалзах
Таны хэрэглэсэн ямарч эмийн бодис таны цусаар дамжин хүүхдэд тань очиж үйлчлэх болно. Ялангуяа жирэмсний эхний гурван сард хүүхдийн эрхтэн системүүд үүсч хөгжиж байдаг байдаг тул эмийн бодисын нөлөөлөлд хамгийн эмзэг мэдрэмтгий үе байдаг. Хэрэв та жирэмсэн болсноо мэдэхээс өмнө эм ууж байсан бол хэрэглэхээ зогсоож эмчийн зөвлөгөө аваарай.
Тамхи татахгүй байх
Тамхи татах нь зулбах, өсөлтийн хоцрогдол үүсэх, ихэс ховхрох, дутуу төрөлт зэрэг хүндрэл үүсэх магадлалыг нэмэгдүүлдэг. Зарим судлаачид тамхитай холбоотойгоор уруул тагнайн сэтэрхий, хэвлийн урд ханын гажиг үүсэх эрсдэл нэмэгддэг гэж үздэг. Жирэмсний хугацаанд тамхи татах нь таны хүүхдийг хэвлий дотроо болон төрсний дараа нярай үедээ нас барах хүндрэл үүсгэхэд нөлөөлнө. Тамхинаас гарах нь хэзээ ч оройтохгүй. Та нэг ч гэсэн тамхи татаагүйгээрээ хүүхэддээ эрүүл өсч хөгжих боломж өгч байна гэсэн үг.
Каффейн хэрэглэхээс татгалзахЭмэгтэй хүний каффейны хэрэглээ хоногт 200 мг аас бага байхийг зөвлөдөг. Энэ зөвлөмж 2008 онд хийсэн каффейн хэрэглэдэг эмэгтэйчүүдэд зулбах магадлал хоёр дахин их байдаг гэсэн судалгаанаас үндэслэн гарчээ. Үүнээс гадна каффейнд тэжээлийн бодис байдаггүй бөгөөд харин ч таны биед төмрийн шимэгдэх процессийг саатуулдаг байна. Мөн үүнийг хэрэглэснээс болж нойронд муу болох, толгой өвдөх, цээж гашуу оргих зэрэг шинж тэмдэгүүд илэрдэг. Коффее хэрэглэхээс татгалзах эсвэл каффейнгүй коффее хэрэглэх хэрэгтэй. Мөн каффейн агуулсан бусад бүтээгдэхүүд тухайлбал ундаа, шоклад, коффеетэй зайрмаг болон толгой өвдөх, ханиад хүрэх, харшлын үед уудаг зарим эмийн бодисуудыг хэрэгэлхээс зайлсхийгээрэй.
Орчноо аюулгүй болгох
Зарим төрлийн ажил таны хүүхдийн өсөлт хөгжилтөнд таагүй нөлөө үзүүлж болдог. Хэрэв та химийн бодис, хүнд металл, биологийн зарим агент, цацраг зэрэгтэй холбоотой ажил хийдэг бол ажлаа даруй солих шаардлагатай. Зарим төрлийн гэр ахуй цэвэрлэгээний бодис, шавь устгагч, шингэлэгч уусмал болон хуучин крантны зэвтэй ус зэрэг нь хорт нөлөө үзүүлж болох тул хэрэглэхээс зайлсхий. Өөрийн амьдарч байгаа орчин болон ажлын нөхцөл байдлын талаар хяналтын эмчтэйгээ ярилцаж зөвлөгөө аваарай.
Шүдний эмчид очих Амны хөндийн эрүүл ахуйн тухай мартаж болохгүй. Шүдээ байнга угааж зориулалтын чигчлүүрээр цэвэрлэж байх хэрэгтэй. Жирэмсэн үеийн дааврийн өөрчлөлтөөс болж буйлны үрэвсэл амархан үүсэх эрсдэлтэй болдог. Прогестрон болон эстроген дааврын түвшин ихэссэнээс болж буйланд бактерийн өсөж үржих нөхцөл бүрдсэний улмаас буйл хавдах, цус гарах, эмзэглэл ихтэй болдог. Иймд сүүлийн 6 сар шүдний эмчид очоогүй бол даруй очиж үзлэгт ороорой.
Сэтгэцийн эрүүл мэнддээ анхаарал тавих
Жирэмсэн болсонтой холбоотойгоор олонх эмэгтэйчүүдэд сэтгэл санааны тогтворгүй байдал ажиглагддаг. Өдөр тутмын амьдралд тохиолддог зүйлсд хэт баярлах болон сэтгэлээр унамхай болох зэрэг шинж тэмдэг илэрч болно. Хэрэв сүүлийн хоёр долоо хоногоос илүү хугацаанд таны урмыг сэргээх ямар нэг юм ажиглагдахгүй байх эсвэл сэтгэл зовсон байдал удаан үргэлжилвэл мэргэжлийн эмчийн тусламж авах шаардлагтай. Жирэмсэн үеийн сэтгэл зовоосон асуудлууд нь таны өөрийн болон хүүхдийн тань эрүүл мэндэд сөрөг нөлөөтэй гэдгийг мартаж болохгүй.

Яагаад Дауны хам шинжийг илрүүлэх шинжилгээ хийлгэх шаардлагатай вэ?
Яагаад Дауны хам шинжийг илрүүлэх шинжилгээ хийлгэх шаардлагатай вэ?
Олон эцэг эхчүүд өсөж хөгжиж буй урагтаа Дауны хам шинж эсвэл ямар нэгэн хромосомын эмгэг байж магадгүй гэж санаа зовж байдаг. Урьдчилсан шинжилгээнүүд нь таны хүүхдэд энэ төрлийн асуудал байх магадлалтай эсэхэд үнэлгээ өгдөгөөрөө ач холбогдолтой. Шинжилгээний хариунууд нь таны хүүхдэд инвазив(мэс ажилбар шаардсан) шинжилгээ хийлгэх эсэхийг шийдэхэд туслах болно.

Хромосомын гажиг гэж юу вэ?
Хромосом бол тухайн эсийн генийн мэдээлэлийг агуулсан утаслаг бүтэц юм. Хүний биеийн эсүүд тус бүр 46 хромосом агуулсан байдаг бөгөөд 23 хромосомыг ээжийн өндгөн эсээс харин үлдсэн 23- ыг нь эцгийн бэлгийн эсээс авдаг.
Эсийн хуваагдлын эрт үед биологийн алдаа үүсэх нь хромосомын гажиг үүлсэх шалтгаан болдог. Жишээлбэл зарим хүүхдүүдэд 47 хромосом үүсч хөгжсөн байдаг. 23 хос хромосомын оронд 22 хос хромосом дээр нэмээд гурван хромосом агуулсан нэг багцыг агуулсан байдаг бөгөөд үүнийг трисоми гэж нэрлэдэг.
Хэвийн биш хромосомын тоо агуулсан эсээс үр тогтсон ураг ихэвчлэн жирэмсний эрт үед зулбадаг байна. Гэвч хромосомын илэрхий гажигтай зарим ураг хөнгөнөөс хүнд хэлбэрийн хөгжлийн бэрхшээл болон төрлөхийн гажигтай төрдөг.
Шинээр төрж байгаа хүүхдэд хамгийн түгээмэл тохиолддог хромосомын гажиг бол Дауны хам шинж юм. Зарим хүүхдийн эсүүд нь 21 дүгээр хромосомын гурвалыг буюу 21 дүгээр хромосомд илүүдэл нэг хромосом агуулсан эмгэгийг Дауны хам шинж гэж нэрлэдэг.
Үүнээс гадна 18 болон 13 дугаар хромосомын гурвал агуулсан хүүхдэд төрж боддог. Эдгээр гажигууд үргэлж оюун санааны гүнзгий хоцрогдол болон бусад төрлөхийн эрэмдэг байдлыг дагуулсан байдаг тул төртлөө амьд байж чадсан ч гэсэн ховор тохиолдолд л хэдэн сараас илүү амьдардаг.
Жирэмсэн эхийн нас ахих тусам тухайн ураг хромосомын гажигтай байх эрсдэл нэмэгддэг. Тухайлбал 20 настай 1295 эмэгтэйн нэг нь Дауны хам шинжтэй хүүхэд төрүүдэг бол 40 настай 82 эмэгтэй тутмын нэг нь дээрх гажигтай хүүхэд төрүүдэг байна.

Ямар шинжилгээ хийлэх шаардлагатай вэ?
Урьдчилсан шинжилгээ (Screening tests) гэдэг нь хэт авиан шинжилгээний хэмжээсүүд болон цусны шинжилгээний үзүүлэлтэд үндэслэн тухайн ураг хромосомын эмгэгтэй байх магадлалд үнэлгээ өгөх аргыг юм. Эдгээр нь мэс заслын шинжилгээний арга биш тул танд болон таны хүүхдэд ямар нэг эрсдэл үүсгэдэггүй.
Урьдчилсан шинжилгээ нь таны хүүхдийг Дауны хам шинжтэй байгаа эсэхийг бүрэн тогтоож чаддаггүй. Харин таны нас болон шинжилгээний хариунд үндэслэн ургийн гажиг байж болох магадлалыг гаргаж өгдөг. Энэхүү мэдээлэл нь цаашид нарийн шинжилгээ (Diagnostic tests) хийлгэх эсэхийг шийдэхэд тус болно.
Хорионы биопсийн шинжилгээ болон амниоцинтезын арга (ураг орчмын шингэнээс авч шинжлэх) нь хромосомын гажиг байгаа эсэхэд 99 хувиас илүү өндөр магадлалтай хариу өгнө. Эдгээр оношилгооны шинжилгээнүүд (Diagnostic tests) нь хүүхдийн болон ихэсийн эсээс авч генетикийн бүрэлдэхүүн хэсгүүдийг шинжлэж удамшлын хэдэн зуун генетикийн өөрлөлтүүдийг илрүүлж чаддаг. Гэсэн хэдий ч энэ хоёр ажилбар нь инвазив арга тул зулбах эрсдэлийг ховор тохиолдолд бий болгодог.
Урьдчилсан шинжилгээний эерэг болон сөрөг талууд юу вэ?
Урьдчилсан шинжилгээний давуу тал бол ургийн гажиг байгаа эсэхийг урьдчилан тодорхойлох боломжийг ямар нэгэн сөрөг нөлөөгүйгээр олгодогт оршино. Тухайлбал энэ шинжилгээний үед зулбах эрдсэл үүсдэггүй.
Гэвч урьдчилсан шинжилгээнд зарим сөрөг талууд байдаг. Энэ шинжилгээний аргууд нь Дауны хам шинжтэй бүх хүнийг илрүүлж чаддаггүй. Энэ нь Дауны хам шинж үүсэх эрсдэл багатай хүмүүст шинжилгээний хариу алдаатай гарсантай холбоотойгоос гадна нарийн шинжилгээг өгөхөөд татгалзсантай холбоотой гэж үздэг.
Эсрэгээрээ зарим тохиолдолд эрсдэл өндөртэй хүмүүст хүүхэд нь хэвийн байхад алдаатай хариу гарсантай холбоотойгоор нарийн шинжилгээ өгөхөд хүргэхээс гадна сэтгэл санааны таагүй байдал үүсгэж болдог.
Ямар шийд гаргах нь зөв бэ?
Сүүлийн үед эмч нар бүх насны жирэмсэн эмэгтэйчүүдийг жирэмсний эхний болон хоёр дах гурван сард урьдчилан сэргийлэх шинжилгээнд хамрагдахыг санал болгодог болсон. Та энэ талаар эмчтэйгээ ярилцаж сөрөг болон давуу талыг тунгаагаарай.
Хэрэв танд илүү нарийвчилсан мэдээлэл хэрэгтэй бол нарийн мэргэжлийн эмчээс удам зүйн зөвлөгөө аваарай. Гэвч шинжилгээ авах эсэх нь үнэндээ эмчийн шийдвэрээс илүүтэй хамаарна.
Шинжилгээний хариу хэвийн гарах нь таны хүүхэд хромосомын өөрчлөлтгүй байна гэсэн 100 хувийн баталгаа болж чаддаггүй. Гэхдээ асуудал байх магадлал багатайг илтгэнэ. Харин хэвийн биш шинжилгээний хариу мөн л хромосомын гажиг байгааг бүрэн илтгэж бас чаддаггүй. Үнэн хэрэгтээ шинжилгээний хариу хэвийн биш байдлыг илтгэж байсан зарим хүүхдүүд ямар нэг асуудалгүй байсан байна.
Шинжилгээний хариу өөрчлөлттэй гарсан тохиолдолд эмч болон мэргэжлийн удам зүйчийн туслалцаатайгаар нарийн шинжилгээ өгөх эсэхээ шийдээрэй. Нэг талаас өөрийн хүүхдийн байдлын талаар мэдээлэл олж авахын тулд шинжилгээ хийлгэх шаарлагатай ч нөгөө талаас эдгээр шинжилгээ нь зулбах эрсдэлийг бага хэмжээгээр бий болгодогийг эргэцүүлэх хэрэгтэй.
Ямар урьдчилсан шинжилгээ хийлгэх боломжтой вэ?
Зарим шинжилгээг жирэмсний эхний гурван сарын хугацаанд хийдэг бол нөгөө хэсгийг нь хоёр дах гурван сарын хугацаанд хийдэг. Үүнд цусны шинжилгээ болон хэт авиан шинжилгээ хамаардаг бөгөөд зарим үед эдгээрийг хоёуланг нь хийх шаардлага гарна.
Өөр өөр шижилгээнүүдийн илрүүлэх үзүүлэлтүүд мэдээж өөр байна. Эдгээрийг харьцуулж байж дүнэлт гаргах нь илүү магадлал өндөртэй байх болно.
Жирэмсний эхний гурван сард хийх шинжилгээ
Жирэмсний эхний гурван сарын шинжилгээнд цусанд хоёр төрлийн уургийн түвшинг хэмжих болон хэт авиан шинжилгээгээр ургийн хүзүүний арын тунгалаг зайн хэмжээг (nuchal translucency (NT) test) тодорхойлох арга ордог.
Энэ үед цусанд ихэсээс ялгардаг хоёр төрлийн уургийн хэмжээг тодорхойлох болно. Үүнд: Чөлөөт Beta-hCG болон PAPP-A (Pregnancy-associated plasma protein A) хамаарна.
Дауны хам шинжтэй ураг тээж байгаа эмэгтэйчүүдийн цусанд энэ хоёр уургийн түвшин хэвийн биш хэмжээтэй байдаг. Эдгээрийг илрүүлэх цусны шинжилгээг жирэмсний 9-13 долоо хоногийн төгсгөл хүртэл хийдэг.
Жирэмсний эхний гурван сарын хугацаанд хромосомын гажигтай ургийн хүзүүний арын зайд илүү их шингэн хуримтлагддаг тул хэт авиан шинжилгээгээр энэ зайг хэмжиж үздэг. Үүнийг мөн жирэмсний 11-13 долоо хоногийн төгсгөл хүртэл үздэг. Энэ шинжилгээг нарийн мэргэжлийн эмч болон өндөр хүчин чадалтай хэт авиан аппаратын тусламжайгаар хийдэг болохоос хаа сайгүй хийдэггүйг анхаараарай.
Энэхүү хоёр шинжилгээг жирэмсний эхний гурван сарын хавсарсан урдчилсан шинжилгээ гэж нэрлэдэг. Эдгээр нь Дауны хам шинжтэй хүүхдүүдийн 79-90 хувьд илэрдэг. Энэ нь Дауны хам шинжтэй хүүхдүүдийн 21 хувь нь эдгээр шинжилгээгээр илэрдэггүй гэсэн үг юм.
Жирэмсний эхний гурван сарын шинжилгээний давуу тал нь хромосомын гажигтай хүүхдийг жирэмсний эрт хугацаанд илрүүлэх явдал юм.
Жирэмсний хоёр дах гурван сард хийх шинжилгээ
Жирэмсний хоёр дах гурван сард хийгдэх цусны шинжилгээнд гурвал болон дөрвөл шинжилгээ хамаарна. Эдгээр шинжилгээг ихэвчлэн 15-18 долоо хоногийн хооронд хийдэг.
Энэ шинжилгээгээр таны цусанд байгаа дөрвөн бодисын түвшинг хэмждэг. Үүнд: Альфа фетопротейн, Хорионий гонадотропин, Чөлөөт эстирол болон Ингибин- А ордог. Эдгээр бодисуудын хэмжээ хэвийн биш байх нь Дауны хам шинжтэй хүүхэд тээж байгаатай холбоотой байдаг.
Эдгээр дөрвөн бодисын хэмжээний өөрчлөлтөөр Дауны хам шинжтэй хүүхдүүдийн 80 хувийг илрүүлдэг бол Гурвал шинжилгээ буюу Ингибин А- гаас бусад 3 үзүүлэлтийн өөрлөлт нь 70 хувийг нь илрүүлдэг.
Нэгтгэсэн буюу дараалсан шинжилгээ
Нэгтгэсэн буюу дараалсан шинжилгээний аргад жирэмсний эхний болон хоёр дах гурван сарын хугацаанд хийгдэх шинжилгээнүүдийг нэгтгэн авч үздэг.
Энэ шинжилгээний үр дүнг жирэмсний эхний гурван сарын хугацаанд цусанд хийгдэх шинжилгээ болон хүзүүний арын тунгалаг зайн хэмжээс болон дөрвөл шинжилгээний хариуг нэгтгэн дүгнэж гаргадаг.
Нэгтгэсэн шинжилгээний аргаар Дауны хам шинжтэй өвчтөнүүдийн 94-96 хувийг илрүүлдэг. Хэрэв хэт авиан шинжилгээгээр хүзүүний арын тунгалаг зайн хэмжээг тодруулах боломжгүй бол жирэмсний эхний болон хоёр дах гурван долоо хоногийн цусанд үзэх үзүүлэлтүүдийг шинжилж дүгнэлт гаргаж болно. Энэ арга нь Дауны хам шинжтэй өвчтөнүүдийн 85-88 хувийг илрүүлж чаддаг.
Энэ арга бол мэс заслын ажилбар шаарддаггүй хамгийн боломжийн арга боловч жирэмсний хоёр дах гурван сар хүртэл хариу нь бүрэн гардаггүйгээрээ дутагдалтай талтай арга юм.
Subscribe to:
Posts (Atom)