ХБХЭЭХ ны уулзалт
ХБХЭЭХ ны орон нутаг дахь салбар , түүний тогтвортой үйл ажиллагааг хангах, гишүүдийг чадавхжуулах, нөлөөлөх үйл ажиллагааны хүрээнд 2012 оны 2-р улирлын ээлжит уулзалтыг зохион явууллаа.
Уулзалтан дээр :
- - ХБХЭЭХолбооны 2012 оны 2-р улирлын тайлан тавигдлаа
- - 2012 оны 6 сарын 16,17,18 ны өдрүүдэд зохиогдох “ Хүүхэд бүрт тэгш амьдрал ” сэдэвт Хүүхдийн чуулга уулзалтанд холбооний эцэг эх, хүүхдүүдийн оролцоо ,бодлого боловсруулагч нарт өөрсдийн дуу хоолой болон саналаа хүргүүлэх, Холбооны үйл ажиллагааг сурталчилах үйл ажиллагааны төлөвлөгөө боловсрууллаа.
- - ОУ н хүүхдийн эрхийг хамгаалах өдөр ХБХЭЭХ болон тэргүүлэх гишүүд, ХТТөв, Аймгийн Нийгмийн хөгжлийн хэлтэстэй хамтран тэмдэглэн өнгөрүүлэх талаар үйл ажиллагааны төлөвлөгөө хэлэлцэгдлээ.
Жич: Уулзалтын протоколийг хавсаргав .
Хугацаа: 2012 оны 5 сарын 18 нд
Хаана: МАН байрны зааланд
Зохион байгуулагч : АДРА Монгол, ХБХЭЭХ
Зорилго:
· ХБХЭЭХ болон АДРА ОУБ н 2012 оны эхний улирлын тайлан тавих
· 2012 оны 6 сарын 16,17,18 ны өдрүүдэд зохиогдох “ Хүүхэд гэр бүлдээ жаргалтай” сэдэвт Хүүхдийн чуулга уулзалтанд холбооний эцэг эх, хүүхдүүд оролцон, өөрсдийн дуу хоолой болон саналаа хүргүүлэх
· ОУ н хүүхдийн эрхийг хамгаалах өдөр ХБХЭЭХ болон тэргүүлэх гишүүд хамтран хийх үйл ажиллагааны төлөвлөгөөг хэлэлцэх
Жич: Уулзалтын протоколийг хавсаргав .
Оролцогчид:
- АЗДТГ – НБХ н мэргэжилтэн Батзаяа
- ЭМГ- хүүхдийн их эмч Дуламжав
- ХТТөв - ХБХ н асуудал хариуцсан мэргэжилтэн Цэгмид
- АНЭ – Хүүхдийн зөвлөх их эмч Цэцгээ
- БСГ- ХБХ-ийн асуудал хариуцсан мэргэжилтэн Лхамрагчаа
- ХБХЭЭХ ны гишүүн Лхамсүрэн
- ХБХЭЭХ ны гишүүн Рэгзэд
- ХБХЭЭХ ны гишүүн Мягмарсүрэн
- ХБХЭЭХ ны гишүүн Цогбадрах
- ХБХЭЭХ ны гишүүн Дашсүрэн
- ХБХЭЭХ ны гишүүн Уранчимэг
- ХБХЭЭХ ны гишүүн Үгдэл
- АДРА ОУБ менежер Туяажаргал
- АДРА ОУБ ажилтан Мөнхнасан
Нийт 14 хүн уулзалтанд оролцлоо.
Уулзалт, ярилцлагыг нээж ХБХЭЭХ ны тэргүүлэх гишүүн Рэгзэд үг хэллээ:
Юуны өмнө бидний урилгыг хүлээн авч хүрэлцэн ирсэн та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргье. Бид нар өнөөдөр оны эхний улиралын ээлжит уулзалтаа хийж байна. Уулзалтан дээр
- ХБХЭЭХолбооны 2012 оны эхний улирлын тайлан тавих
- 2012 оны 6 сарын 16,17,18 ны өдрүүдэд зохиогдох “ Хүүхэд гэр бүлдээ жаргалтай” сэдэвт Хүүхдийн чуулга уулзалтанд холбооний эцэг эх, хүүхдүүдийн оролцоо , өөрсдийн дуу хоолой болон саналаа хүргүүлэх,
- ОУ н хүүхдийн эрхийг хамгаалах өдөр ХБХЭЭХ болон тэргүүлэх гишүүд хамтран тэмдэглэн өнгөрүүлэх талаар үйл ажиллагааны төлөвлөгөө зэрэг хэлэлцэгдэнэ
2012 оны эхний улирлын тайланг тэргүүлэх гишүүн Рэгзэд тавилаа:
Он гарсаар эцэг эхийн холбоо маань нэлээдгүй ажилуудыг хийж гүйцэтгэлээ. Үүнд
- АДРА ОУБ тай хамтран Улиастай сумын 2,3 – ЕБСургуулийн нийгмийн ажилтнуудад сургалт зохион явууллаа
- Дэлхийн зөн ОУБ ийн санхүүжилтээр Улаанбаатар хот “Гэгээрэл” төвийн 1 эмч, 1 сэргээн засалч урьж авчиран ажиллууллаа. Нийт 65 хүүхдэд үзлэг оношилгоо хийн, зөвөлгөө өглөө. Мөн 10 эхэд ХБХ ийн асаргаа сувилгааны талаар сургалт хийсэн
- ХХҮХ тэй хамтран Олон нийтийг түшиглэсэн халамжийн төсөлд манай “Сайн санаа” бүлгийн ээжүүд хамрагдан нийт 21 хүнд гэрийн асаргаа үйлчилгээг үзүүллээ.
- ХБХЭЭХ –ний зохицуулагч нарын сургалт боллоо. Европын холбооны төсөл,Нээлттэй нийгэм хүрээлэн, Боловсролын хамтын ажиллагааны нийгэмлэгийн санхүүжилтээр тус сургалтыг зохион явуулсан .
- Олон нийтэд онлайн хэлбэрээр мэдээлэл түгээх, нөлөөлөх зорилгоор шинээр ХБХЭЭХ ны блогтой боллоо
- ХБХЭЭХ ны 1-р улиралын “ Мэдээллийн хуудас” ийг хэвлэн эцэг эх, болон ард иргэдэд түгээлээ.
ХТТөв мэргэжилтэн Цэгмид : Та бүхэн мэдэж байгаа 3 жилд нэг удаа аймгийн хэмжээнд зохион явуулдаг Хүүхдийн чуулга уулзалтийг энэ жил бид 2012 оны 6 сарын 16, 17, 18 нд Хүүхдийн Даян зуслан дээр зохион байгуулна. Уулзалтанд нийт 24 сумаас 3 Хүүхэд, 1 Багш, 1 Нийгмийн ажилтан тус тус оролцоно. Одоогоор чуулга уулзалтын хөтөлбөр хараахан бэлэн болоогүй байна. Учир нь ХТТөв оролцооний хувьд учир дутагдалтай ажилласан, уг нь 3,4 сард сумдад албан бичиг хүргүүлэн чуулганд оролцох хүүхдийг урьдчилан сонгон шалгаруулж авах байсан боловч мэргэжилтнүүдийн алдаанаас болон энэ ажил хугацаандаа хийгдээгүй. Бэлтгэл ажил хийгдэж байгаа. Бодлого боловсруулагч нараас аймгийн Засаг дарга Санжмятав сонгуульд орох учир үүрэгт ажилаа хүлээлгэж өгсөн байна. Иймд засаг даргын орлогч Лхамсүрэн, ЗДТГ аас төлөөлж Нийгмийн хөгжлийн хэлтэсийн дарга Баянмөнх, мэргэжилтэн Батзаяа нар оролцоно. Мөн бусад хэлтэсийн дарга нар оролцоно.
Санхүүжилтийн хувьд , Дэлхийн ОУБ 4 000 000¥, АДРА ОУБ 1.000.000¥ ХТТөв 1.000.000 төгрөгийн санхүүжилт хийгдээд байгаа.
ЭМГ мэргэжилтэн Дуламжав : Хүүхэд Оролцооний тал дээр асуух зүйл байна. Сумдаас 3 хүүхэд оролцуулна гэж байна, энэ нь зөвхөн сургуульд сурдаг хөнгөн хэлбэрийн бэрхшээлтэй хүүхдүүдүү эсвэл?, мөн оролцож байгаа хүүхдүүдийн хэд нь хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд вэ?
ХТТөв мэргэжилтэн Цэгмид : Сумдаас ирж байгаа 3 хүүхдийн 1 хүүхэд нь хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд байна. Сургуулиудаас хүүхдүүдээ сонгож авч байгаа. Хөнгөн хэлбэрийн бэрхшээлтэй хүүхдүүд байгаа.
ЭМГ мэргэжилтэн Дуламжав : Тэгэхээр гол төлөв тулгуур эрхтний, харааны гэх мэт хөнгөн хэлбэрийн бэрхшээлтэй хүүхдүүд хамрагдах юм байна. Хүнд хэлбэрийн бэрхшээлтэй, оюуны бэрхшээлтэй, сургуульд явдаггүй, нийгмийн храилцаанд орж чаддаггүй хүүхдүүдийг эцэг эх асран хамгаалагчтай оролцуулан , тэдгээрийн дуу хоолойг сонсговол уг нь их хэрэг байна. Холбооны 10 хүүхдийг эцэг эхтэй нь хамруулах боломж байгаа юу?
ХТТөв мэргэжилтэн Цэгмид : Болно. Одоогоор хөтөлбөр болон оролцох хүүхдүүдийн бүртгэл бэлэн болоогүй байгаа, 2 рт Холбоо болон ивээн тэтгэгч байгууллага өөрсдийн саналаа тусгасан албан бичиг хийгээд ХТТөв д хүргүүлж болно.
ЭМГ мэргэжилтэн Дуламжав : Сургуульд огт хамрагддаггүй, гэртээ ээж аавынхаа асаргаанд байдаг эдгээр хүүхдүүдийн талаар олон нийтэд ойлголт, мэдээлэл өгөхөөс гадна, эцэг эхчүүд төлөөлөн өөрсдийн холбоо болон идэвхитэй үйл ажиллагаагаа бусдад танилцуулах аятайхан боломж гарч ирж байна. Үүнд манай эцэг эхийн холбоо идэвхитэй ородцох хэрэгтэй. ХТТ д гаргах албан бичгийг Рэгзэд бид 2 суугаад төлөвлөж өгье . Чуулганд тавигдах илтгэлийг Ганчимэг эмчийг ирэхээр холбооний гишүүд дахин цуглаж байгаад бэлэн болгоё. Илтгэлийг ХБХ н эх Лхамсүрэнгээр тавиулна. Албан бичигт дараах хүсэлтүүдийг оруулж өгье :
1. Хүүхдийн чуулганы төлөөлөгчдийн 3 хүүхэд тутмын нэг нь хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд байхаар сонгон оролцуулахдаа сургуульд сурдаггүй, хөгжлийн бэрхшээлээсээ шалтгаалан аливаа асуудалд бага оролцдог, хүндэвтэр хэлбэрийн төлөөлөлийг оролцуулах
2. Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн эцэг эхийн холбооны гишүүн хүүхдээ гэрээрээ харж асарч байгаа, ажил хөдөлмөр эрхлээгүй 10 хүртэл эцэг эхийг хүүхдийн хамт уг чуулганд оролцуулах
3. Чуулганд хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн эцэг эхийн холбооноос хийж байгаа ажлын тайланг тавиулж эцэг эх, хүүхдүүдээр хэлэлцүүлэх
4. Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн эцэг эхийн холбооны тэргүүлэгч нараас боловсрол, эрүүл мэнд, нийгмийн хамгаалал хариуцсан ажилтануудыг хүүхдийн чуулганд оролцуулж, чуулганаас гарах зөвлөмжинд тэдний санааг оруулах
5. Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн асуудлаар цаашид эцэг эхийн холбоотой хамтран ажиллах
ХБХЭЭХ ны гишүүн Рэгзэд: Одоо хүүхдийн баяраар эцэг эхийн холбоо хүүхдүүдтэйгээ хэрхэн тэмдэглэх талаар ярилцая. Та бүхэнд ямар санал байна.
НХХ мэргэжилтэн Батзаяа : Надад нэг санал байна. Аймгийн 2012 оны төсөвт тануулж байж суулгуулж чадсан 500.000¥ байгаа. Уг мөнгийг ХБХ ийн хөгжүүлэх чиглэлд хэрэглэнэ. Тэгэхээр Холбооноос Хүүхдийн баярын үйл ажиллагааны ерөнхий хөтөлбөр эсвэл удирдамж , төсөв гарган бидэнд ирүүлэн уг мөнгийг авах боломжтой.
ХБХЭЭХ ны гишүүн Рэгзэд:Жил бүр холбооноос боломжийнхоо хэрээр хүүхдийн баяраа тэмдэглэж ирсэн. Энэ нь зөвхөн холбооний 10 эх, хүүхдийн хооронд бэлэг өгөх төдийхнөөр хязгаарлагдаж байсан. Харин энэ удаад нэлээд өргөн хүрээнд буюу олон эцэг эх ,хүүхдүүдийг хамарсан үйл ажиллагаа зохион байгуулвал ямар вэ?
Хүүхдийн зөвлөх эмч Цэцгээ : Сайхан санаа байна. Зөвхөн бэлэг өгөх биш, нээлттэй өдөрлөг зохион байгуулан, эцэг эхчүүдэд эрүүл мэндийн чиглэлээр сургалт хийх нь зөв боловуу. Сургалтын дараагаар Хүүхдийн нөхөн сэргээх төв дээрээ хүлээн авч Өдөрлөгийн үйл ажиллагааны талаар ТВ н мэдээнд оруулан бусад холбооний талаар огт мэдээлэлгүй эцэг эхчүүд, ард иргэдэд мэдээлэл хүргэмээр байна.
ХБХЭЭХ ны гишүүн Лхамсүрэн: ТВ мэдээнд оруулах ажлыг бид нар дааж авьяа, учир нь Олон нийтийг түшиглэсэн үйл ажиллагаанаас манай ээжүүд бага зэрэг мөнгөтэй болсон, холбооний үйл ажиллагааг сурталчилж байгаа, нөгөөтэйгүүр бид нар зөвхөн авах биш бас хамтарч ажиллаж байгаа гэсэн утгаараа бид нар энэ ажлыг дааж авьяа.
ЭМГ мэргэжилтэн Дуламжав : Зөвхөн аймгаас биш боломжтой бол хөдөө сумдаас хүүхдүүд оролцуулвал зүгээр байна. Хамгийн хэрэгцээтэй бэлэг бол памперс л юм байна лээ. Хамгийн гайгүй амьдралтай гэдэг Нямсүрэнгийнд ороход шээс үнэртэж байсан, тэгэхээр хэвтэрт байгаа тэр саажилттай хүүхдүүдэд эн тэргүүнд памперс авч өгч явуулдаг бол бас зүгээр.
ХБХЭЭХ ны гишүүн Рэгзэд: та бүхний саналыг сонслоо, мөн эцэг эхчүүдийн санал надаа байгаа, нэгтгэж байгаад ерөнхий төлөвлөгөө гарган НХХ тээс мөнгө аван үйл ажиллагааг зохион байгуулах үүрэг авлаа. Гэхдээ ганцаараа хаанаа ч хүрэхгүй юмаа.Өөрийн ажил дээр нь Ганчимэг эмч хотод сургалтанд сууж байгаа. Энэ тал дээр та бүхнээс туслалцаа авна шүү. Мөн хийгдэх ажлыг хариуцах эздэд даалгах болно. АДРА ОУБ хийх ажилаа хийсэн болохоор бид нарын хийх ээлж болж байна. Тэгэхээр Удирдамж болон Илтгэлийг Холбооний тэргүүлэх гишүүд хамтран гаргах болж байна. Өдөрлөг хийх байрыг ХТТөвийн Цэгмид гаргахаар болж байна.
БСГ мэргэжилтэн Лхамрагчаа: БСГ аас 2 амжилттай сурч ХБХүүхдийг БСГ –ийн нэрэмжит шагнал урамшуулал өгөх боломжтой. Ер нь цаашид энэ үйл ажиллагааг уламжлал болгон зохион байгуулж болох бололцоо бас бий.
ХБХЭЭХ ны гишүүн Рэгзэд: Лхамаа эгчийн энэ санаа бас сайхан санаа байна. Гэхдээ энэ хичээлийн жилд арай амжихгүй боловуу, харин ирэх хичээлийн жилд та энэ ажилаа хэрэгжүүлээрэй. Тэгэхээр дээр ярисан НХХ т хүргүүлэх удирдамж, төсөвийг Дуламжав, Цэцэгээ эмч нар гарган хүргүүлнэ. Харин ХТТөв д хүргүүлэх албан бичиг болон илтгэлийг Ганчимэг, Дуламжав эмч болон бид нар хамтран бэлтгэж бэлэн болгоно. Өдөрлөг зохион байгуулах байрыг Цэгмид хариуцана. ТВ ийн мэдээг Лхамсүрэн ахлагчтай “Сайн санаа”бүлгийн ээжүүд хариуцана. Ингээд ерөнхий төлөвлөгөөг бэлэн болохоор та бүхэнд хүргүүлнэ.
Ирэх долоо хоногийн 2 дахь өдөр ХХҮХ ийн нээлттэй өдөрлөгт манайхийг оролцоорой гэсэн байгаа. Тарааж өгөх материал болох нугалбар, мэдээллийн хуудас зэргийг АДРА ОУБ хэвлэж өгнө. АДРА ОУБ т баярлалаа.
Өнөөдрийн уулзалт маш амжилттай сайхан болж өнгөрлөө. Уулзалтанд оролцож үнэтэй саналаа өгсөн та бүхэндээ баярлалаа. Дараагийн уулзалт 8 сард болно.
Протокол хөтөлсөн : ХБХЭЭХ ны тэргүүлэх гишүүн Лхамсүрэн
No comments:
Post a Comment