ХБХЭЭХ-ноос хүүхдийн баярыг угтан хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд тэдний эцэг эхчүүдэд сэтгэлийн дэмжлэг туслалцаа үзүүлэх, урам зоригийг нэмэгдүүлэх зорилгоор Холбооны гишүүд, дэмжигчид, хүүхдүүдийн дунд хүүхдийн баярын арга хэмжээг жил бүр сайхан сэтгэлтэй хүмүүсийн дэмжлэгтэйгээр тогтмол зохион байгуулдаг билээ.
Энэ удаад дараах ажлуудыг зохион байгууллаа.
Үүнд:
1. “ Чин сэтгэлийн өглөг ” сэдэвт өдөрлөг :
Завхан аймгийнхаа холбооны гишүүн 50 эцэг эхийг хүүхдүүдийн хамт оролцуулан өдөрлөг зохион байгуулан хүүхдүүдэд үдийн зоог барьж , уралдаан тэмцээн зохион байгуулж мэндчилгээ дэвшүүлэн бэлэг гардууллаа
2. “Бид хамтдаа” гэрээр зочлох өдөр:
Улиастай сумын 5 багийн хүнд хэлбэрийн бэрхшээлтэй байнгын хэвтэрт байдаг30 хүүхдүүдэд Холбооны ажилтан болон хандивлагч байгууллагын төлөөлөгчид гэрээр очиж хүүхдийн баярын мэндчилгээ дэвшүүлэн бэлэг, памперс гардуулав
Энэхүү үйл ажиллагааг зохион байгуулснаар олон хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд, эцэг эхэд сэтгэл зүйн дэмжлэг болдог төдийгүй тэдэнд өөртөө итгэх итгэл, урам зоригийг хайрладаг бөгөөд хүүхдүүд эцэг эхчүүд хүүхдүүдийн хүсэн хүлээдэг баярын нэг болсон юм.
Хүүхэд бүхэн жаргалтай байг!
No comments:
Post a Comment