Tuesday, March 13, 2012

Дауны хам шинжтэй хүүхдүүд


3 сарын 21 Дэлхийн Дауны хам шинжийн өдөр     1862 онд эмч Жонн Лангдон өвчтөнийх нь дунд биеийн гаднах төрх байдал, өвчний онцлог, оюуны хөгжлийн бэрхшээлээрээ адилхан хүмүүс байгааг анзаарчээ. Тэрээр эдгээр өвчтөнүүд тодорхой нэгэн эмгэгтэй байна гэсэн шийдэлд хүрчээ. Эмгэг гэдэг нь тухайн өвчнийг тодорхойлдог нийтлэг шалтгаантай онцлог байдал, шинж тэмдэгүүдийн бүрдэл юм. Дауны хам шинж нь биеийн хросомын эмгэг бөгөөд 21 дэх хромосом дээр генийн материал нэг илүү хувь байдаг нь  Дауны хам шинж үүсэхэд  нөлөөлдөг байна.
Гол шалтгаан нь юу вэ?
    Дауны хам шинж нь аль ч үндэс угсааны аль ч нийгмийн давхаргын хүнд тохиолдож болдог.  Энэ нь хүйсийг  тодорхойлогч эсүүд үүсэх үйл явцад эсвэл жирэмсний үеийн шалтгаангүй тохиолдолоос болдог.  Орчны хүчин зүйлээс шалтгаалдаг гэсэн баримт одоохондоо байхгүй байгаа. Дауны хамж шинж нь удамшлын чанартай боловч ихэнхи нь тохиолдлын байдаг.
Энэ эмгэг , эхийн нас хоорондоо холбоотой бөгөөд эхийн нас ахих тусам хүүхэд нь Дауны хам шинжтэй төрөх магадлал өндөр байдаг.
Яаж үүсдэг вэ?
    800 хүүхдээс нэг нь Дауны хам шинжтэй төрдөг. Хромсомтой холбоотой олон эмгэг байдаг боловч Дауны ха шинж нь хамгийн түгээмэл тохиолддог юм. Дауны хам шинжтэй хүүхдүүдийн 20%-ийнх эх нь 35-аас дээш насныхан байдаг. Энэ эмгэгийн хүүхэд төрөхөөсөө өмнө оношилж болдог.
Ямар шинж тэмдэгтэй вэ?
Нүүрний онцлог: Дугуй царайтай, ердийнхөөс арай хавтгай нүүртэй, бүйлс хэлбэрийн нүдтэй, нүдэндээ цайвар өнгийн цэгүүдтэй /Брашфилдийн цэгүүд/, жижиг, хавтгай  хамартай , жижиг ам, бултайсан хэлтэй, жижиг чихтэй.
Биеийн онцлог: Богинохон бүдүүн гартай, дундаа зайтай том хуруунуудтай, толгойн ра тал нь хавтгай
Өвчний онцлог:  Доорх хэсгээс харна уу?
Оюуны хөгжлийн бэрхшээл, Дауны хам шинжтэй хүний IQ-ийн дундаж төвшин нь 50% байдаг.
Өвчинтэй холбоотой зарим нэгэн хүндрэлүүд юу вэ?
    Дауны хам шинжтэй хүмүүсийн 35%нь зүрхний согогтой байдаг. Тэд зүрхний өвчин болон цус багадах өвчинд өртөх нь элбэг. Дауны хам шинжтэй хүмүүсийн зарим нь бамбай булчирхайн өвчинтэй байх нь бий. Мөн сонсголын болон харааны бэрхшээлтэй байж болно. Унаж, татдаг өвчинтэй байх өндөр магадлалтай ба 30 нас хүрэхээрээ ихэнхэд нь сэтгэцийн олдмол өвчний шинж илэрдэг. Эдгээр өвчний зарим нь эм болон мэс заслаар эмчлэгдэх боломжтой.
Би хүүхэддээ яаж туслах вэ?
    Тогтмол эмчийн үзлэг, шижилгээнд хамруулж байх.Эмч нар тодорхой өвчинд зориулсан, тохирсон эмээр хангаж чадна.
v
    Түүнд тохирсон сургууль, эмчилгээний төв олохыг хичээх хэрэгтэй.
v Учир нь боловсрол ба зөв халамж, арчилгаа амьдралыг ихээр өөрчилнө.
    Оюуны хөгжлийн бэрхшээлийн талаар ба хөгжлийг нь яаж дэмжих талаар мэдлэгтэй бол.
v
    Дауны хам шинжтэй хүүхэд бүр хосгүй бие  хүн бөгөөд түүнд юу тохирдогийг олж мэдэхийг хичээ.
v
    Хүүхдийнхээ чадварт нь итгэ, дауны хам шинжтэй хүүхдүүд их юм сурч чаддаг.
v
    Шинэ зүйл заахдаа түүний сайн талуудыг ашигла.
v
    Хүнийг ойлгодог, эерэг, тайван хандлагатай бай.
v
    Бусад эцэг эхчүүд, нийгмийн ажилтнууд, багш нараас тусламж, дэмжлэг аваарай.
v
Мэдээ бэлтгэсэн: ÕÁÕÝÝÕ íû ãèø¿¿í Ø.Ðýãçýä
Эх сурвалж: “Хөгжлийн Бэрхшээлтэй Хүүхэдтэй Эцэг Эхчүүдийн холбоо” –оос гаргасан гарын авлагаас.

No comments:

Post a Comment