Showing posts with label мэдээлэл. Show all posts
Showing posts with label мэдээлэл. Show all posts

Monday, April 9, 2012

Тархины саажилт


Хүүхэд төрөхийн өмнө ба төрөх үед тархинд нь ихээхэн өөрчлөлт, хөгжил явагддаг. Энэ үед тархинд гэмтэл, өөрчлөлт өгснөөс болоод тархины саажилт эхэлдэг. Тархины саажилттай хүүхдийн тархи нь булчин ба хөдөлгөөнөө зөв удирдах чадвараа алддаг.
Тархины саажилт яагаад түгээмэл вэ? Тархины саажилт нь 1000 хүүхэд тутмын 2-т илэрдэг. Гэхдээ энэ нь анхаарлын сарнилтаас ховор тохиолддог. Тархины саажилттай хүүхдийн тал хувь нь дутуу төрсөн байдаг. Ер нь дутуу төрсөн гэдэг нь тархины саажилттай байх нэг үндэслэл болно.
Тархины саажилтын шалтгаан: Бусад хөгжлийн бэрхшээлийн нэгэн адилаар тархины саажилт нь олон янзын шалтгаантай. Үүний шалтгааныг ангилахдаа төрөхийн өмнөх үетэй холбоотой юу, төрөх үйл явцтай холбоотой юу, эсвэл төрсний дараах шалтгаантай гэж гурав хувааж болно. Төрөхийн үед авсан гэмтлээс болж тархины саажилттай болох нь нийт хүүхдийн 10% -д тохиолддог байна. Ихэнхдээ төрөхийн өмнөх хүчин зүйлүүд тархины саажилтын шалтгаан болдог.
Тархины саажилтын төрлүүд : Олон жилийн туршид судлаачид тархины саажилтыг яаж ангилах чиглэлээр ажиллаж ирсэн. Ихэнх тархины саажилттай хүүхдүүд хөдөлгөөний үйлдлээ удирдах чадвараа алдддаг. Энэ бүлэгт тархины саажилтын 3 хэлбэрийн тухай өгүүлье. Үүнд: спастик, дискинетик ба атаксик
Спастик тархины саажилт: Спастик тархины саажилт нь нэлээд түгээмэл хэлбэр бөгөөд нийт тархины саажилтын 10-80% ийг эзэлдэг. Энэ нь мөн дутуу төрөлттэй холбоотой. Спастик тархины саажилтын илрэх шинжүүд нь биеийн аль нэг хэсгийг илүү гэмтээдэг. Спастик диплегия тай бол тархины саажилт нь хөл барисан буюу тулгуур эрхтэнд голчлон нөлөөлсөн байдаг.Заримдаа 4 мөч болон бүх биеийг хамарсан тархины саажилт байдаг.
Дискинетик тархины саажилт: Спастик тархины саажилт нь зарим тохиолдолд л бүх биеийг хамардаг бол харин дискинетик тархины саажилт нь бүх тохиолдолд бүх биенд нөлөөлдөг байдлаар илэрнэ. Нийт тархины саажилттай хүүхдийн 20-30%-д нь энэ хэлбэр давамгайлдаг. Хэрвээ таны хүүхдэд энэ хэлбэр илэрсэн  бол хөл нь хөшүүн болж,  хөдөлгөөн хэт хурдан, эсвэл толгойн хөдөлгөөн эвгүй байдаг. Ер нь энэ хэлбэрийн тархины саажилт нь төрөх үеийн хүчилтөрөгчийн дутагдал, төрөхийн гажигаас үүсэлтэй.
Аксатик тархины саажилт: Аксатик тархины саажилт нь тархины саажилттай нийт хүний 5%-ийг эзэлдэг. Энэ нөхцөлд хүүхэд чөлөөтэй хөдлөж чадахгүй, хөдөлгөөний эвсэл алдагдах зэрэг шинж тэмдэг илэрнэ. Аксатик тархины саажилт нь генетикийн синдромтой холбоотой, мөн хөдөлгөөнийг удирдах төвийн өөрчлөлтөөс болдог.
Тархины саажилттай холбоотой эрүүл мэндийн асуудлууд: Тархины саажилт нь гол нь хүний хөдөлгөөний чадварыг хязгаарлах явдлаар илэрдэг боловч мөн биенд бусад олон өөрчлөлт өгдөг. Жишээ нь танин мэдэхүйн чадвараас эхлээд хүүхдийн хоололтод хүртэл нөлөөлдөг.
Танин мэдэхүйн хөгжилд гардаг доголдлууд: Тархины саажилттай хүүхдийн тал хувь нь оюун ухааны хөгжлийн бэрхшээлтэй байдаг. Зарим нь танин мэдэхүйн хөгжлийн доголдолтой, сурах бэрхшээлтэй болдог.
Хараа ба сонсголын бэрхшээл: Таны хүүхэд тархины саажилттай бол харааны согог илэрч болно. Тархины саажилттай хүүхдийн ихэнх нь ойрын харааны согогтой байдаг.Иймд та хүүхдээ мэргэжлийн эмчид үзүүлэн шинжилгээ үзлэг хийлгэх, мөн байнгийн хяналтанд оруулах нь зүйтэй. Тархины саажилттай хүүхдийн өөр нэг бэрхшээл бол сонсголын согог юм. Сонсголын гажиг нь 2-3 ой хүртэл сайн мэдэгддэггүй. Иймээс сонсголын зориулалтын тест ашиглан шалгах хэрэгтэй.
Уналт таталт: Хүнд хэлбэрийн тархины саажилттай хүүхдийн ихэнхэд уналт таталт илэрнэ. Үүнийг сайн ажиглах ёстой бөгөөд хүүхдийн мэдрэлийн эмчид энэ асуудлаар хандах хэрэгтэй. Уг өвчин эмээр эмчлэгдэнэ.
Хоол боловсруулах замын согог:Тархины саажилттай хүүхдийн хөгжил удаан байдаг нь хоол муу иддэг, хоол боловсруулалт муугаас болдог. Хоол идэхдээ их бэрхшээл учирдгийн шалтгаан нь зажлах, залгих булчингийн булчин сул байгаагаас болдог. Хоолоо муу идсэнээс калори сайн авч чаддаггүй. Хүүхдийн хоол ходоодонд үчих улмаар гэдэс рүү дамжих замд бас бэрхшээл гардаг.Мөн өтгөн нь байнга хатдаг бөгөөд энэ нь бие засахад нь хүндрэлтэй байдаг бөгөөд хүүхдийн хоолны дуршлыг багасгадаг. Хоол боловсруулахад дэмжлэг болох эм болон шингэц сайтай эмчилгээ сувилгааны хоол өгөх зэрэг аргууд байдаг.
Амьсгалын замын өвчлөл: Амьсгалын замд олон бэрхшээл учирна. Үүнд тархины саажилттай хүүхэд ихэнх тохиолдолд хамрын нүх, ам, амьсгалын замын эрхтэнүүд жижигхэн байдаг. Мөн тархины саажилттай хүүхэд залгих чадвар муу байдгаас залгисан хоол буруу хоолой руу орж улмаар уушгинд дамжин, уушгины халдвар үүсдэг. Иймээс хоолны өтгөн шингэнийг тохируулах, хоол идэхэд нь тусгай байрлал , суултад суулгах зэргээр үүнээс сэргийлнэ. Хэрвээ хоолоо зажилж чадахгүй дээр өгүүлсэн бэрхшээл их байвал тусгай хооллох гуурс тавиулна.