Monday, April 9, 2012

Итгэлээ битгий алдаарай


Намайг Мөнхтуяа гэдэг би бусад хүмүүсийн адил хүнтэй сууж гэр бүл зохиож эхэлсэн.Удалгүй манайх охинтой болж бид баяр хөөрөөр дүүрэн байлаа. Охин маань төрөөд сарын дараа ханиад хүрч бид 2 эх нялхас эмнэлэгт хэвтсэн юм. Тэр үед охин маань бусад хүүхдийг бодвол арай өөр харагдаж эхэллээ Удалгүй эмч нар охиныг маань бамбай булчирхайн дайврын дутагдалтай гэсэн онош тогтоож тэр үеэс эмчийн хяналтанд орж бид ч охиндоо маш их санаа зовж байлаа. Ингээд миний охин маань оюун ухааны бэрхшээлтэй болсон байна гэж оношлогдож бид үүнийг маш хүндээр тусган авч үнэхээр хүнд байдалд орж билээ. Тэр үед би хүүхдээ гадаа гаргадаггүй , хүмүүсээс хүүхдээ нууж  бусад хүмүүс намайг болон хүүхдийг маань шоолно гэж бодож байсан. Бас шоолдогч байсандаа ингээд би яахч учраа олохгүй , хаана яаж хандахаа ч мэдэхгүй байсан. Хүмүүс намайг хүүхдээ тусгай сургуульд оруул ердийн сургуулийн хичээлийг гүйцэхгүй гэж зөвлөөд бид хүүхдээ Хан-Уул дуургийн 63-р тусгай сургуульд оруулсан юм. Энэ үед ХБХЭЭХ-ны хүмүүс манай хүүхдийн сургууль дээр ирж эцэг эхчүүдийн уулзалт хийж , сургуультай танилцан хамтран ажиллахаар болов тэгэхэд холбооны талаар мэдээллээ авч дараа нь оффист  нь очиж элсэж байсан. Ингээд холбооноос зохион байгуулсан баасан гаригийн уулзалт , сургалт зэрэг олон үйл ажиллагаанд тогтмол оролцож бусад эцэг эхчүүдтэй бодол санаагаа солилцож маш олон хэрэгтэй зүйлийг мэдэж авсан төдийгүй би хүүхдээ нуух хэрэггүй юм байна, сэтгэлээр унаж гутарч суух ч хэрэггүй юм байна харин ч хүүхдийнхээ төлөө их зүйлийг хийх ёстой юм байна гэдгийг ухаарсан юм. Ингээд хүүхэдтэйгээ хэрхэн ажиллах талаар маш их мэдлэг мэдээлэлтэй болж хүүхдээ хамгийн түрүүнд өдөр тутмын ахуйн дадалд сургах хэрэгтэй юм байна гэж бодож хүүхдийнхээ хийж чадах зүйлээс нь зааж эхэлсэн. Жишээ нь нүүр гараа угаах, хувцсаа өмсөж сурах, зөв бие засах, хүмүүстэй зөв харьцах гэх мэт олон зүйлийг хүүхэддээ бага багаар зааж өгсөөр өнөөдөр манай хүүхэд бүрэн биеэ авч явах чадвартай болсон.Ингээд би өөрийн хүүхэдтэйгээ ажиллаад зогсоохгүй өөртэйгээ адил учраа олохгүй гэртээ байгаа эцэг эхчүүдэд туслахаар шийдэж 2005 онд Холбооноос явуулсан “Сайн дурын зөвлөгч эцэг эх” ийн 2 дахь сургалтанд хамрагдан Хан Уул дүүргийн 5,6,7,8р хорооны 18 хүнд хэлбэрийн бэрхшээлтэй хүүхдүүдэд хүрч ажиллаж өөрийн сурсан мэдсэн зүйлээ хуваалцаж тусалсан байна. Бид1 удаад 3 өрхийг сонгон авч сар бүр 2 удаа очиж 6 сарын турш ажилладаг юм. Сонгогдсон айлынхаа эцэг эхчүүдэд хүүдэд нь тохирсон зөвлөгөө өгч бага багаар ахиц гарч сайжирч байгааг харахад надад маш их сайхан байдаг. Тухайлбал эцэг эхчүүд хүүхэдтэйгээ яаж харилцах , хувцас өмсгөх , нүүр гараа угаах , зөв бие засах , хөдөлгөөн заслын дасгалууд , хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй холбоотой хууль эрх  зүйн мэдээлэл, хандаж болох байгууллагуудын талаарх мэдээлэл зөвлөгөө зэргийг өгч харилцан ярилцдаг. Ингээд бусад эцэг эхчүүдэд хандаж хэлэхэд би хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй гэж бодож сэтгэл санаагаар унах хэрэггүй цаашид хүүхэдтэйгээ байнга тогмол ажиллах хэрэгтэй. Та хүүхэдтэйгээ уйгагүй ажиллаж чадвал тэд үнэхээр гайхалтай зүйлүүдийг сурч чаддаг . Энэ нь зөвхөн таниас л шалтгаална шүү гэж хэлмээр байна. Энэ дашрамд Холбоондоо маш их баярлаж явдаг та бүхний хүчээр би ийм их зүйлийг ойлгож мэдсэн юм шүү гэж хэлмээр байна. 
Та бүхэнд амжилт хүсье. Хан-Уул дүүргийн зөвлөгч ээж Я.Мөнхтуяа

No comments:

Post a Comment