Monday, February 25, 2013

Хааяа нэг ч гэсэн нулимс дуслуулж бай


Хүмүүс нулимсыг гол төлөв бэрхшээл, зовлонтой холбон төсөөлөөд инээмсэглэл, инээдийг баяр баясгалантай холбодог. Үүний тод жишээ бол америкчууд. Тэд үргэлж л инээмсэглэж явдаг. Гэхдээ дандаа сайхан амьдралтайдаа тэгээд байна гэж эндүүрэх хэрэггүйИл тод инээмсэглэл нь өөртөө итгэлтэй, эрүүл саруу хүн гэдгийг илтгэдэг болохоор нэг талаас хүмүүст муугаа харуулахгүй гэж байгаа хэрэг. Нөгөө талаас инээмсэглэхэд эргэх холбоосоор тархинд эерэг дохио очиж, тэгснээр цаашаад бүх бие махбод нь бүх юм окей гэсэн дохио хүлээy авснаар тайвширч, цэвэршиж байдаг. Тэгэхээр таагүй яваа үед инээмсэглэл нь нэг ёсны эм болж өгдөг.
Харин таагүй, сөрөг зүйлтэй холбоотой нулимс ч гэсэн хүний таагүй зүйлсийг инээдтэй адилаар арилган цэвэрлэж чаддаг гэдгийг хүмүүс тэр бүр мэддэггүй. Сэтгэл хөдлөлөө нулимсаараа илэрхийлж чаддаг цорын ганц амьтан хүн ч гэлээ тун саяхныг хүртэл яг яагаад, юунаас болоод уйлаад байгаагаа сайн мэдэхгүй байсаар иржээ. Энэ талаар янз бүрийн судалгаа байдгаас нулимс асгарахад хүргэдэг нийт шалтгааны 50 хувийг зовлон бэрхшээл, 21 аз жаргал, бусад нь уярах, уурлах, өвдөх, өрөвдөх байдаг аж.
Ингээд энэ мэт шалтгааны улмаас хүн амьдралынхаа явцад дунджаар 70л орчим нулимс асгаруулдаг юм байна. Зарим хүн нулимсыг нүдийг чигшүүлж, илүүдэл давс энэ тэрийг гадагшлуулахаас өөр үүрэг, ач холбогдолгүй, нууж далдалж байх ёстой шорвогдуу амттай ус төдий зүйл гэж андуурдаг.
Гэтэл бодит байдал дээр байдал тэс өөр байгааг судлаачид тогтоосон байна. Америкийн Миннесота мужийн Уильям Фрэй гэгч эм маш сонирхолтой туршилт явуулж нулимасны молекулын бүтцийг судлаж. Ингэхэд нулимс нь хүний биед маш хэрэгтэй гурван чухал химийн бодисоос тогтож байгааг илрүүлжээ, үүнд:
• леуцинэнкрофалин – энэ бодис нь морфитэй адил үйлчилгээтэй бөгөөд өвдөлт намдааж, тайвшруулдаг.
• лиоуциллин – бактер ба хортой бичил биетүүдийн гадаргыг хайлуулан агшин зуур устгах нөлөө үзүүлдэг бодис.
• Пролактин – бие махбодит эерэг нөлөө үзүүлэхээс гадна ээж болох гэж байгаа бүсгүйчүүдэд сүү үүсэх үйл явцыг өдөөж өгдөг бодис.
Энэ гурваас гадна стресс, ба харуусал, гомдох мэдрэмж төрүүлдэг бодисууд нь нулимастай хамт хүний биенээс гадагшилдаг байна.
Энэ юу гэсэн үг вэ? Энэ бол нулимс хүний сэтгэл санааг цэвэрлэн ариутгаж бүх өвдөлт, зовлон түгшүүрийн авч одсоноор хүний илүү үзэсгэлэнтэй бөгөөд өөдрөг болгодог гэсэн үг.
Итгэхгүй бол монголчуудын дундаж наслалтын статистик үзүүлэлтийг асууж сураглаад сонирхоод үзээрэй. Эмэгтэйчүүд илүү урт наслаж байгаа нь харагдана. Ер нь л хаа сайгүй ийм байдаг. Үүнд мэдээж маш олон зүйл нөлөөлдөг ч нулимсаараа сэтгэлээ уудлан, таагүй зүйлээс салж чаддаг гэсэн эмэгтэйчүүдийн давуу тал өөрийн гэсэн үүргээ гүйцэтгэж байгаа нь гарцаагүй. Дэлхийн нийтээр хийсэн судалгаанаас үзвэл эмэгтэйчүүд эрчүүдээс тав дахин илүү уйлж нулимсаа гаргадаг бөгөөд дунджаар 7 насаар урт насладаг.
Бас нэг зүйл сонирхуулахад охин шиг уйлаад гэж хөвгүүдийг загнах нь цөөнгүй сонсогддог. Гэтэл бэлгийн бойжилт гүйцэхээс өмнөх шатанд хөвгүүд нь охиодоос илүү олон удаа нулисм дуслуулдаг болохыг олон тооны ажиглалт, судалгаагаар тогтоосон байдаг ажээ. Харин уйлдаггүй байсан охид бүсгүй хүн болоод ирэхээрээ илүү уйламтгай болдог юм байна. Эмэгтэйчүүдийн нулимс нь эрчүүдийнхээс хагас градусаар дулаан. Мөн эмэгтэйчүүдийн нулимсыг бүрдүүлэгчид нь эрчүүдийн нулимасныхаас илүү хөдөлгөөнтэй болохоор нулимастай нүд нь илүү тод гялалзаж харагддаг.
Химийн найрлагын хувьд нулимс нь цустай ойролцоо болохоор орчин үед оношлогоонд өргөн ашиглагддаг болсон. Жишээлэхэд, удамшлын өвчнийг тодруулах, юунаас болж сэтгэл гутралд ороод байгаа зэрэг олон зүйлсийг тодруулах боломжтой болжээ.
Тэгэхээр сэтгэл хөдөлгөсөн ном уншиж, нэвтрүүлэг үзэж, дуу сонсож байхдаа хааяа нэг ч болов нулимс дуслуулахад ичиж зовох зүйл огтхон ч байхгүй. Харин ч бүр стресс бухимдлаар дүүрийн орчин үеийн амьдралд чамлахааргүй ач тустай зүйл. Гэхдээ хэрэгтэй гээд худал усан нүдэн гүнж болж хэтрүүлэхгүй гэдэгт найдаж байна.
Ер нь товчхон хэлэхэд чин сэтгэлээсээ нулимс дуслуулж чаддаг хүн л үнэхээр чин сэтгэлээнээ инээж чаддаг гэчихвэл нэг их хол зөрөхгүй биз.
Эцэст нь эрчүүд ба эмэгтэйчүүдийн уйлахад хүргэдэг шалтгаанууд ямар байдаг талаарх бяцхаан статистик мэдээ сонирхуулъя.
Эрчүүдийн нулимс дуслуулах шалтгаан:
1. Бахдал, бардамнал г.м. маш хүчтэй сэтгэл хөдлөл (спортын ялалт, төрийн дуулал, гайхалтай ялалт) – 38%
2. Өвдөлт (өвчин, шарх, эмчээс айх, ) -23%
3. Хайр дурлал (хардалт, салалт) -20%
4. Гашуудал (хайрладаг, хүндэлдэг дотны хүний үхэл) -14%
5. Баяр хөөр – 17%
Эмэгтэйчүүдийн нулимс дуслуулах шалтгаан:
1. Өрөвдөх, уярах гэх мэт маш хүчтэй сэтгэл хөдлөл (хайрлах, хуримлах, кино, нэвтрүүлэг) -71%
2. Хайр дурлалтай холбоотой сэтгэл хөдлөл – 42%
3. Өвдөлт (өвчин, шарх) -36%
4. Баяр хөөрөл – 29%
5. Уур, уцаар, шар – 22%
6. Гашуудал – 21%

Tuesday, December 25, 2012

Хүүхдийн толгойн тойргийн хэмжээс

Толгойн тойрог нь хүүхдийн өсөлт хөгжлийг илэрхийлдэг хэмжээсүүдийн нэг. Ялангуяа 3 хүртэлх насны хүүхдийн толгойн тойргийг хэмжиж байх нь ач холбогдолтой.  Толгойн тойргийн хэмжээс нь тархины хөгжлийг илэрхийлэл бөгөөд  хүүхдийн өсөлт болон амин дэм, эрдсээс шууд хамааралтай. Түүнээс гадна удамшлын хүчин зүйл нөлөөлнө. Өөрөөр хэлбэл хэрвээ аав нь дундаж хэмжээнээс бага зэрэг том толгойтой бол хүүхэд ч мөн тийм байх бололцоотой. Хүүхэд төрөх үед хүүхдийн гавлын яс хоорондоо зөөлөн эдээр холбогдсон байдаг. Харин  хүүхэд 18 сар хүрэхэд гавлын ясууд хоорондоо нийлж бүрэн хатуужиж, насанд хүрсэн хүний толгой шиг болдог учраас хүүхдийн толгйн хэмжээ эхний 3 жилд бусад үетэй харьцуулахад эрчимтэйгээр томроно.
   Гэхдээ толгойн хэмжээ хэт том байх буюу дундаж өсөлтөөс хэт түргэн томрох  нь  гидроцефали  буюу тархи усжих, болон бусад мэдрэлийн эмгэгүүдийг сэжиглэх нь зүйтэй. Харин  хэт бага байх нь микроцефалиг илтгэдэг бөгөөд уг эмгэг нь ямар ч шалтгаантай байж болно.
Толгойн тойргийг хэмжихдээ хөмсөгийг дайруулан чихний дээгүүр явуулж, толгойн ар хэсгийн хамруулан туузан метрээр хэмжинэ.
Хүүхдийн толгойн тойргийн хэмжээ:  6 сар хүртэл сар тутамд 1,25 см; 12 сар буюу нэг нас хүртэл сард 0.625 см –аар,  харин  2 нас хүртэл нийт 2.54 см нэмэгдэнэ.

Дауны синдром

 Дауны синдром гээч өвчнийг туссан хүмүүст ямар ч сонголт байгаагүй. Тэд ийм л төрсөн. Гэхдээ тэд эрүүл хүн шиг сэтгэж, ярьж чадна, учир нь тэд хүн. Ялгаатай зүйл гэвэл ганц л байна. Тэр нь зүгээр л Даун гэх тодорхойлолт”.
Энэ бол АНУ-ын иргэн Мичел Левицийн блогдоо бичсэн тэмдэглэл. Төрсөн цагаасаа хойш төрөл бүрийн эмчилгээ хийлгэж байгаа энэ эмэгтэй олон нийтэд хандаж энэ үгийг бичиж үлдээжээ.
Дауны синдром… Энэ бол шашин шүтлэг, арьс өнгө, нийгмийн байдал зэргээс огт хамаарахгүй илрэх хромосомын эмгэг юм. Хэдийгээр хромосомын эмгэгүүдийг удамшлын өвчин гэж авч үздэг боловч тэд үеэс үед удамшиж дамжих нь ховор байдаг.  Учир нь хромосомын эмгэг ихэнхдээ эрүүл хүмүүсийн бэлгийн эсэд үүссэн шинэ мутациар бий болдог.
Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын судалгаагаар дэлхийд жилд 20000 хүн Дауны синдромоор нас бардаг аж. Харин АНУ-д жилд дундажаар 350000 хүүхэд Дауны синдромтой төрдөг гэсэн судалгаа бий.
Нас, хүйс, эдийн засгийн нөхцөл байдал ялгаварладаггүй энэ өвчин Монгол Улсад ч нэлээн түгээмэл байдаг ажээ. Яг таг нарийн судалгаа, мэдээлэл одоогийн байдлаар бүртгэгдээгүй байгаа ч 400 төрөлтөд нэг (400:1) Дауны синдромтой хүүхэд төрдөг гэсэн албан бус мэдээлэл байна. Хэдийгээр дэлхийн бусад орнуудтай харьцуулбал бага сонсогдож болох ч хүн ам цөөтэй манайх шиг улсад энэ нь том тоо юм.
Оюуны хомсдолтой, бие эрхтэний гажигтай төрдөг нэгэн эмгэгийг 1866 онд Английн удамзүйч (генетикч) Жон Лангдон Даун оюуны хомсдолын бусад эмгэгээс ялган авч, биеэ даасан тусдаа өвчин гэдгийг нь баталж судалгаа хийж эхэлсэн байна. Анх Дауны синдромыг “Монголоид” гэж нэрлэдэг байв. Учир нь энэ өвчний илрэх байдал нь алтайн нуруугаар нутагладаг Монголчуудын нүүрний хэв шинжтэй төстэй байснаас Блуменбахын хүний хэв шинж, гарал үүслийн судалгааг үндэслэн “Монголоид” гэж нэрлэх болжээ. Хожим нь энэ өвчний судалгааг анхлан хийсэн Дауны нэрээр энэ өвчнийг нэрлэх болсон гэдэг. Өвчний судалгааг хийснээс бүр дараа нь 1959 онд Францын генетикч Лежен, Турпен, Готье нар уг өвчнийг нарийвчлан судласны үндсэн дээр хромосомын өөрчлөлтөөр үүсдэг болохыг нь тогтоосон ажээ.
Дауны синдром яаж үүсдэг вэ?

•Дауны синдромын бүх тохиолдлын 94 хувь нь 21 дүгээр хромосомын мейоз нэгийн хуваагдлын үед тус хромосом салаагүйн улмаас үүсгэгддэг байна. Энэ нь эхийн настай шууд холбоотой байдаг ажээ. Тухайн эхийн нас нь ахих тусам хромосомын үл хуваагдал улам их нэмэгддэг байна. 35-аас дээш насны эхчүүдийн 50 төрөлт тутмын нэг нь дауны синдромтой төрдөг ажээ.
•Дауны синдромын 4-5 орчим хувь нь транслокациар үүсэх хромосомын трисом юм. Энэ нь юу гэсэн үг вэ гэвэл хос 46 хромосомын 21 дүгээр хромосом нь өөр нэг хромосомтой нийлж хувиралд ордог ажээ. Энэхүү тохиолдол эцэг, эхээс нярайд удамшиж болохоос гадна шинээр үүссэн байж болдог байна.
•Дауны синдромын 2-3 хувь нь хүнд байх 46 хос хромосом дээр нэмэгдэж өөр нэг хромсом үүссэн байдлаар илэрдэг ажээ. Энэ тохиолдолд эмнэлгийн ямар нэгэн шинжилгээгээр илрэхгүй байх тохиолдол өндөр байдаг юм.
Дауны синдром хэрхэн илэрдэг вэ?
Дауны синдромтой хүүхэд илэрхий дутуу бойжилттой, жин багатай төрдөг ба эрүүл хүүхэдтэй харьцуулахад биеийн жин нь 400-500гр дутуу байна.Цаашдаа үеийнхнээсээ хоцорч, насанд хүрсэн өвчтөн эрүүл хүний дундаж өндрөөс даруй 20см намхан байна.
1966 онд судлаач B.Hall Дауны синдромтой олон хүүхдийг судалж 10 шинж тэмдгийг хамгийн чухал гэж онцлоод тэдгээрээс 4-5 нь илэрсэн тохиолдолд уг өвчний оношийг баттайд тооцож болно гэж үзжээ. Үүнд:
1.Өргөн хавтгай нүүр 90%
2.Морогийн рефлексгүйдэл 85%
3.Булчингийн сулрал 85%
4.Нүдний гадна өнцөг дээшээ ташуу 80%
5.Хүзүүний илүүдэл арьс 80%
6.Үеүд хэтэрхий хөдөлгөөнтэй 80%
7.Аарцаг ясны хэлбэр алдагдал 70%
8.Чихний хэлбэр алдагдал 60%
9.Чигчий хурууны муруйлт 60%
10. Алганы хөндлөн судал 45% гэж тодорхойлжээ

Ханиаднаас сэргийлэх сармисны ханд

 Хүйтрээд ирэхээр гарцаагүй газар авдаг нэг зүйл бол ханиад, томуу зэрэг амьсгалын замын өвчин эмгэг. Өдөр богиносож, хүйтрэх, ажил ба сургуулийн ачаалал нэмэгдэх, утаа тортогны хэмжээ ихсэх зэргийг дагалдаад хүний дархлаа сулардаг. Харин дархлаа нь суларсан бол ханиаднээс эхлээд элдэв өвчин эмгэгийн гол бай нь болж байдаг. Иймд дархлаагаа бэхжүүлэх арга хэмжээг цаг алдалгүй авч байх хэрэгтэй. Дархлаа бэхжүүлнэ гэхээр үнэтэй эм тариа, эмчилгээ гэх хэрэггүй. Хамгийн энгийн зүйлсийг ашиглан өөрийн болон ойр дотны хүмүүсийнхээ дархлааг бэхжүүлэх боломжтой байдаг. Жишээлэхэд, сармис.

Сармис нь мөөгөнцрийн эсрэг, шимэгч хорхойн эсрэг, вирусын эсрэг, үрэвслийн эсрэг үйлчилгээ үзүүлдэг биологийн идэвхит бодисуудыг агуулж байдаг ургамал. Улмаар хүний дархлааг бэхжүүлэх, өвчин эмгэгийг эсэргүүцэх чадварыг нэмэгдүүлэх нөлөө үзүүлдэг. Биеийн эсэргүүцэл.
Сармисанд агуулагддаг бодисууд нь төмөртэй урвалд орсноор үйлчилгээгээ алддаг болохоор зөвхөн модон зүйлээр жижиглэж няцална.
Сармисаар ханд бэлдэх маш олон жор байдгаас заримыг танилцуулъя.
Жор №1
200 грамм сармисыг жижиглээд 0,5 л сайн архи хийн харанхуй газар хоёр долоо хоног дарна. Үүний дараа шүүгээд 5-6 ширхэг нимбэгний шүүс нэмнэ. Хоол идэхийн өмнө хоногт гурван удаа хагас аяга буцалсан усанд, эсвэл сүүнд амны халбагаар хийж хэрэглэнэ.
Жор №2
1кг сармис жижиглээд 1 литр буцалсан усанд хийгээд хуванцар тагаар таглан 30 хоног дарна. Дараа нь хоол идэхээс хагас цагийн өмнө хагас стакан сүүнд амны халбагаар нэг хийж ханиад хүрсэн үед ууна.
Жор №3
Сармсны жижиглэсэн хумсыг шөнийн туршид аяга тарганд байлгаад өдрийн туршид бага багаар ууна.
Жор№4
2-3 ширхэг сармисны хумс ба мөн тооны нимбэгийг жижиглэн нухаад 1 литр буцалсан усанд хийгээд хоёр хоног дарна. Амны халбаганы талыг хагас аяга усаар шингэлээд хоол идэхийн өмнө гурван удаа ууна.
Жор №5
2-3 долоо хоногийн туршид амны жижиг халбагаар өглөө оройд хоол идэхээс хагас цагийн өмнө ууна гэж баримжаалаад жижиглэн нухсан сармис ба зөгийн балын адил харьцаатайгаар хольж хэрэглэнэ.
Анхааруулга:
Сармисыг дархлаа бэхжүүлэх, өвчний илааршилтыг түргэсгэх эмийн бэлдмэл байдлаар хэрэглэж байгаа болохоор элдэв эмгэгтэй хүмүүс эхлээд эмчээс зөвлөгөө, зөвшөөрөл авах хэрэгтэй. Ялангуяа бөөрний эмгэг, цөсний чулуу, цус багадалт, ходоодны шарх, гэдэсний шархтай хүмүүс сармис хэрэглэхдээ тун болгоомжтой байх хэрэгтэй.

Monday, December 24, 2012

Эмийн бодисийн хүүхдэд үзүүлэх нөлөө

Биеийн эрүүл мэнд муудмагц зайлшгүй эм уух хэрэгтэй болдог. Гэвч зарим эм өвчнийг тань эдгээх атлаа үр хүүхдэд уршиг тарих нь бий. Жирэмсний 12 долоо хоног хүртлэх хугацаанд эмийн ямар ч  бодис хэрэглэхгүй байхыг хичээ.

Эмийн нэрс Нөлөө
Амфетаминууд Төв мэдрэлийн системийг идэвхжүүлнэ. Цусны өвчин, зүрхний гажигтай болгоно.
Анаболик стероид / дааврын гаралтай бэлдмэл/ Хоолны дуршил нэмэгдүүлэх, булчингийн хөгжлийг сайжруулж, жин нэмнэ. Эр бэлгийн даавар тул охидыг эршүүд болгоно. Халуурах, арьсны элдэв төрлийн өвчинг эдгээхэд тустай ч жирэмсэн үед бүү хэрэглэ.
Бүх төрлийн антибиотик /нянгийн эсрэг эм/ Цусаар эхэст очих бөгөөд тохирох тунгаараа эхэсийг хамгаалах нөлөөтэй.
Тетрациклин / антибиотик/ Яс болон шүдний ургалтыг зогсоох, мөн шүдийг шарлуулах нөлөөтэй.
Стрептомицин Нярайн чих хатуу, дүлий болгох аюултай.
Антигистамин Харшлын өвчний эсрэг уух ба заримдаа бүтцийн эмгэг үүсгэнэ.
Бөөлжүүлэлтийн эсрэг эм Жирэмсний хордлогын үед бөөлжилтөөс сэргийлж уухад гэмгүй.
Аспирин Их хэмжээгээр уувал зулбаж болно. Сүүлийн саруудад хүүхдийн болон таны цус бүлэгнэлтийг муутгана.
Эстроген-прогестроны бэлдмэл /дааврын бэлдмэл/ Амьдралын чухал эрхтнүүдийг гэмтээх ба мөчдийн эмгэг үүсгэх, эм хүйсийг эршүүд болгох аюултай. Жирэмслэхээс 3 сарын өмнө эм уухыг зогсоох хэрэгтэй
Кодеин Ханиалга, өвчин намдаалтыг дарах үйлчилгээтэй ба тагнай цоорхой, уруул сэтэрхий эмгэг үүсгэх магадлал өндөр.
Диуретик/шээс хөөж хаван буулгах үйлчлэлтэй эмүүд/ Бие махбодод хуралдсан шингэнийг гадагшлуулах ба бөөрний ачааллыг ихэсгэнэ. Хүүхдэд цусны гажуудал үүсч болзошгүй.
Наркотик эм- кокаин, героин г.м Урагт шууд нөлөөлнө. Хүүхэд нойргүй болж байнга сэргэг болно. Энэ нь төв мэдрэлийн системийг сэргээх, цочроох нөлөөтэй.
Парацетамол Толгой өвдөх, өвчин намдаах, халуурах үед хэрэглэдэг. Ургийн элэг, бөөрийг гэмтээнэ.
Прогестрон Жирэмслэлтийг шалгахын тулд ууна. Энэ нь эмэгтэй хүүхдийг эршүүд болгож өөрчилдөг тул анхааралтай байх нь зүйтэй.
Психеделик эм -ЛСД, мескалин, каннабис Ургийг эсийн түвшинд гэмтээнэ. Иймээс зулбах, эд эсийн өөрчлөлтөнд оруулна.
Бэлгийн дааврууд Зулбалтыг зогсоох үйлчлэлтэй. Гэвч эрших шинж давамгайлна.
Сульфоамид Үүсч бүрэлдэж буй элгийг гэмтээх ба нярайн шарлалтыг бий болгоно. Бөөрний үрэвслийг эмчлэхэд уудаг.
Транквилизатор Хүүхдийн өсөлт, хөгжилтийг зогсоож, бүтцийн эмгэг үүсгэх ба жирэмсэн байх хугацаандаа аль болох уухаас татгалзах нь зүйтэй.

Sunday, November 11, 2012

Монгол Улсын Засгийн газрын 2012 он 184 дүгээр тогтоолын хавсралт



Монгол Улсын Засгийн газрын 2012 он
184 дүгээр тогтоолын хавсралт


ПРОТЕЗИЙН ХЭРЭГСЭЛ

ДООД МӨЧНИЙ ХЭРЭГСЭЛ


Шилбэ, тавхайн протез
500.000

Дунд чөмөгниé протез
700.000

Сүүж, түнхний протез
1000.000

Тавхайн урд хэсгийн протез
250.000

Өвдөгний тулгууртай шилбэний протез
800.000

Хиймэл түнхний үе
6000.000

Хиймэл өвдөгний үе
5000.000

Шилбэний түгжээт хадаас
450.000

ДЭЭД МӨЧНИЙ ПРОТЕЗ


Мөр, бугалганы протез
600.000

Шууны протез
500.000

Сарвууны протез
300.000

Гар хурууны протез
200.000

БУСАД ПРОТЕЗИЙН ХЭРЭГСЛҮҮД


Гавлын титан бүрхэвч
1200.000

Нүдний хиймэл болор
150.000

Хиймэл эрүү
180.000

Шилэн нүд
80.000

Хуванцар нүд
60.000

Хиймэд шүд
20.000-120.000

Нүдний уян болор
460.000

Зүрхний хиймэл хавхлага
3000.000
ОРТОПЕДИЙН ХЭРЭГСЭЛ

СОГОГ ЗАСАХ ГУТЛУУД


Өвлийн гутал /захиалгаар/
150.000

Өвлийн гутал /стандартын/
300.000

Хавар, намрын гутал /захиалгаар/
120.000

Хавар, намрын гутал /стандартын /
250.000

Зуны гутал
120.000

ТӨРӨЛ БҮРИЙН УЛАВЧУУД


Өндөрлөгтэй улавч
15.000

Пронатор супинатор улавч
75.000

НУРУУНЫ ХАМГААЛАЛТ


Нурууны ширэн хамгаалалт
65.000

Нурууны даавуун хамгаалалт
60.000

Нурууны хуванцар хамгаалалт
250.000

Нурууны бэхэлгээ
600.000

ТӨРӨЛ БҮРИЙН ЧИГҮҮД


Хөлний чиг бүхий аппарат /урт/
600.000

Хөлний чиг бүхий аппарат /богино/
300.000

Гарын чиг /төрлөөсөө хамааран/
20.000-250.000

Хүзүүвч
50.000

Суга өргөгч чиг
230.000

Хүзүүний бэхэлгээ /хатуу/
50.000

Хүзүүний бэхэлгээ /зөөлөн/
20.0000

ОРТОПЕДИЙН БУСАД ХЭРЭГСЛҮҮД

Павликийн дөрөөвч /захиалгаар/
80.000

Павликийн дөрөөвч /стандартын/
220.000

Ивэрхийн даруулга
60.000

Бөөрний бандааж
15.000

Дунд чөмөгний порлон
55.000

Шилбэний порлон
50.000

Шагайн үе
40.000

СЭРГЭЭН ЗАСАЛТЫН ТУЛАХ ХЭРЭГСЛҮҮД

ТӨРӨЛ БҮРИЙН ТАЯГНУУД


Модон таяг /хос/
15.000

Төмөр суга таяг /хос
40.000

Тохойн тулгууртай таяг /хос
40.000

Гар таяг
10.000

Цагаан таяг /хараагүй хүний/
60.000

Мэдрэгчтэй цагаан таяг /хараагүй хүний/
120.000

БУСАД ТУСГАЙ ХЭРЭГСЭЛ


Алхуулагч /насанд хүрэгчдийн /
50.000

Тэргэнцэр /насанд хүрэгчдийн
150.000

Хөтөвч, суултуур /насанд хүрэгчдийн
80.000

Насанд хүрэгчдийн stom-ийн уут /50 ширхэг/
720.000

ХҮҮХДИЙН ТУСГАЙ ХЭРЭГСЭЛ


Тэргэнцэр /энгийн/
200.000

Тэргэнцэр /атгагч, ширээ, түшдэг, хэвтдэг, хүзүүвчтэй/
600.000

Хүүхдийн цээживч /зуйван/
400.000

Эмчилгээний бөмбөг  /зуйван/
80.000

Эмчилгээний бөмбөг  /бөөрөхний/
60.000

Хүүхдийн алхуулагч
120.000

Тамблформ /саажилттай хүүхдийг хэвтүүлэхэд ивдэг олон төрлийн хэлбэр бүхий зөөлөвч ивээс/
50.000

Гарын анчер /саажилттай хүүхдийг бие засахад суулгаж тогтоодог чиглүүлэгч/
280.000

Зогсоогч
160.000

Тавцантай ширээ
160.000

Гар, хөлний спилень /бугуй тэгшлэгч, эрхий салгагч/
35.000

Хөтөвч, суултуур
120.000

Stom-ийн уут /50 ширхэг/
720.000

БУСАД ХЭРЭГСЭЛ


Хараагүй хүний брайлын хэрэгсэл / брайль цаас 300 ширхэг, брайль шугам, бичгийн машин, брайль тэмдэглэлийн дэвтэр/

100.000

Дизи тоглуулагч /хараагүй хүний ярьдаг ном унших/
520.000

Сонсголын джитал аппарат
350.000

Дунд чихний титан протез
350.000

Харааны шил
15.000

Контакт линз /-5, 5 болон түүнээс дээш/
100.000

Ярьдаг цаг
25.000

Брайль цаг
30.000

Ярьдаг даралтны аппарат
150.000

Ярьдаг халууны шил
50.000

Бичиг томруулагч линзэн шил
30.000

Радио хүлээн авагч
50.000

Компьютерийн ярьдаг программ хангамж, нэмэгдэл төхөөрөмж
200.000